Тэнхлэг зууч: Х сарын байдлаар нийслэлд хаусны 139 төсөл хэрэгжиж байна www.bloombergtv.mn
Аравдугаар сарын байдлаар нийслэлд 5800 гаруй айлын хаусны 139 төсөл хэрэгжиж байгааг “Тэнхлэг зууч” мэдээллээ. Үүнээс захиалга авч байгаа 109 төсөл байна.
Өнгөрсөн сарын байдлаар эдгээр төслийн 34.9 хувь нь ашиглалтад орсон бол үлдсэн хувь нь ирэх онд ашиглалтад орох ажээ. Тухайлбал: тайлант хугацаанд найман төслийн 618 айлын хаус шинээр нэмэгдсэн байна.
Шинэ төслүүд нэмэгдэхийн хэрээр хаусны шинэлэг хэлбэр болох “Multihouse” ангиллын төслүүд нэмэгдэх болсон талаар “Тэнхлэг зууч” онцолж байна.
Тайлант сард хаусны дундаж нэг метр квадрат нь 3.16 сая төгрөг хүрч, өмнөх сараас өсжээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулбал 25.7 хувиар өссөн байна.
Бизнес зэрэглэлийн хаусны төслүүдийн дундаж үнэ 4.5 сая төгрөг болж, өмнөх оны үеэс 30 гаруй хувиар өсөөд байгаа аж. Харин өндөр зэрэглэлийнх нэг метр квадрат нь долоон сая төгрөг хүрчээ.
Нийтэлсэн огноо2021-11-29