1 "BRITISH DAYS" FAIR | 21–23 MAY 2026 WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/05/05      2 OVER 50% OF FOREIGN NATIONALS RESIDE FOR EMPLOYMENT PURPOSES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/05      3 MONGOLIA POISED TO LEAD DEVELOPMENT OF CAPITAL MARKETS IN CAREC–ASEAN REGION WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/05/05      4 MONGOLIA QUALIFY FOR THE 2026 WORLD CUP OF DARTS: THEIR FIRST TIME WWW.DARTSPLANET.TV PUBLISHED:2026/05/05      5 CONSTRUCTION BEGINS ON FIFTH THERMAL POWER PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      6 AWARDS CEREMONY HELD FOR OUTSTANDING TAXPAYERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      7 STATE HEALTH INSURANCE FAILS, PRIVATE COVERAGE IS IN ‘GRIP’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/04      8 MONGOLIAN BASKETBALL PLAYERS ACHIEVE AN IMPRESSIVE VICTORY OVER PROFESSIONAL AMERICAN PLAYERS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/04      9 “MONGOLIA’S 17-PLACE RISE IN PRESS FREEDOM INDEX MARKS PROGRESS,” PM SAYS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      10 46,306 PEOPLE REGISTERED FOR “ULAANBAATAR MARATHON-2026” WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/04      "ИХ БРИТАНИЙН ӨДРҮҮД" ӨДӨРЛӨГ 2026. 05 САРЫН 21-23  НИЙТЭЛСЭН:2026/05/05     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/05     ₮49 МЯНГЫН НҮҮРСИЙГ ₮8 МЯНГААР БОРЛУУЛАХ ЭРХ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТНЫГ ЯЛЛАХААР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/05     2025 ОНД ТӨРӨЛТ 5.7 ХУВИАР, НАС БАРАЛТ 2.1 ХУВИАР БАГАСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/05     Б.ДЭЛГЭРСАЙХАН: ЕСДҮГЭЭР САРЫН 1 ГЭХЭД БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТИЙГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/04     ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨГ НАРНЫ ЗАМТАЙ ХОЛБОХ АВТО ЗАМ БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/04     ТАНИЛЦ: ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ААН-ҮҮД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/04     БОХИР УСНЫ 40 ОРЧИМ КМ ШУГАМЫГ ШУУДУУ УХАЛГҮЙ ДОТОРЛОХ ТЕХНОЛОГИОР ШИНЭЧИЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДЭД ГАДААД ПАСПОРТ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ЯЛ ОНООВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ОЮУТ ОРДЫГ 1.2 САЯ ТОНН МЕТАЛЛ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ БОЛОХЫГ ТОГТООВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.4 хувиар өсжээ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Инфляцийн түвшин өнгөрсөн оны эхний улиралд 2.5 хувьтай гарч байв. Харин 4 дүгээр сараас 5.6 хувь болж 11 дүгээр сар гэхэд хоёр оронтой тоонд шилжиж оны эцэст 13.4 хувьд хүрээд буйг ҮСХ-ноос мэдээлсэн. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өссөн нь 2014 оны 8 дугаар сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна. Инфляцид мах, ундаа усны бүлгийн болон тээвэр зэрэг суурь үнийн өсөлт, импортоор орж ирж буй бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, хил гааль дээр тээвэр, логистик доголдож буй зэргээс шалтгаалж байна. Тодруулбал, инфляцийн 46.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Өнгөрсөн оны 11-12 дугаар сард инфляцын 50.5 хувь нь импортын барааны өсөлтөөс шалтгаалсныг ҮСХ мэдээлж байна.
Эрэлт нийлүүлэлтийн зөрүүг багасгах бодлогыг хэрэгжүүлснээр инфляц эдийн засагт урт хугацаанд дарамт болохгүйгээр буурна хэмээн эдийн засагчид болон судлаач мэргэжилтнүүд үзэж байна. Статистик дүнгээр нэрлэсэн цалин өсөөгүй байхад өрхийн гол хэрэглээний сагс дахь бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь худалдан авалтад нөлөөлж байна. Тиймээс амьжиргааны түвшинд хэрэглээ танагдах хүлээлт бий гэж байна.
Монголбанкны хувьд 2022 оны эхний хагаст инфляц үргэлжлэн эрчимжиж, харин сүүлийн хагаст зорилтот түвшний интервалд буюу 4-8 хувьд тогтворжино гэсэн хүлээлттэй байна.


Нийтэлсэн огноо2022-01-23