Оюу толгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг маргаашаас иргэдээс асууна www.itoim.mn
Засгийн газар "Рио Тинто"-оос ногдол ашиг авахаар тохирч, 2027 оны төсөвтөө ч тусгасан. Ногдол ашиг авах ажлын хэсгийн хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд манай Засгийн газар 3 их наяд төгрөг авах саналаа хэлж, хөрөнгө оруулагч тал ч энэ хэмжээнд хүргэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Ерөнхий сайд Н.Учрал ногдол ашгаар хаана юу хийхийг E-Mongolia-аар явуулах нээлттэй санал асуулгаар иргэд эцэслэн шийднэ гэж мэдэгдсэн. Тэгвэл маргаашаас E-Мongolia-аар дамжуулан Оюу толгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асуух юм байна. Энэ нь маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдэх аж.
Засгийн газрын төлөвлөсөн зарцуулалт
Иргэн бүрийн хуримтлалын данс
Шинэ Дулааны VI цахилгаан станц: ДЦС-3-ын дэргэд 300 МВт хүчин чадалтай
Есөн аймгийн дулааны станцыг дуусгах, үүний 30 хувийг ногдол ашгаас санхүүжүүлэх
Малын эм, вакцины үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр
Зургаан бүс тус бүрд Кэмбрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль
Хоёр боомтын шинэчлэл
Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрийн өмчит компанийн ногдол ашгийг зөвхөн иргэдийн нэрийн хуримтлалын дансанд байршуулах ёстой. Тэгвэл нэг иргэнд 835 мянга орчим төгрөг ногдоно гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.
Тиймээс маргаашаас Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууж, энэ 7 хоногт эцэслэн шийдэхээр төлөвлөж байгаа аж.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-10-13





