Суудлын автомашины импорт 45 мянга 266 буюу өмнөх оныхоос нэмэгджээ www.eguur.mn
Оны эхний 4 сарын байдлаар импортоор суудлын автомашины тоо 45 мянга 266 буюу нийт 435.2 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм. 2024 оны 11 сарын байдлаар импортоор 104 мянга 742 суудлын автомашин худалдан авсан нь 2023 оныхтой харьцуулахад 71 хувиар өссөн юм.
Харин ачааны автомашины импорт өнгөрсөн оны 11-р сарын байдлаар 24 мянга 632 буюу 2023 оныхоос 43.3 хувиар өссөн бол энэ оны 4-р сарын байдлаар 8841 болсон нь 6 хувиар буурсан үзүүлэлт аж.
Өнгөрсөн оны эхний улиралд ОХУ-аас 140 мянган тонн дизель түлш, 90 мянган тонн АИ-92 худалдан авч байсан бөгөөд энэ оны эхний 4 сарын байдлаар дизель түлш 600 мянган тонн, автобензин 274.3 мянган тонн болж нэмэгдсэн байна.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-05-12