“ZEUS” баг шагналын 434 сая төгрөгөө “UNICEF”-д хандивлана www.eagle.mn
Дэлхийн зэрэглэлийн "PUBG Mobile World Invitanional" тэмцээний зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын “ZEUS” баг дөрөвдүгээр байр эзэлжээ.
Финалын шатанд шилдэг 16 багтай өрсөлдөж байр эзэлсэн Монголын баг хандивлагчдаас цугласан 155 мянган ам.доллар буюу 434 сая төгрөгийг тэмцээний дүрмийн дагуу Олон улсын эрүүл мэндийн байгууллага болох “UNICEF”-д хандивлах эрхтэй болсон байна.
Харин тэд тэмцээний үндсэн шагналын сан болох 50 мянган ам.доллар буюу 142 сая төгрөгийг хүртэж байгаа аж.
Тус тэмцээний тэргүүн байранд Тайландын "Valdus The Mulder" баг орж хандивын 442.500 ам.долларыг "International Mmedical Corps" байгууллагад хандивласан байна. Мөн хоёрдугаар байранд ОХУ-ын "Natus Vincere", гуравдугаар байранд Вьетнамын "D’Xavier" баг орж мөн хандивын мөнгөнүүдийг олон улсын байгууллагад хандивлалаа.
Нийтэлсэн огноо2021-07-27