1 PRODUCTION GAINS CHANGE THE BULL CASE FOR MONGOLIAN MINING STOCK (SEHK:975)? WWW.SIMPLYWALL.ST PUBLISHED:2026/10/18      2 MONGOLIA BECOMES NEW DONOR TO WORLD BANK'S FUND FOR POOREST COUNTRIES WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/10/18      3 INSIDE MONGOLIA’S FIRST SOLAR-POWERED INDUSTRIAL PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      4 AMENDMENTS MADE TO THE LAW ON TOBACCO CONTROL AFTER 13 YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      5 'SKY SHUTTLE' ELECTRIC PUBLIC TRANSIT SYSTEM TO BE INTRODUCED IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      6 CONSTRUCTION BEGINS IN MONGOLIA-CHINA HEADS OF STATE SPORTS COMPLEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      7 ‘ROMEO AND JULIET’ BALLET TO BE STAGED AT CENTRAL CULTURAL PALACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      8 ACWA AND SUN STEPPE POWER EXPLORE 4.5GW PROJECT IN MONGOLIA WWW.ASIAN-POWER.COM PUBLISHED:2026/10/15      9 PRESIDENT KHURELSUKH TO PAY STATE VISIT TO GERMANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      10 ZAMIIN-UUD LOGISTICS CENTER TO HANDLE 111,000 CONTAINERS THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      УКРАИН ОРОСЫН ГАЗРЫН ТОСНЫ ТЕРМИНАЛД ЦОХИЛТ ӨГЧ, 1015 ДРОНООР ДОВТОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТ АВАГЧААС ХАНДИВЛАГЧ БОЛОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ОРСОН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО ЗАМЫГ НЭЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 785.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     О.НОМИНЧИМЭГ: ТАМХИДАЛТ 2030 ОН ГЭХЭД 14 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Татварын багц хуульд орсон онцлох өөрчлөлтүүд www.news.mn

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сард баталсан. Хууль ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Татварын ерөнхий хуульд оруулсан онцлох нэмэлт өөрчлөлтүүдээс дурдвал: Аж ахуй нэгжүүдийн тухайд  татварын өртэй байгаа тохиолдолд дансыг түр битүүмжилдэг байсан. Тэгвэл шинэ хуулиар данс битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 30 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээг тогтоож, татварын шалгалтын хугацаанд алданги бодохгүй мөн татварын тайланг залруулах хугацааг хоёр жил болгон нэмэгдүүлсэн байна. Маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл алданги, торгуулийг нэхэмжлэхгүй байх зохицуулалттай болжээ. Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин гэх ойлголтыг оруулж иржээ. Тодруулбал, Компаниуд дээр сайн, дунд, муу гэсэн үнэлгээ хийж эхэлнэ.

-ААН-үүд гаалиар бараа бүтээгдэхүүнээ оруулж ирэхдээ гааль дээр шууд гаалийн албан татвар болон НӨАТ-аа төлдөг байсан.

Харин шинэ хуулиар байгууллага гаалийн татвараа төлөөд, НӨАТ-аа бараагаа зарсны дараа төлөх боломжтой болсон.

-НӨАТ суутган төлөгчийн босгыг  50 сая төгрөг байсныг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн.

-Бага болон дунд орлоготой иргэдээ дэмжих зорилгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792 мянган төгрөг хүртэлх орлоготой иргэдээс Хувь хүний орлогын албан /ХХОАТ/ авахгүй буюу 100 хувь хөнгөлөхөөр зохицуулсан. Харин 2 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэдээс 1 хувийн татвар тооцож авна. Уг зохицуулалт нь 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ
-Жилийн 1 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн татварыг 100 хувь хөнгөлж байна. Мөн иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөх юм байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай оруулсан хуульд нэмэлт, өөрчлөлт:
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар 0-6 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувийн татвар төлж буй бол дундын шатлалыг нэмснээр 6-10 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувиар татвар төлнө. Мөн жижиг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд 1 хувийн татвар төлдөг байсан босгыг 2.5 тэрбум төгрөг болгосон.
 



Нийтэлсэн огноо2026-10-19