1 $712 BILLION WIPED OFF WORLD’S BIGGEST MINING COMPANIES SINCE START OF IRAN WAR WWW.MINING.COM PUBLISHED:2026/11/04      2 MONGOLIA’S NEWBORN BABY NUMBERS FALL BY 3.9 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/04      3 MONGOLIA STRENGTHENS MULTISECTORAL ACTION TO ACCELERATE CLEAN HOUSEHOLD ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/04      4 BANKS TO EXTEND LOAN TERMS UP TO 48 MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/04      5 MONGOLIAN PRESIDENT CALLS FOR NATURAL RESOURCE DIVIDENDS TO GO DIRECTLY TO CITIZENS WWW.MYANMARITV.COM PUBLISHED:2026/11/04      6 FIRST GELATIN FACTORY TO PROCESS LIVESTOCK BYPRODUCTS OPENS IN DARKHAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/04      7 RESEARCHERS TO COMPARE SAMPLES TO ASSESS WILDFIRE DAMAGE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/04      8 MONGOLIA’S SEPTEMBER MOLYBDENUM OUTPUT RECOVERS MONTH ON MONTH BUT REMAINS 13.3% LOWER YEAR ON YEAR WWW.NEWS.METAL.COM PUBLISHED:2026/11/03      9 RUSSIAN DISCOUNT RETAILER FIX PRICE EXITS MONGOLIA WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/11/03      10 CHINA-MONGOLIA BORDER PORT SEES MAJOR CARGO VOLUME, VALUE RISE IN Q1-Q3 WWW.BASTILLEPOST.COM PUBLISHED:2026/11/03      Б.ПҮРЭВДАГВА: АГААРЫН БОХИРДЛЫН ХОРТ ХЭМЖЭЭ 10-14 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЙР СУУРИЙГ ДЭМЖИХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     Н.УЧРАЛ: "ОНТРЭ"-ТЭЙ ТУСДАА ХӨОГ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ТЭЭВЭРЛЭЛТЭД ҮҮССЭН СААТЛЫГ АРИЛГАХАД ДЭМЖЛЭГ ХҮСЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     “УБТЗ” ХНН ЭНЭ ОНД НИЙТ 3,251 ТРАНЗИТ ЧИНГЭЛГИЙН ГАЛТ ТЭРЭГ АЯЛУУЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 36 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     С.НАРАНЦОГТ: ХАНШ НЭМЭГДСЭН МЭТ МЭДЭЭЛЭЛ ӨЧИГДӨР НЭЛЭЭД ЯВЛАА. ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ, ХАНШ ТОГТВОРТОЙ БАЙГАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     "2026-2030 ОНД УЛААНБААТАР ХОТОД 17 МЯНГА ГАРУЙ АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛНА" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     З.МЭНДСАЙХАН: ИНФЛЯЦ ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ Ч ЕРӨНХИЙЛӨГЧ ЗГ-Т ЧИГЛЭЛ ӨГСӨН ТУЛ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ТААРАХ НЬ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа хэвийн болжээ www.news.mn

Оюутолгойн гүний уурхайд чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралт үүсэж, тус бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол аравдугаар сарын 29-нд гарсан. Осолд өртсөн  уурхайчдын биеийн байдлын талаар “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Аврах ажиллагаа цаг алдалгүй явагдсан. Нуралт үүссэн хэсэгт байсан ажилтнуудыг эмнэлгийн үзлэгт бүрэн хамруулсан. 13 хүн биеийн байдал хэвийн, эрүүл энх байгаа. Хоёр ажилтныг хот руу авчирсан. Бэртлийн улмаас эмнэлгийн хяналтад байгаа. Гэхдээ амь насанд эрсдэл учрахуйц бэртэл аваагүй. Мэдээж гэмтэл бэртэл гэдэг төвөгтэй, ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа” гэж мэдээлж байв.

Тэгвэл эмнэлгийн тусламж авсан хоёр ажилтны биеийн байдал тогтворжиж, уурхайн үйл ажиллагаа хэвийн болсныг Оюутолгойн хэвлэлийн албанаас өнөөдөр /2026.11.04/ мэдээлэв.

Мэдэгдэлд "Уурхайчдадаа санаа тавьж, дэмжлэг үзүүлсэн нийт хамт олон, тэдний маань ар гэр, түнш байгууллагууд, олон нийт та бүхэнд баярлалаа. Мэргэжлийн зөвлөгөө чиглэлээр ханган ажиллаж буй холбогдох байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй хоёр ажилтны маань биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмчилгээ үргэлжилж байна. Нөхцөл байдлын хяналт, үнэлгээг гүйцэтгэн, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлээд байна. Хамт олны маань эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ямагт нэн тэргүүнд тавигдана" гэжээ.



Нийтэлсэн огноо2026-11-04