1 SINGAPORE AND MONGOLIA TO ACCEPT CARBON CREDIT PROJECT APPLICATIONS FROM 30 OCTOBER 2026 WWW.INDEXBOX.IO PUBLISHED:2026/10/08      2 BEAR KILLS MAN IN MONGOLIAN CAPITAL AS SIGHTINGS RISE WWW.STRAITSTIMES.COM PUBLISHED:2026/10/08      3 1.63 KG METHAMPHETAMINE DISCOVERED HIDDEN IN CARGO IN MONGOLIA WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/08      4 MONGOLIA’S EXPORT REVENUE REACHES USD 16.6 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/08      5 NEW KHARKHORUM CITY TO FEATURE GREEN SPACES COVERING 50% OF AREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/08      6 MONGOLIA ORDERS ‘SURVEILLANCE’ ON RUSSIA BORDER AFTER REPORTED PLAGUE DEATH WWW.ARABNEWS.COM PUBLISHED:2026/10/08      7 BEYOND THE END OF THE ROAD: A FOUR-HOUR HORSE RIDE TO STAY WITH MONGOLIA'S REINDEER HERDERS WWW.BBC.COM PUBLISHED:2026/10/07      8 RUSSIAN COAL EXPORTERS LOSE GROUND ON INTERNATIONAL MARKETS — INTELLIGENCE WWW.UATV.UA PUBLISHED:2026/10/07      9 WHEAT RESERVES REACH 52.6 THOUSAND TONNES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/07      10 ENTRÉE RESOURCES ADDRESSES QUESTIONS RAISED IN PLENARY SESSION OF PARLIAMENT OF MONGOLIA WWW.GLOBENEWSWIRE.COM PUBLISHED:2026/10/07      УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНООСОО ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙН ДЦС-ЫГ ХУРДАН БАРИАД, БОГИНО ХУГАЦААНД БУЦААЖ ӨГӨХ ШАЛГУУРААР ХУВИЙН ХЭВШЛҮҮДИЙГ УРАЛДУУЛНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТҮҮХИЙ ЭДЭЭР ТОГТВОРТОЙ ХАНГАХААР 15 БАЙРШИЛД ХАЙГУУЛ ЭХЛҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     ЦЕГ: БААВГАЙД ДАЙРУУЛСАН 55 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖ, 40 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭМТСЭН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 25.9 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     НОГДОЛ АШГААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     ЗГ: ЭКСПОРТЫН ОРЛОГО ӨСӨЖ, ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИН БУЮУ 8.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     Ж.ЭНХБАЯР: НҮҮРСНИЙ ЭКСПОРТООР ХАНГИ БООМТ ТЭРГҮҮЛЖ, 140 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙГАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ГУРВАН ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     "ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ"-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ 6 ТӨСӨЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ж.Энхбаяр: Тавантолгойн ДЦС-ыг хурдан бариад, богино хугацаанд буцааж өгөх шалгуураар хувийн хэвшлүүдийг уралдуулна www.ikon.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2027 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг болж байна. 

Энэ үеэр Тавантолгойн дулааны цахилгаан станц (ДЦС)-тай холбоотой асуудал яригдлаа. 2023 оны долоодугаар сард Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих тендер зарлагдаж байлаа. Гэвч тендерт оролцсон хоёр компани хоорондоо шүүхийн маргаан үүсгэснээс болж хойшилсон юм. 

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Төсөв хэлэлцэж байхад сайд нар байхгүй байна. Сайд нар төсвөө хамгаалахгүй, тайлбарлахгүй бол хэлэлцэх ямар шаардлагатай юм бэ. Ж.Энхбаяр сайд Тавантолгойн дулааны цахилгаан станцын тендерийг өнөө маргаашгүй зарлалаа гэсэн. Сонгон шалгаруулалтыг хэзээ зарлах вэ. Тавантолгойн дулааны цахилгаан станцын сонгон шалгаруулалтыг зарлахтай холбоотой ямар нэгэн төсөв орж ирэхгүй юм уу. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Тавантолгойн дулааны цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулаад зарлахаар бэлтгэл ажил хангагдсан. 

Төрийн өмчит Тавантолгой компани энэ дулааны цахилгаан станцын 30 хүртэлх хувьд хөрөнгө оруулна. Үлдсэн 70 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Бариад, ашиглаад, буцаагаад улсад 100 хувь шилжүүлэх нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулалтыг зарлана. 

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн 600 мВт, Баянгийн 660 мВт, Шивээ-Овоон 660 мВт-ын цахилгаан станцын асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар дэмжигдсэн. Энэ төслүүд хэрэгжихэд 2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний бие даасан байдлаа бүрэн хангах боломж бүрдэнэ. 

Нийт 450 мВт-ын хүчин чадалтай Тавантолгойн ДЦС-ыг хурдан бариад аль болох богино хугацаанд буцааж өгөх шалгуураар хувийн хэвшлүүдийг уралдуулна.



Нийтэлсэн огноо2026-10-08