1 PRODUCTION GAINS CHANGE THE BULL CASE FOR MONGOLIAN MINING STOCK (SEHK:975)? WWW.SIMPLYWALL.ST PUBLISHED:2026/10/18      2 MONGOLIA BECOMES NEW DONOR TO WORLD BANK'S FUND FOR POOREST COUNTRIES WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/10/18      3 INSIDE MONGOLIA’S FIRST SOLAR-POWERED INDUSTRIAL PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      4 AMENDMENTS MADE TO THE LAW ON TOBACCO CONTROL AFTER 13 YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      5 'SKY SHUTTLE' ELECTRIC PUBLIC TRANSIT SYSTEM TO BE INTRODUCED IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      6 CONSTRUCTION BEGINS IN MONGOLIA-CHINA HEADS OF STATE SPORTS COMPLEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      7 ‘ROMEO AND JULIET’ BALLET TO BE STAGED AT CENTRAL CULTURAL PALACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      8 ACWA AND SUN STEPPE POWER EXPLORE 4.5GW PROJECT IN MONGOLIA WWW.ASIAN-POWER.COM PUBLISHED:2026/10/15      9 PRESIDENT KHURELSUKH TO PAY STATE VISIT TO GERMANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      10 ZAMIIN-UUD LOGISTICS CENTER TO HANDLE 111,000 CONTAINERS THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      УКРАИН ОРОСЫН ГАЗРЫН ТОСНЫ ТЕРМИНАЛД ЦОХИЛТ ӨГЧ, 1015 ДРОНООР ДОВТОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТ АВАГЧААС ХАНДИВЛАГЧ БОЛОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ОРСОН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО ЗАМЫГ НЭЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 785.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     О.НОМИНЧИМЭГ: ТАМХИДАЛТ 2030 ОН ГЭХЭД 14 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Дэлхийн банк: Монгол Улс санхүүжилт авагчаас хандивлагч болов www.itoim.mn

Монгол Улс Дэлхийн банк группын Олон улсын хөгжлийн ассоциацийн (IDA) хандивлагч орон болсныг зарлалаа. Монгол Улс 30 шахам жил тус сангаас санхүүжилт авч ирсэн. Тэгвэл дэлхийн хамгийн ядуу орнуудыг дэмжих сангийн хандивлагчдын тоонд Монгол Улс нэгдэж байгааг Дэлхийн банк Групп Тайландын Бангкок хотноо болж буй жилийн уулзалтын үеэр мэдэгдлээ. 
Монгол Улс IDA-гийн 21 дэх удаагийн санхүүжилтэд 4.8 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 1.3 сая ам.доллар хандивлахаар болсон бөгөөд энэ шийдвэрийг Улсын Их Хурал баталжээ. Дэлхийн банк үүнийг Монгол Улсын хөгжлийн замнал дахь түүхэн үе шат хэмээн онцолсон байна.
Тусламж авагчаас хандивлагч хүртэлх зам
Монгол Улс 1991 онд Дэлхийн банк группт элссэн. Түүнээс хойш тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт IDA-гийн дэмжлэгийг багтаасан нийт 1.62 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт авсан байна. 2020 оны долдугаар сард Монгол Улс IDA-гийн санхүүжилтээс хасагдаж, дундаж орлоготой орнуудад үйлчилдэг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны (IBRD) харилцагч болсон юм.
Дэлхийн банкны жилийн уулзалтын үеэр Сангийн сайд З.Мэндсайхан “Монгол Улсыг IDA 21-д оруулж буй хувь нэмэр нь Дэлхийн банктай тогтоосон урт хугацааны түншлэлийн чухал үе шат юм. Мөн олон улсын эв нэгдлийн төлөөх Монгол Улсын амлалтыг илэрхийлж байна.  Монгол Улс өөрийн хөгжлийн зорилтуудыг урагшлуулахын зэрэгцээ бусад орныг хөгжлийн зорилтдоо хүрэхэд нь дэмжиж буйдаа бахархаж байна” гэдгийг онцолсон.
Дэлхийн банкны Түншлэл, инновац, хөрөнгө дайчлах асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Лиза Финнеран хэлэхдээ, Монгол Улсын дэвшил нь хөгжлийн ахиц ямар боломжийг нээж болохыг харуулж байна гэв.
IDA гэж юу вэ
Олон улсын хөгжлийн ассоциаци (IDA) нь Дэлхийн банк группын нэг байгууллага юм. Дэлхийн хамгийн ядуу орнуудын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг уг байгууллагаас олгодог. Санг гурван жил тутам хандивлагч орнуудын оруулсан хөрөнгөөр санхүүжүүлдэг аж.
Эх сурвалж: Дэлхийн банк Групп

Ганболд БАТЖАРГАЛ

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-10-19