1 1.63 KG METHAMPHETAMINE DISCOVERED HIDDEN IN CARGO IN MONGOLIA WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/08      2 MONGOLIA’S EXPORT REVENUE REACHES USD 16.6 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/08      3 NEW KHARKHORUM CITY TO FEATURE GREEN SPACES COVERING 50% OF AREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/08      4 MONGOLIA ORDERS ‘SURVEILLANCE’ ON RUSSIA BORDER AFTER REPORTED PLAGUE DEATH WWW.ARABNEWS.COM PUBLISHED:2026/10/08      5 BEYOND THE END OF THE ROAD: A FOUR-HOUR HORSE RIDE TO STAY WITH MONGOLIA'S REINDEER HERDERS WWW.BBC.COM PUBLISHED:2026/10/07      6 RUSSIAN COAL EXPORTERS LOSE GROUND ON INTERNATIONAL MARKETS — INTELLIGENCE WWW.UATV.UA PUBLISHED:2026/10/07      7 WHEAT RESERVES REACH 52.6 THOUSAND TONNES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/07      8 ENTRÉE RESOURCES ADDRESSES QUESTIONS RAISED IN PLENARY SESSION OF PARLIAMENT OF MONGOLIA WWW.GLOBENEWSWIRE.COM PUBLISHED:2026/10/07      9 KYRGYZSTAN, MONGOLIA TO COOPERATE IN CARDIAC SURGERY AND ORGAN TRANSPLANTATION WWW.24.KG PUBLISHED:2026/10/07      10 SECRETARY RUBIO’S CALL WITH MONGOLIAN FOREIGN MINISTER BATTSETSEG WWW.STATE.GOV PUBLISHED:2026/10/07      УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНООСОО ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙН ДЦС-ЫГ ХУРДАН БАРИАД, БОГИНО ХУГАЦААНД БУЦААЖ ӨГӨХ ШАЛГУУРААР ХУВИЙН ХЭВШЛҮҮДИЙГ УРАЛДУУЛНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТҮҮХИЙ ЭДЭЭР ТОГТВОРТОЙ ХАНГАХААР 15 БАЙРШИЛД ХАЙГУУЛ ЭХЛҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     ЦЕГ: БААВГАЙД ДАЙРУУЛСАН 55 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖ, 40 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭМТСЭН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 25.9 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     НОГДОЛ АШГААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     ЗГ: ЭКСПОРТЫН ОРЛОГО ӨСӨЖ, ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИН БУЮУ 8.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     Ж.ЭНХБАЯР: НҮҮРСНИЙ ЭКСПОРТООР ХАНГИ БООМТ ТЭРГҮҮЛЖ, 140 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙГАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ГУРВАН ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     "ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ"-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ 6 ТӨСӨЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ногдол ашгаар хэрэгжүүлэх эрчим хүчний ТӨСЛҮҮД www.news.mn

Засгийн газраас 17 жилийн дараа Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, гарын үсэг зурж баталгаажуулсан талаар мэдээлсэн. Урьдчилсан тооцоогоор гэрээний өөрчлөлт нь хүүгийн төлбөр дээр 6.2 тэрбум, менежментийн төлбөр дээр 2.2 тэрбум, нийтдээ 8.4 тэрбум ам.долларын буюу 30 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ. Үүнээс Монголын талд ногдох ирээдүйн өгөөж дөрвөн тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолсон.

Хамгийн гол нь Монгол Улс Оюутолгой төслөөс 2027 онд анх удаа ногдол ашиг авахаар болсон гэдэг мэдээлэл нь нийгэмд хүлээлт үүсгээд байгаа юм.

Нийт гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар урьдчилан тохирсноос хоёр их наядыг нь эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад, нэг их наяд төгрөгийг нь Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тооцоолж буй. Тэгвэл 2027 онд энэ ногдол ашгаар эрчим хүчний хангамжийн тасалдлыг бууруулж, алслагдсан аймаг, сумдын эрчим хүчний хүртээмжийг сайжруулахын тулд ямар ямар төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгааг танилцуулъя.

Тодруулбал, ДЦС-4 550т/ц зуухны өргөтгөлд 327.6 тэрбум төгрөг, ДЦС-3 турбогенераторыг шинэчлэхэд 37.3 тэрбум төгрөг нийт 419.9 тэрбум төгрөг зарцуулах бол орон нутгийн есөн аймгийн дулааны станц барихад 152.6 тэрбум төгрөг, шинээр 400 тэрбум төгрөгөөр 300 МВт-ын ДЦС-6 барихад 400 тэрбум төгрөг төсөвлөх гэнэ. Мөн бүсүүдийн дамжуулах сүлжээг сайжруулж, шугамын алдагдлыг бууруулахад 199.9 тэрбум төгрөгийг ирэх 2027 оны төсвийн төсөлд тусгажээ. Үүнд,

Эрдэнэбүрэн-Мянгад 220 кв-39 тэрбум төгрөг
Мянгад-Жаргалан 110 кв дэд станц-39.6 тэрбум төгрөг
Чойбалсан-Баруун-Урт 110 кв станцын шинэчлэл-22.1 тэрбум төгрөг
Архангай аймгийн дулааны станц, 14 ус, дулаан дамжуулах төвийн гадна шугам сүлжээ, ариутгах татуурга, халуун ус, цэвэр усны шугам, 2 дугаар хэлхээ -38.7 тэрбум төгрөг
Хөвсгөл аймгийн 14 МВт-ын дулааны станцын дулаан дамжуулах төв, 4.2 км гадна дулааны шугам-11.7 тэрбум төгрөг
Увс аймгийн Улаангом сумын дулааны 2 дугаар станцын өргөтгөл-8.7 тэрбум төгрөг
Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн орон нутгийн цахилгаан хангамжийн өргөтгөл, шинэчлэл-40 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолоод байна.
 



Нийтэлсэн огноо2026-10-08