1 12,600 RIDERS PARTICIPATE IN “WORLD HORSE DAY” TO PROMOTE THE VALUE OF MONGOLIAN HORSES GLOBALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/14      2 US ARMY PARATROOPERS TRAIN MONGOLIAN FORCES FOR ALASKA JOINT EXERCISE WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/14      3 MONGOLIA'S CHILD JOCKEYS READY TO RACE IN ANNUAL FESTIVAL WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/07/14      4 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      5 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      6 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      7 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      8 ERDENEBUREN HYDROPOWER PLANT WILL GUARANTEE ENERGY INDEPENDENCE FOR WESTERN PROVINCES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      9 NEW FLOOD RESERVE FUND TO SAVE ULAANBAATAR MNT 2.4 TRILLION IN DAMAGES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      10 PRESIDENT KHURELSUKH AND PRESIDENT LEE JAE MYUNG HOLD OFFICIAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/10      Б.ОРХОНБАЯР МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛОН ТҮРҮҮЛЖ ДАЯН АВАРГА ЦОЛ ХҮРТЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ДЭЛХИЙН 16 ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     2030 ОН ГЭХЭД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     Т.ДАВААДАЛАЙГИЙН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦАА 12 ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     МОНГОЛБАНК БОЛОН БНСУ-ЫН ТӨВ БАНК ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ипотекийн зээл: Хүртээмж багасаж, бухимдал ихэснэ www.eagle.mn

ОУВС-гаас ипотекийн зээлийг Төв банкнаас 2018 онд бүрэн салгах үүрэг өгсөн. Учир нь, Төв банк зөвхөн үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүрэг хүлээдэг. Санхүүгийн тогтвортой байдлыг өөр агентлаг хариуцах ёстой. Гэтэл Монголбанк үнийн хийгээд санхүүгийн тогтвортой байдлыг зэрэг хангах үүрэг хүлээсэн нь ачааллыг нэмэгдүүлж, зорилтоо биелүүлэхэд саад болж байна. Мөн өөрсдийн үүрэг чиглэлдээ хамаагүй ажлыг даан авах нь үндсэн үүрэгт нь харшилж байгаа. Тиймээс хуулиар зохицуулсан ажлаа л хий гэдэг шаардлагыг ОУВС тавьсан юм. Түүнчлэн ипотекийн зээл олгосноор барилгын салбар идэвхжиж, барилгын материалын импорт тэр хэрээр нэмэгдэж, дагаад валютын урсгал гадагшаа чиглэж, төгрөгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Энэ нь Монголбанкны төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүргээс эсрэг чиглэсэн хэрэг. Ингэхээр зорилгын эсрэг ажлаа хийх нь өөрөө гажуудал. Мөн ипотекийн зээл бол дундаж давхаргынхны амьжиргааг дээшлүүлэх зорилготой. Энэ нь хуулиараа Сангийн яамны хариуцах ажил гэдгийг тодотгосон. Тиймээс Төв банк ипотекийн зээлээс хол байх хэрэгтэй болсон юм. Ингэлээ гээд ипотекийн хөтөлбөр зогсохгүй. Харин санхүүжилт нь хумигджээ.
 
Энэ онд хөтөлбөрийн санхүүжилтийг өмнөх оноос хоёр дахин нэмэгдүүлсэн. Ингэхдээ Улсын төсвөөс ипотекийн зээлд 115 тэрбум төгрөг, зээлийн эргэн төлөлтөөс мөн 115 тэрбум төгрөг, банкуудын хөрөнгө оруулалтаас 300 тэрбум төгрөг байхаар тооцсон. Тэгвэл энэ жил Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 95 тэрбумаар буулгаж, 60 тэрбум төгрөг гаргах нь. Тодруулбал, 2020 оны төсвийн төсөлд “Ипотекийн зээлийг зорилтот бүлэгт үргэлжлүүлэн олгоно. Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт зориулж 2020 онд 60.0 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс олгохоор тусгалаа. Улсын төсвөөс олгож байгаа эх үүсвэрийн хүүг бууруулах замаар арилжааны банкны эх үүсвэрийг татан оролцуулна. Түүнчлэн ипотекийн зээлийн багцыг үнэт цаасжуулахтай холбоотой гарах зардлыг бууруулах чиглэлээр холбогдох хууль журамд шаардлагатай өөрчлөлт оруулж, одоогийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн схемийг боловсронгуй болгоно” гэж дурдсан.
 
Энэ онд санхүүжилт хоёр дахин нэмэгдсээр байхад хүртээмж бага гэсэн бухимдал байсан. Учир нь өмнөх жилүүдэд зээлийн олголт бага төдийгүй, эрэлт түүнээсээ хэд дахин давсан байсан үед банкууд 10 гаруй хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгоод, “Санхүүжилт орж ирвэл таны зээлийг ипотекийн найман хувь руу шилжүүлнэ” гэдэг зохицуулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, шинээр орж ирэх санхүүжилтэд аль хэдийн 10 гаруй хувийн хүүтэй иргэдийн дараалал үүсэж, “Ипотекийн зээл зогссон”, “Тэр хоёр дахин нэмэгдсэн санхүүжилт чинь хаана байна вэ”, “Арилжааны банкууд санхүүжилт байхгүй” гээд олгохгүй байна” гэж бухимдаж байсан юм. Тэгвэл энэ онд дээрх хэмжээгээр санхүүжилт буурахад ипотекийн зээлийн хүртээмж бүр л багасаж, иргэдийн бухимдал нэмэгдэх нь.


Нийтэлсэн огноо2019-10-21