1 EURASIA ENERGIES SECURES RUSSIAN PORT SUPPORT, SIGNS MOU WITH ORISSA STEVEDORES FOR MONGOLIA-INDIA COKING COAL CORRIDOR WWW.BIGMINT.CO PUBLISHED:2026/11/24      2 ERDENET MINING CORPORATION SELLS COPPER CONCENTRATE ON THE MONGOLIAN STOCK EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      3 MONGOLIA WINTER TRAVEL FACES RENEWED FUEL SQUEEZE FOR 2026–27 WWW.THETRAVELER.ORG PUBLISHED:2026/11/24      4 PARLIAMENT APPROVES MONETARY POLICY GUIDELINES FOR 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      5 MONGOLIA’S FOREIGN POLICY DOCTRINE AND THE ‘THIRD NEIGHBOR’ WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/24      6 JOINT STUDY CLEARS PATH FOR LONG-AWAITED EGIIN GOL HYDROPOWER PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      7 FOREIGN MINISTERS OF MONGOLIA AND THE REPUBLIC OF KOREA HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      8 DRAFT 2027 BUDGET FOR ULAANBAATAR SUBMITTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      9 MONGOLIA EXPRESSES GOAL TO LAUNCH DIRECT FLIGHTS WITH THE UNITED STATES IN 2028 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      10 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      “ТӨРИЙН НУУЦ НЭРЭЭР ХАЛХАВЧИЛСАН ГЭРЭЭ, ХЭЛЦЛИЙГ ИЛ ТОД БОЛГОНО” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ХОТЫН ДАРГЫН BYD КОМПАНИТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛСАН ИХ БАГТААМЖИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ₮367 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     МИАТ ТӨХК “ӨГӨДЭЙ ХААН” НЭРТЭЙ BOEING 737-8 MAX ЗАГВАРЫН ШИНЭ ОНГОЦОО ХҮЛЭЭН АВНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ 7 ХОНОГИЙН АЛЬ НЭГЭНД ЯВУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     БЭЭЖИН-УЛААНБААТАР-ЭРХҮҮ ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГ ЭНЭ САРЫН 25-НААС АЯЛЖ ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМИЛГОО-3 WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ИРЭХ ОНД НИЙСЛЭЛ 4.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН: МОНГОЛЧУУД ТУЛАЛДАЖ, ТУЛАЛДАЖ МОНГОЛ-ХЯТАДЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ БАЙГУУЛСАН Ч ЭЦЭСТ НЬ УУССАН WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     МОНГОЛ, АНУ-ЫН ХООРОНД 2028 ОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗОРИЛГОТОЙГОО ИЛЭРХИЙЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хотын даргын BYD компанитай санамж бичиг байгуулсан их багтаамжийн нийтийн тээвэр төслийг хэрэгжүүлэхэд ₮367 тэрбумыг төсөвлөжээ www.ikon.mn

Улаанбаатар хотын 2027 оны төсвийн хөрөнгийн дийлэнхийг авто замын түгжрэлийг бууруулахад зарцуулахаар төлөвлөж буй хэмээн хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлээд буй.

Ингэхдээ "Унадаг дугуй унах нөхцөлийг бүрдүүлнэ, BYD компанитай гэрээ байгуулж, “Sky shuttle” их багтаамжийн тээврийн хэрэгслийг Яармаг буюу Архивын ерөнхий газраас 120 мянгатын Тэмээтэй хөшөө хүртэл ойролцоогоор 13 км замаар явуулна. 

Хотын баруун талд 14.3 километр, зургаан эгнээтэй, "Баруун гарц" гэдэг нэртэй хурдны авто замыг барина" гэж танилцуулсан юм. 

Тэгвэл эдгээр амлалтаа хэрэгжүүлэхэд ирэх оны нийслэлийн төсвөөс зарцуулах хөрөнгийг дараах байдлаар төсөлд тусгажээ.

Их багтаамжийн нийтийн тээвэр төслийг 2027-2028 онд хэрэгжүүлэх бөгөөд нийт төсөвт өртөг ₮367 тэрбум. Үүнээс 2027 онд ₮100 тэрбумыг зарцуулна.

Харин Улаанбаатар хотын баруун, зүүн чиглэлийн авто замын орц, гарцын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх авто зам, замын байгууламжид гурван жилийн хугацаанд буюу 2025-2028 онд зарцуулах нийт төсөв ₮2.3 их наяд. Ирэх онд ₮5 тэрбумыг хуваарилсан байна.

Дугуй болон моторт бус тээврийн хэрэгслийн шинэ зам барихад ₮10 тэрбум, зогсоолд ₮1 тэрбум, явган хүний шинэ зам барихад ₮5 тэрбумыг төсөвлөжээ.

Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулахын тулд Хан-Уул дүүрэг, Механик, Инженерийн Тээврийн Сургуулийн(МИС) баруун хойд дөрвөн замын уулзвар дээр ₮29 тэрбумаар төмөр бетон гүүр барина.
 
Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойргийн дөрвөн замын уулзвар болгоход ₮10 тэрбум
 
Офицеруудын ордны тойргийг дөрвөн замын уулзвар болгоход ₮16.4 тэрбум
 
Улиастайн уулзварыг дөрвөн замын уулзвар болгоход ₮10.4 тэрбумыг тус тус төсөвлөсөн байна.
Энэхүү төсвийн төслийг НИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж, эцэслэн батална.



Нийтэлсэн огноо2026-11-24