1 EURASIA ENERGIES SECURES RUSSIAN PORT SUPPORT, SIGNS MOU WITH ORISSA STEVEDORES FOR MONGOLIA-INDIA COKING COAL CORRIDOR WWW.BIGMINT.CO PUBLISHED:2026/11/24      2 ERDENET MINING CORPORATION SELLS COPPER CONCENTRATE ON THE MONGOLIAN STOCK EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      3 MONGOLIA WINTER TRAVEL FACES RENEWED FUEL SQUEEZE FOR 2026–27 WWW.THETRAVELER.ORG PUBLISHED:2026/11/24      4 PARLIAMENT APPROVES MONETARY POLICY GUIDELINES FOR 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      5 MONGOLIA’S FOREIGN POLICY DOCTRINE AND THE ‘THIRD NEIGHBOR’ WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/24      6 JOINT STUDY CLEARS PATH FOR LONG-AWAITED EGIIN GOL HYDROPOWER PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      7 FOREIGN MINISTERS OF MONGOLIA AND THE REPUBLIC OF KOREA HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      8 DRAFT 2027 BUDGET FOR ULAANBAATAR SUBMITTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      9 MONGOLIA EXPRESSES GOAL TO LAUNCH DIRECT FLIGHTS WITH THE UNITED STATES IN 2028 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      10 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      “ТӨРИЙН НУУЦ НЭРЭЭР ХАЛХАВЧИЛСАН ГЭРЭЭ, ХЭЛЦЛИЙГ ИЛ ТОД БОЛГОНО” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ХОТЫН ДАРГЫН BYD КОМПАНИТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛСАН ИХ БАГТААМЖИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ₮367 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     МИАТ ТӨХК “ӨГӨДЭЙ ХААН” НЭРТЭЙ BOEING 737-8 MAX ЗАГВАРЫН ШИНЭ ОНГОЦОО ХҮЛЭЭН АВНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ 7 ХОНОГИЙН АЛЬ НЭГЭНД ЯВУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     БЭЭЖИН-УЛААНБААТАР-ЭРХҮҮ ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГ ЭНЭ САРЫН 25-НААС АЯЛЖ ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМИЛГОО-3 WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ИРЭХ ОНД НИЙСЛЭЛ 4.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН: МОНГОЛЧУУД ТУЛАЛДАЖ, ТУЛАЛДАЖ МОНГОЛ-ХЯТАДЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ БАЙГУУЛСАН Ч ЭЦЭСТ НЬ УУССАН WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     МОНГОЛ, АНУ-ЫН ХООРОНД 2028 ОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗОРИЛГОТОЙГОО ИЛЭРХИЙЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Төрийн нууц нэрээр халхавчилсан гэрээ, хэлцлийг ил тод болгоно” www.news.mn

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр /2026.11.24/ ээлжит мэдээллээ хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.ТЭМҮҮЛЭН:

-Хууль зүй, дотоод хэргийн яамны шинэчлэлийн бодлого бол иргэн төвтэй бодлогыг баримтална гэж хэлж байсан. Энэ хүрээнд бид бүхний хувьд иргэний эрхийг баталгаажуулж, хамгаалах нь нэн тэргүүний зорилт болж байгаа. Хоёрдугаарт, эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагажуулах. Энэ нь үндсэндээ төрийн оролцоо, шат дамжлагыг багасгах, төр өөрөө юу хийх ёстой вэ гэдгийг тодорхой болгох юм. Үүнтэй холбоотойгоор хууль тогтоомжуудад байгаа зүйл, заалтуудыг процессжуулах шаардлагатай байна. Төрийн үйл ажиллагааг хязгаарлаж, иргэний хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр одоогоос сарын өмнө нээлттэй мэдээллийн цагаар 10 хуулийг танилцуулсан. Үүнээс долоо нь иргэний эрхийг баталгаажуулж, хамгаалах хуулиуд юм. Бид эдгээр төслийг өргөн барина. Эдгээр хуулийг намрын чуулганаар багтаан хэлэлцүүлж, эргээд хүний эрхийг баталгаажуулж, эрх зүйн орчинтой болгож ажиллах талаар хэлж байсан.

Орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэн. Төлөвлөгөө ёсоор ирэх арванхоёрдугаар сард батлагдвал төрийн байгууллагад буй мэдээлэл нээлттэй болж, иргэд захиалга өгөхөөсөө өмнө эрсдэлээс хамгаалагдах эрх зүйн орчин бүрдэх юм.

Мөн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барина. Тус төслөөр нотариатын үйлчилгээг анх удаа зайнаас буюу цахимаар гэрчлэх боломжийг бүрдүүлж, иргэн төвтэй эрх зүйн шинэчлэлийг тусгасан бөгөөд ирэх долоо хоногоос Байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэхэд бэлэн болсон. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна.

Төрийн үйл ажиллагааны хариуцлагыг дээшлүүлэх, хууль бус үйлдлийг мэдээлэх, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах нөхцөлийг хангах зорилготой Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон.

Эрх мэдлийг хязгаарлах, хариуцлагажуулах хүрээнд боловсруулж буй дөрвөн хуулийн төслийн 50 хувь нь бэлэн болоод байна.

Үүнд Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төсөл болон гүтгэх, хүний алдар хүндэд халдахтай холбоотой Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтана. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн мэдүүлэх юм. Хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг Үндсэн хууль болон хүний эрхийн зарчимд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан. Маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэлээ.

Төрийн нууцын тухай хуулийн төсөл, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын тухай хуулийн төсөл, Татварын тайлагнал, буцаан олголтоор авлигаас сэргийлэх тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулсан юм. Тухайлбал, Төрийн нууцын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд намрын чуулганы хугацаанд эцэслэхээр төлөвлөжээ. Хууль батлагдсанаар албаны нууц нэрийн дор байгуулсан гэрээ, хэлцлийг ил тод болгох боломж бүрдэх аж.

Харин Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын тухай хуулийн төслөөр хэрэг бүртгэлтээс эхлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүртэлх бүх үе шатыг цахим системд ил тод байршуулах зохицуулалт бий болгох бол татварын тайлагнал, буцаан олголтоор авлигаас сэргийлэх тухай хуулийн төсөл нь татварын хяналт, хууль ёсны орлогын тайлагналыг дэмжих замаар далд эдийн засагтай тэмцэхэд чиглэж байна.

Мөн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад холбогдох албаныхан хариулт өгсөн юм. Стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордуудын талаар хөрөнгө оруулагч талтай эхний шатны хэлэлцээ хийсэн. Ирэх арванхоёрдугаар сарын дундуур хөрөнгө оруулагч талаас тооцоолол бүхий албан ёсны санал ирүүлэхээр товложээ. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хувийг Монголын талд үлдээх суурь зарчмыг баримталж байгааг мэдээлэв.

Орон сууцны захиалга болон газар чөлөөлөлттэй холбоотой иргэдийн хохирлын асуудлаар орон сууцны хүндрэл үүсэхэд залилан, дахин төлөвлөлтийн санхүүгийн хүндрэл, зөвшөөрөлгүй барилга гэсэн гурван үндсэн шалтгаан нөлөөлж байгааг дурдлаа. Засгийн газрын тэмдэглэлийн хүрээнд дутуу зөвшөөрөлтэй барилгуудыг шалгаж, шаардлагатай зөвшөөрлийг нөхөн бүрдүүлэх, дахин төлөвлөлтөд өртсөн иргэдийг төрөөс барьж буй орон сууцанд дүйцүүлэн хамруулах эрхийг салбарын яам болон нийслэлийн байгууллагуудад олгосон байна. Уг асуудлыг ирэх таван жилд хэрэгжүүлэх 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд үе шаттай шийдвэрлэх боломжтой гэв.

Нөмрөгийн түймрийн улмаас учирсан хохирлын асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон шүүх шинжилгээний байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Байгаль орчинд учирсан экологийн болон эдийн засгийн хохирлын үнэлгээг эцэслэн гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа хариуцлагын асуудлыг шийдвэрлэх юм байна.

Хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэргийн талаар мэдээлэхдээ Увс аймаг дахь хилийн цэргийн ангид алба хааж байсан цэрэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байх хугацаандаа нас барсан харамсалтай хэрэг гарсныг дурдав. Тухайн хэрэгт гаднын нөлөө байсан эсэхийг тогтоохоор Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Харин орон сууцны нэгдсэн цахим системийн талаар Засгийн газрын 406 дугаар тогтоолын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас дуусаагүй барилга болон орон сууцны захиалгын гэрээг бүртгэх системийг нэвтрүүлсэн талаар мэдээллээ. Одоогийн байдлаар 10 барилгын 246 орон сууцны захиалгын гэрээний мэдээлэл нэгдсэн санд бүртгэгдсэн бөгөөд иргэд тухайн орон сууцны байршил, захиалгын төлөв зэрэг мэдээллийг цахимаар шалгах боломж бүрдсэн байна.



Нийтэлсэн огноо2026-11-24