1 MONGOLIA’S HEAVY-HAUL COAL RAILWAY FACES TOUGH CHALLENGES WWW.RAILJOURNAL.COM PUBLISHED:2026/09/17      2 MINISTER OF JUSTICE AND INTERNAL AFFAIRS S.AMARSAIKHAN DISMISSED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/17      3 MINING WEEK & MINEPRO OPENS FOR FIFTH CONSECUTIVE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/17      4 DMW, MONGOLIA MEET FOR PROTECTION OF OFWS WWW.MANILATIMES.NET PUBLISHED:2026/09/17      5 MILLI MAJLIS DISCUSSES AIR SERVICES AGREEMENT WITH MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/09/17      6 B.PUREVDAGVA: 5000 HOUSEHOLDS HAVE SWITCHED TO GAS STOVES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/17      7 EBRD AND GCF LAUNCH MONGOLIA GEFF GREENING FINANCIAL SYSTEMS FRAMEWORK WWW.EBRD.COM PUBLISHED:2026/09/16      8 MONGOLIA PLANS NEW MORTGAGE PACKAGE AT 6 THEN 12 PERCENT WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/09/16      9 MONGOLIA, RUSSIA DISCUSS RAILWAY CORRIDORS AND TRADE EXPANSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/16      10 RUSSIA-CHINA GAS PIPELINE TO RUN THROUGH MONGOLIA: COULD CHINA BE HELD HOSTAGE? WWW.THECHINAACADEMY.ORG PUBLISHED:2026/09/16      Г.ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Я.СОДБААТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН АСУУДАЛ ДЭЭР ЭСРЭГ ЯРЬСАН, ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮНИЙГ НАМААС ХӨӨНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     БАНКНЫ СИСТЕМ ДЭХ ХАДГАЛАМЖ, ХАРИЛЦАХЫН ӨӨРЧЛӨЛТ МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТЭД ӨНДӨР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     КАЗАКСТАН "БАЙГАЛИЙН ХҮЧ" ХИЙН ХООЛОЙГ НУТГААРАА ДАМЖУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН 37 ИРГЭНИЙГ МОНГОЛД АВЧИРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     Б.ПҮРЭВДАГВА: V ЦАХИЛГААН СТАНЦЫГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУРШИЛТЫГ ЕСДҮГЭЭР САРЫН 19-НД ЭХЛҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     ТТБЗ: ОЮУ ТОЛГОЙГООС ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ТООЦСОН 2 ИХ НАЯДЫГ 52 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛД ЗАРЦУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ www.gogo.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Монголбанк өнгөрсөн наймдугаар сарын 12-нд бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэсэн юм.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт шийдвэрийг танилцуулахдаа инфляцын түвшин өндөр байгаа энэ үед бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдмал байгааг хэлэв. Харин бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжил, эргэлтийг сулруулах эрсдэлтэй гэж үзсэн байна.

Тэрбээр эдийн засгийн өсөлт 7.7 хувьд хүрсэн хэдий ч уг өсөлтийн дийлэнхийг уул уурхайн салбарын өсөлт бүрдүүлж байгааг онцоллоо. Харин уул уурхайгаас бусад салбарын өсөлт харьцангуй бага байгааг мэдээлэв.

Мөн өрхийн хэрэглээ хоёрдугаар улиралд 4.4 хувиар буурсан бөгөөд хүнсний бус хэрэглээний бууралт үүнд нөлөөлсөн байна. Монголбанкны зүгээс энэ үзүүлэлт нь мөнгөний бодлогын өмнөх шийдвэрүүдийн нөлөө бүрэн шингэхээс өмнө бий болсон үр дүн гэдгийг тайлбарлав.

Монголбанкны зүгээс бодлогын хүүг нэмэгдүүлсний дараа хэрэглээний зээлийн өсөлт саарч, бизнесийн зээлийн хэмжээ нэмэгдсэн талаар мэдээллээ. 

Инфляц оны эцэст буурах ч зорилтот түвшнээс өндөр байна

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Н.Ургамалсувдын мэдээлснээр инфляцын цаашдын төсөөллөөр оны эцэст одоогийн түвшнээс буурах боловч Монголбанкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байх төлөвтэй байна.

Монголбанкны албан мэдээллээр 2026 оны наймдугаар сарын улсын инфляц 12.5 хувь, Улаанбаатар хотын инфляц 11.6 хувь байна.

Мөн 2026 оны төсвийн тодотгол болон төсөв батлагдсан тохиолдолд эдийн засаг, инфляцад үзүүлэх нөлөөллийг дахин тооцож, шаардлагатай бол Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурал хийх боломжтойг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мэдээлэв.

Мөн төв банкны зүгээс мөнгө хэвлэх нь инфляцыг өдөөх учир мөнгө хэвлээгүй, цаашдаа хэвлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. 



Нийтэлсэн огноо2026-09-17