1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нүүрсний экспортын тээвэрлэлтэд үүссэн саатлыг арилгахад дэмжлэг хүсэв www.news.mn

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хилийн боомтуудын экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, хилийн боомтын ачаалал, тээврийн хэрэгслийн хүлээгдэл саатлыг бууруулах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр БНХАУ-д албан томилолттой ажиллаж байна. Зам, тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр (2026.11.04) БНХАУ-ын Бээжин хотноо “Чайна Энержи” группийн Туслах ерөнхий захирал, Монгол Улстай хэрэгжүүлэх эрчим хүчний хамтын ажиллагааны ажлын хэсгийн дарга Кан Фөнвэйтэй уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол, Хятадын хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрсний экспортын тээвэрлэлтэд үүссэн саатал, хүндрэлийг арилгах, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт болон хамтын ажиллагааны бусад асуудлыг хэлэлцлээ.

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙГ ОНЦЛОВ

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Гашуунсухайт авто замын боомтоор 2026 оны арваннэгдүгээр сарын байдлаар оны эхнээс өссөн дүнгээр 36.9 сая тонн нүүрс, 1.7 сая тонн зэсийн баяжмал экспортолсныг танилцууллаа.

Мөн 2026 оны наймдугаар сараас эхлэн нүүрсний экспортын тээвэрлэлт эрс буурч, өмнө нь өдөрт дунджаар 1300-1500 тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байсан бол 500-800 болж багассаныг онцоллоо.

Энэхүү нөхцөл байдал нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 2026 онд “Чайна Энержи” группт нийлүүлэхээр тохиролцсон нүүрсний татан авалтад хүндрэл учруулж, Монголын талаас үл хамаарах шалтгаанаар гэрээний хэрэгжилтэд эрсдэл үүсгэж байгааг сайд Б.Дэлгэрсайхан онцлон тэмдэглэв.

Түүнчлэн нүүрсний экспортын тээвэрлэлтийн саатал нь Монгол Улсын экспортын орлого, хоёр улсын худалдааны эргэлтэд сөргөөр нөлөөлж байгааг онцолж, үүссэн хүндрэл, бэрхшээл, хүлээгдэл саатлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатайг илэрхийллээ.

Үүнтэй холбогдуулан “Чайна Энержи” группийн зүгээс Монголын талын хил дээр хуримтлагдсан нүүрс тээврийн чингэлгүүдийг шуурхай татан авах, нөхцөл байдлыг БНХАУ-ын холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжлах, орон нутгийн захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллах замаар тээвэрлэлтийн хүндрэлийг шийдвэрлэхэд өөрийн эрх хэмжээний хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа илэрхийллээ.

ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Уулзалтын үеэр талууд Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцыг хэлэлцэж, хоёр улсын төр засгийн дэмжлэг, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд төслийн хэрэгжилт эрчимжиж, бодит ахиц гарч байгааг онцоллоо. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор хоёр улсын экспорт, импортын тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой шинэ гарц бий болно гэдэгт талууд санал нэгдлээ.

Мөн хил дамнасан төмөр замын тээвэрлэлтийг зохион байгуулахдаа Засгийн газар хоорондын урт хугацааны гэрээний хүрээнд “Чайна Энержи” группт нийлүүлэх нүүрснээс гадна бусад худалдан авагч, аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн боломжийг хангах, урт хугацааны гэрээ болон биржийн арилжааны тэнцвэртэй, зохистой харилцааг хадгалах шаардлагатайг харилцан хүлээн зөвшөөрөв.

Түүнчлэн төмөр замын төлөвлөсөн хүчин чадалтай уялдуулан хилийн боомт болон уурхайн бүсийн ачилт, буулгалт, шилжүүлэн ачилтын байгууламжуудын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг хоёр тал тус тусын чиг үүргийн хүрээнд эрчимжүүлэхээр тохиролцлоо.

ХИЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Хил дамнасан төмөр замын ашиглалт, тээвэрлэлтийн бэлэн байдлыг хангах хүрээнд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын “Хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг түргэтгэх шаардлагатай байгаа талаар талууд ярилцлаа.

Уг хэлэлцээртэй уялдуулан төмөр замын тээвэрлэлтийн харилцаанд оролцох аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулах гэрээ хэлцлийг урьдчилан тохиролцож, аль болох богино хугацаанд эцэслэхээр тогтов.

ГАЗРЫН ТОСНЫ ТЭЭВЭРЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Мөн Монголын талаас өмнөх уулзалтуудаар тавьсан хүсэлтийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Энэ хүрээнд “Чайна Энержи” группийн зүгээс газрын тосны бүтээгдэхүүн зэрэг аюултай ачааг тээвэрлэх боломж, нөхцөлийг судалж, холбогдох ажлуудыг урагшлуулж байгаагаа мэдээллээ.

Уулзалтын төгсгөлд талууд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, тээвэрлэлтийн асуудлаар ажлын хэсгийн уулзалт, хурлыг шаардлагатай тухай бүр зохион байгуулж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдлээ.



Нийтэлсэн огноо2026-11-04