1 MONGOLIA BECOMES NEW DONOR TO WORLD BANK'S FUND FOR POOREST COUNTRIES WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/10/18      2 INSIDE MONGOLIA’S FIRST SOLAR-POWERED INDUSTRIAL PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      3 AMENDMENTS MADE TO THE LAW ON TOBACCO CONTROL AFTER 13 YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      4 'SKY SHUTTLE' ELECTRIC PUBLIC TRANSIT SYSTEM TO BE INTRODUCED IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      5 CONSTRUCTION BEGINS IN MONGOLIA-CHINA HEADS OF STATE SPORTS COMPLEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      6 ‘ROMEO AND JULIET’ BALLET TO BE STAGED AT CENTRAL CULTURAL PALACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      7 ACWA AND SUN STEPPE POWER EXPLORE 4.5GW PROJECT IN MONGOLIA WWW.ASIAN-POWER.COM PUBLISHED:2026/10/15      8 PRESIDENT KHURELSUKH TO PAY STATE VISIT TO GERMANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      9 ZAMIIN-UUD LOGISTICS CENTER TO HANDLE 111,000 CONTAINERS THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      10 VEHICLE MAY HAVE SPARKED MONGOLIA WILDFIRE, PUTTING CHINA RESCUERS ON HIGH ALERT WWW.SCMP.COM PUBLISHED:2026/10/15      ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 785.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     О.НОМИНЧИМЭГ: ТАМХИДАЛТ 2030 ОН ГЭХЭД 14 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ОЮУ ТОЛГОЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ III УЛИРАЛД 27 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД МАРГААШНААС ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА 37 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ БИТҮҮМЖИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     “МОНГОЛ, ХЯТАДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН НЭРЭМЖИТ СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт өчигдөр ажиллах үеэрээ “Ховд эко цемент” үйлдвэртэй танилцлаа. 

2022 онд ашиглалтад орсон тус үйлдвэрт 350 гаруй хүн ажилладаг. Үүнээс гадна малчид, тариаланчид, ЖДҮ эрхлэгчдээс шаардлагатай бараа, үйлчилгээгээ худалдан авснаар шууд бус 3,000 ажлын байр бий болгожээ. 

Мөн жилд 400,000 тонн цемент үйлдвэрлэж, баруун таван аймгийн хэрэгцээг хангаж, Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Энэ жилээс ОХУ-д цемент экспортолж эхэлжээ. Жилдээ 100,000 тонныг экспортлохоор төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцуулаад Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.  

“Ховд эко цемент” нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг Монгол Улсын анхны үйлдвэр болсон байна. Найман МВт нарны цахилгаан станцтай болж, жилийн хэрэглээнийхээ 50-60 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар зорьж, нарын хавтан суурилуулжээ.

Энэ нь баруун бүсийн эрчим хүчний ачааллыг бууруулах давуу тал болж байна. Удахгүй батарей хуримтлууртай болох ажээ. Үр дүнд нь үйлдвэрийн эрчим хүчний зардал буурч, барилгын материалын үйлдвэрлэл өргөжинө. Мөн илүүдэл эрчим хүчээ системд нийлүүлэх асуудлыг төрийн байгууллагууд шийдвэрлэж өгөх шаардлагатай байгааг үйлдвэрийн удирдлагууд хэлж байв.

Ерөнхий сайд баялаг бүтээгчдээ бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, тулгарч буй асуудлыг нь дүрэм, журмын дагуу шуурхай шийдвэрлэж өгөхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.



Нийтэлсэн огноо2026-10-18