1 UNITEL GROUP ADVANCES DATA CAPABILITIES IN MONGOLIA WITH DELL TECHNOLOGIES WWW.NATLAWREVIEW.COM PUBLISHED:2026/09/17      2 MONGOLIA’S HEAVY-HAUL COAL RAILWAY FACES TOUGH CHALLENGES WWW.RAILJOURNAL.COM PUBLISHED:2026/09/17      3 MINISTER OF JUSTICE AND INTERNAL AFFAIRS S.AMARSAIKHAN DISMISSED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/17      4 MINING WEEK & MINEPRO OPENS FOR FIFTH CONSECUTIVE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/17      5 DMW, MONGOLIA MEET FOR PROTECTION OF OFWS WWW.MANILATIMES.NET PUBLISHED:2026/09/17      6 MILLI MAJLIS DISCUSSES AIR SERVICES AGREEMENT WITH MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/09/17      7 B.PUREVDAGVA: 5000 HOUSEHOLDS HAVE SWITCHED TO GAS STOVES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/17      8 EBRD AND GCF LAUNCH MONGOLIA GEFF GREENING FINANCIAL SYSTEMS FRAMEWORK WWW.EBRD.COM PUBLISHED:2026/09/16      9 MONGOLIA PLANS NEW MORTGAGE PACKAGE AT 6 THEN 12 PERCENT WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/09/16      10 MONGOLIA, RUSSIA DISCUSS RAILWAY CORRIDORS AND TRADE EXPANSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/16      С.НАРАНЦОГТ: ШАТАХУУН, ЭРЧИМ ХҮЧ, ЦАЛИН БОЛОН ТӨСВИЙН ЗАРДЛЫН ӨСӨЛТӨӨС ШАЛТГААЛАН ИНФЛЯЦ ДАХИН НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ХЭВЭЭР БАЙГАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     "ОЮУ ТОЛГОЙ" ХХК ЭНЭ ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРД $5.5 ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Г.ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Я.СОДБААТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН АСУУДАЛ ДЭЭР ЭСРЭГ ЯРЬСАН, ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮНИЙГ НАМААС ХӨӨНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     БАНКНЫ СИСТЕМ ДЭХ ХАДГАЛАМЖ, ХАРИЛЦАХЫН ӨӨРЧЛӨЛТ МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТЭД ӨНДӨР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     КАЗАКСТАН "БАЙГАЛИЙН ХҮЧ" ХИЙН ХООЛОЙГ НУТГААРАА ДАМЖУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН 37 ИРГЭНИЙГ МОНГОЛД АВЧИРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     Б.ПҮРЭВДАГВА: V ЦАХИЛГААН СТАНЦЫГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Оюу толгой" ХХК энэ оны эхний найман сард $5.5 тэрбумын орлого олжээ www.ikon.mn

"Оюу Толгой" ХХК 2026 оны эхний найман сарын үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр танилцууллаа.

Тус компани дурдсан хугацаанд гүний уурхайгаас 7.6 сая тонн хүдэр олборлож боловсруулахаар төлөвлөсөн байсан бол 1.8 сая тонноор төлөвлөгөөгөө давуулж, 9.4 сая тонн хүдэр олборложээ. Гүний уурхайн олборлолт эрчимжихийн зэрэгцээ хүдрийн биет дэх зэсийн агууламж өндөрссөнөөр Баяжуулах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн байна.

Мөн олборлож боловсруулсан алтны хэмжээ, агуулга ч төлөвлөгөөнөөсөө давсныг "Оюу Толгой" компанийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхсүх онцоллоо.

Тэрбээр "Зэсийн олборлолт 251.7 мянган тонн байхаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 276 мянган тонныг боловсруулаад байна. Алт олборлох хэмжээг 286 мянган унц гэж төлөвлөөд байсан бол давуулан биелүүлж 339 мянган унц алт боловсрууллаа.
Эхний найман сард 3.6 тэрбум ам.долларын орлого олохоор төлөвлөсөн. Гүйцэтгэл 5.5 тэрбум ам.доллар байв. Ингэснээр чөлөөт мөнгөн урсгал 2.8 тэрбум ам.доллар болсон.

Гүний уурхайн олборлолтыг дагаад агуулга өсөж байна. Мөн зэсийн үнэ бидний төлөвлөснөөс илүү байгаа. Зэсийн үнийг дунджаар 10,500 ам.доллар гэж төсөөлсөн бол одоогоор 13,500 ам.доллар орчим, унц нь 3,900 ам.доллар гэж тооцсон алтны энэ жилийн дундаж нь үнэ 4,600 орчим байна" гэв. 

"Оюу Толгой" компани 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар 834 тэрбум төгрөгийг татвар хураамж болон бусад төлбөрт төлжээ. Мөн дотоодын худалдан авалтад 1.3 их наяд төгрөг зарцуулсны 321.9 тэрбум төгрөг нь уурхайн үйл ажиллагаа явагдаж буй Өмнөговь аймагт зарцуулагдлаа.

Нэмж дурдахад "Оюу Толгой" компани нь 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 62 их наяд төгрөгийг үндсэн ажилтнуудын цалин, төсөвт төлж буй татвар хураамж, үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, хамтын ажиллагаа зэрэг зориулсан байна. 



Нийтэлсэн огноо2026-09-17