1 MONGOLIA'S GDP UP 5.9 PCT IN Q3 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/17      2 AMBASSADOR REMARKS FOR 250TH BIRTHDAY OF THE U.S. MARINE CORPS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/17      3 MONGOLIA’S FOREIGN POPULATION EXCEEDS 37,000 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/17      4 UCHRAL NYAM-OSOR ELECTED CHAIRMAN OF MPP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/17      5 COPPER, POWER, PERIL: MONGOLIA ON THE GLOBAL CHESSBOARD – OPED WWW.EURASIAREVIEW.COM PUBLISHED:2025/11/16      6 OYU TOLGOI TO REHABILITATE ALL DEGRADED AND ABANDONED AREAS DUE TO IRRESPONSIBLE MINING IN SELENGE PROVINCE BY 2027 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      7 B.JAVKHLAN: APPROVED 2026 BUDGET WILL ADEQUATELY FINANCE OPERATIONS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      8 KH.GANKHUYAG: THE BUDGET HAS REDUCED THE STATE STRUCTURE AND MADE IT MORE BUSINESS-FRIENDLY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      9 INSULATED HOUSEHOLD COUNT GROWS AS 1,391 GER-AREA FAMILIES RECEIVE SUPPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/16      10 CASHMERE HOLDING EXPORTS TO 10 COUNTRIES UNDER 'WHITE GOLD' NATIONAL MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/16      ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ТӨЛӨВЛӨСНӨӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ЕРӨНХИЙ САЙД “РИО ТИНТО” КОМПАНИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭР ЖИЛД 35 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     "НООЛУУРААР "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ЖИЛИЙН ОРЛОГОТОЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ОЛОХ БОЛОМЖТОЙ" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЗГ-ЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОХООР ӨНӨӨДӨР ОХУ-ЫГ ЗОРИНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     МОНГОЛД 132 ОРНЫ 37 МЯНГАН ГАДААДЫН ИРГЭН АМЬДАРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГААР Н.УЧРАЛЫГ СОНГОЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     УИХ 2026 ОНЫ ТӨСӨВ БАТАЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТАНХИМ БҮТЭН БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     БАГАХАНГАЙ-ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16    

Ерөнхий сайд “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирлыг хүлээн авч уулзлаа www.eagle.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн мягмар гарагт Ерөнхий сайд Г.Зандшатар хатагтай Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон бол түүнийг Монгол Улсад ирэх үеэр биечлэн уулзаж хоёр талын байр суурийг бататгалаа.
“Оюутолгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь эхний алхам гэдэгт санал нэг байгаагаа талууд дахин нотлов. Зээлийн хүүг бууруулах асуудлаар хоёр талын ажлын хэсэг зарчмын шийдэлд хүрч тохиролцсон.
Харин менежментийн төлбөрийн хэмжээ хэт өндөр, одоогийн аргачлал нь шударга бус, Монголын талд үр ашиггүй байгааг Ерөнхий сайд дурдаад олон улсын стандарт, бодит зах зээлийн түвшинд нийцүүлэн бууруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ.
Мөн “Оюутолгой” компанийн санхүүгийн болон худалдан авалтын ил тод байдлыг хангаж, шударга, нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг мөрдлөг болгох нь урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.
Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй хоёр талын ажлын хэсгийн хэлэлцээрийг үр дүнд хүргэхийн төлөө "Рио Тинто" компани Монгол Улсын Засгийн газартай нээлттэй, шуурхай хамтран ажиллаж харилцан ашигтай шийдэлд хүрэхийн төлөө байгаагаа хатагтай Кейти Жаксон илэрхийллээ.


Нийтэлсэн огноо2025-11-17