1 $712 BILLION WIPED OFF WORLD’S BIGGEST MINING COMPANIES SINCE START OF IRAN WAR WWW.MINING.COM PUBLISHED:2026/11/04      2 MONGOLIA’S NEWBORN BABY NUMBERS FALL BY 3.9 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/04      3 MONGOLIA STRENGTHENS MULTISECTORAL ACTION TO ACCELERATE CLEAN HOUSEHOLD ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/04      4 BANKS TO EXTEND LOAN TERMS UP TO 48 MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/04      5 MONGOLIAN PRESIDENT CALLS FOR NATURAL RESOURCE DIVIDENDS TO GO DIRECTLY TO CITIZENS WWW.MYANMARITV.COM PUBLISHED:2026/11/04      6 FIRST GELATIN FACTORY TO PROCESS LIVESTOCK BYPRODUCTS OPENS IN DARKHAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/04      7 RESEARCHERS TO COMPARE SAMPLES TO ASSESS WILDFIRE DAMAGE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/04      8 MONGOLIA’S SEPTEMBER MOLYBDENUM OUTPUT RECOVERS MONTH ON MONTH BUT REMAINS 13.3% LOWER YEAR ON YEAR WWW.NEWS.METAL.COM PUBLISHED:2026/11/03      9 RUSSIAN DISCOUNT RETAILER FIX PRICE EXITS MONGOLIA WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/11/03      10 CHINA-MONGOLIA BORDER PORT SEES MAJOR CARGO VOLUME, VALUE RISE IN Q1-Q3 WWW.BASTILLEPOST.COM PUBLISHED:2026/11/03      Б.ПҮРЭВДАГВА: АГААРЫН БОХИРДЛЫН ХОРТ ХЭМЖЭЭ 10-14 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЙР СУУРИЙГ ДЭМЖИХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     Н.УЧРАЛ: "ОНТРЭ"-ТЭЙ ТУСДАА ХӨОГ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ТЭЭВЭРЛЭЛТЭД ҮҮССЭН СААТЛЫГ АРИЛГАХАД ДЭМЖЛЭГ ХҮСЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     “УБТЗ” ХНН ЭНЭ ОНД НИЙТ 3,251 ТРАНЗИТ ЧИНГЭЛГИЙН ГАЛТ ТЭРЭГ АЯЛУУЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 36 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     С.НАРАНЦОГТ: ХАНШ НЭМЭГДСЭН МЭТ МЭДЭЭЛЭЛ ӨЧИГДӨР НЭЛЭЭД ЯВЛАА. ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ, ХАНШ ТОГТВОРТОЙ БАЙГАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     "2026-2030 ОНД УЛААНБААТАР ХОТОД 17 МЯНГА ГАРУЙ АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛНА" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     З.МЭНДСАЙХАН: ИНФЛЯЦ ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ Ч ЕРӨНХИЙЛӨГЧ ЗГ-Т ЧИГЛЭЛ ӨГСӨН ТУЛ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ТААРАХ НЬ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Засгийн газар Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжихгүй www.itoim.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Оюу толгой төслөөс орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн хуваарилах асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх даваа гарагт Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарт Оюу толгойн ногдол ашгийг иргэд бэлнээр дансандаа авах саналыг хүндэтгэж, байгалийн баялгийн үр шимийг тухай бүрд нь олгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, Засгийн газарт чиглэл өгсөн тухай мэдээлэл гарсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газар танхимаараа хуралдаж, Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжээгүй. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн зарчмын байр сууринд хүрсэн гэж Шадар сайд Т.Доржханд, Сангийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэв.
Шадар сайд Т.Доржханд: Алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэгчээр Оюу толгойн ногдол ашгийг авна гэх сургаар инфляц өсөж, иргэдийн бодит орлого авах мөнгөнөөсөө илүү үнийн өсөлтөд нэрвэгдэх эрсдэлтэй. Үүнийг аль ч эдийн засагч хэлнэ. Бүгд л улс эх орондоо хэрэгтэй байлгүй дээ. Бид популизмыг сөрөх хэрэгтэй байна. Үнэн бодит байдлыг зоригтой хэлж ярих нь зүйтэй. Тиймээс Засгийн газрын байр суурь өнөөдөр хэвээрээ байгааг хэлье. Ногдол ашгийн мөнгөө Хуримтлалын сандаа хуримтлуулна. Ингэснээр иргэд өгөөжөө жигд хүртэх боломжтой болно. Энэ боломж хуулийн дагуу 2030 оноос нээгдэнэ. Түүнээс биш өнөөдөр хэрэглээг дэмжсэн аливаа популист амлалт, мөнгө тараалт эргээд маш их хохирол дагуулдаг. Засгийн газар өнөөдөр хэлэлцээд байр сууриа нэгтгэсэн. Ерөнхийлөгчийн байр суурийг иргэддээ хуримтлал хэлбэрээр олгох нь зөв гэсэн утгаар ойлгосон. Засгийн газрын байр суурь бол бэлэн мөнгө тараахгүй, Хуримтлалын сандаа төвлөрүүлнэ.
Сангийн сайд З.Мэндсайхан: Иргэдээс авсан санал асуулгын үр дүнгээс хамаарч 2027 оны төсөвтэй хамт өргөн барьсан нэг удаагийн хуулиа татаж авсан. Иргэдийн дийлэнх нь Хуримтлалын сандаа хуримтлуулах нь зүйтэй гэж үзсэн учраас Оюу толгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг Хуримтлалын санд орно. Үүнээс нэг их наяд төгрөгийг төслийн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлд зарцуулах Засгийн газрын бодлого хэвээрээ байна. Ерөнхийлөгч өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Бид үүнийг Ерөнхийлөгчийн байр суурь гэж харж байна. Мөн иргэд Д-Парламент дээр Оюу толгойн ногдол ашгийг тус бүр 100 мянган төгрөгөөр бэлнээр авах санал гаргасан байна. Засгийн газар одоо мөрдөгдөж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлнэ гэсэн байр сууриндаа байгаа.
Гурван их наяд төгрөгийг эдийн засагт тараавал инфляц 2–3 хувиар өснө. Энэ нь эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг үр дагавартай. Тиймээс Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй гэсэн байр суурьтай байна. Засгийн газар одоо мөрдөж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өөрчлөх санал өргөн барихгүй гэлээ.

Ганболд БАТЖАРГАЛ

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-11-04