1 MONGOLIA BECOMES NEW DONOR TO WORLD BANK'S FUND FOR POOREST COUNTRIES WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/10/18      2 INSIDE MONGOLIA’S FIRST SOLAR-POWERED INDUSTRIAL PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      3 AMENDMENTS MADE TO THE LAW ON TOBACCO CONTROL AFTER 13 YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      4 'SKY SHUTTLE' ELECTRIC PUBLIC TRANSIT SYSTEM TO BE INTRODUCED IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      5 CONSTRUCTION BEGINS IN MONGOLIA-CHINA HEADS OF STATE SPORTS COMPLEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      6 ‘ROMEO AND JULIET’ BALLET TO BE STAGED AT CENTRAL CULTURAL PALACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      7 ACWA AND SUN STEPPE POWER EXPLORE 4.5GW PROJECT IN MONGOLIA WWW.ASIAN-POWER.COM PUBLISHED:2026/10/15      8 PRESIDENT KHURELSUKH TO PAY STATE VISIT TO GERMANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      9 ZAMIIN-UUD LOGISTICS CENTER TO HANDLE 111,000 CONTAINERS THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      10 VEHICLE MAY HAVE SPARKED MONGOLIA WILDFIRE, PUTTING CHINA RESCUERS ON HIGH ALERT WWW.SCMP.COM PUBLISHED:2026/10/15      ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 785.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     О.НОМИНЧИМЭГ: ТАМХИДАЛТ 2030 ОН ГЭХЭД 14 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ОЮУ ТОЛГОЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ III УЛИРАЛД 27 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД МАРГААШНААС ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА 37 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ БИТҮҮМЖИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     “МОНГОЛ, ХЯТАДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН НЭРЭМЖИТ СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьд хүрлээ www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Ховд голын Шижигтийн хавцалд хэрэгжүүлж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц (УЦС)-ын төслийн талбайд өнөөдөр ажиллаж, бүтээн байгуулалттай танилцлаа.

Ерөнхий сайд тус төсөл нь сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийг системд үр ашигтай нэгтгэж, баруун бүсийн эрчим хүчний хангамжийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй тул төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад  бүх талууд хамтран эрчимтэй ажиллах шаардлагатайг онцоллоо. Энэ хүрээнд холбогдох талууд уялдаа холбоогоо хангаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, төслийн хэрэгжилтийг бодит үр дүн болгож ажиллахыг үүрэг болголоо. 

Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний салбар нь улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын үндсэн тулгуур болохыг онцолж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг стратегийн болон түүхэн ач холбогдолтой төсөл гэдгийг тэмдэглэлээ. Мөн Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн ОХУ-д хийж буй албан томилолтын хүрээнд баруун бүсийн эрчим хүчний системд 55 МВт хүртэлх чадлаар цахилгаан эрчим хүч авах асуудлаар тохиролцоонд хүрснийг онцлон дурдав. 

Энэхүү төсөл нь дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулан, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эрчим Хүчний яамны мэдээлснээр, нийт 266.4 сая ам.долларын өртөгтэй, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төсөл нь 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай аж. 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Төслийн хүрээнд тус бүр 22.5 МВт-ын хүчин чадалтай дөрвөн агрегат бүхий усан цахилгаан станц барьж байгуулах юм. 

Барилга угсралтын ажил энэ оны гуравдугаар сард эхэлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 40 хувьд хүрчээ. Төслийн талбайд гүйцэтгэгч компанийн 225 ажилтан, орон нутгийн 250 иргэн ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд 49.8 км ашиглалтын авто зам, Ховд гол дээрх хоёр гүүр, ажилчдын кемп, бетон зуурмаг, хайрга боловсруулах үйлдвэр, лаборатори, агуулах, засварын цехийн барилгын ажлыг бүрэн дуусгажээ. 

Үндсэн байгууламжийн ажлаас голдирол зайлуулах туннелийн гүйцэтгэл 90 хувь, станцын барилгын суурийн ухлага 50 хувь, ус дамжуулах үндсэн туннель 47.11 хувь, ус хаях суваг 40 хувь, станцын барилгын суурийн ажил 12 хувийн гүйцэтгэлтэй байна. Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ энэ оны хүлээж буй гүйцэтгэлээр 352.6 сая кВт.цагт хүрч, үүний 294.9 сая кВт.цагийг ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байна. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор жилд дунджаар 366.8 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн барилгын үе шатанд 800-1000 түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 хүний байнгын ажлын байр шинээр бий болж, усан санг түшиглэн аялал жуулчлал, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Төслийн хүрээнд нийт 30 мянга орчим га талбайг улсын тусгай хэрэгцээнд авчээ. Усан сангийн талбай нь Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутгийг хамарч байна. Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хангамжийг найдвартай болгох, импортын хараат байдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.



Нийтэлсэн огноо2026-10-18