“Yahoo!” “Alibaba” дахь эзэмшлээ худалдахгүй www.bloombergtv.mn
“Yahoo!” компани суурь бизнесээ “Verizon Communications”-т худалдсанаар хөрөнгө оруулагчид “Alibaba” группт эзэмшдэг эзэмшлийн хувьд ямар өөрчлөлт гарахыг сонирхож эхэллээ. Интернэтийн анхдагч компаниудын нэг “Yahoo!”-ийн зах зээлийн үнэлгээ 36.4 тэрбум ам.доллар байгаагийн ихэнх хувийг БНХАУ-ын онлайн худалдааны “Alibaba” групп болон “Yahoo!” Японы эзэмшдэг эзэмшил нь бүрдүүлж байгаа юм. Хөрөнгө оруулагчид “Alibaba”, “Yahoo!” Япон дахь хувийг зарж, хувьцаагаа хөрөнгөжүүлэх сонирхолтой байсан ч “Yahoo!” худалдааны улмаас ихээхэн хэмжээний татвар төлөхөөс зайлсхийн, хойшлуулсаар иржээ. “Yahoo!” Япон дахь эзэмшлийн үнэлгээ найман тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бол “Alibaba” дахь эзэмшил 30 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. “Yahoo!”-ийн имэйл, зар сурталчилгаа болон хайлтын үйлчилгээнүүдийг зарахаар компаниудаас санал авч эхлэхэд Азид төвлөрсөн хоёр компанийн эзэмшлийг ямар үнэд хүрэхийг судалж үзжээ. “Yahoo!” Япон хэрэв хувьцаагаа “Yahoo!”-ээс эргүүлэн худалдан авах юм бол “Yahoo!”-д татварын дарамт бараг ирэхгүй гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа юм. Даваа гарагт “Yahoo!”-ээс гаргасан мэдээлэлд “Yahoo!” Япон дахь хувийг зарж болох ч “Alibaba” дахь эзэмшлээ худалдах төлөвлөгөөгүй байгаа гэж онцолжээ. “Yahoo!”-ийн одоогийн зах зээлийн үнэлгээний зургааны таван хувийг бүрдүүлдэг “Alibaba” группийн үүсгэн байгуулагч Жак Ма Монгол Улсад амралт, ажлын журмаар дөрвөн өдөр саатаж байгаа юм. Тэрбээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны урилгаар залуучуудад зориулан лекц унших юм байна.
Нийтэлсэн огноо2016-07-27