1 MONGOLIA AND AFRICA: TIME TO REIGNITE A FORGOTTEN PARTNERSHIP WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/17      2 PROTESTERS BLOCK COPPER EXPORTS TO CHINA FROM RIO TINTO MINE IN MONGOLIA WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/06/17      3 GOVERNMENT RESTRUCTURES ERDENES MONGOL, DISSOLVES 14 COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      4 MINISTER CONFIRMS FUEL STABILITY, WARNS OF GEOPOLITICAL RISKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      5 QUALITY TESTING BEGINS FOR WIDELY USED MEDICINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      6 KOREA, MONGOLIA DISCUSS WAYS TO ACCELERATE ECONOMIC TIES, TRADE TALKS WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/06/17      7 CHINA SECTION OF CHINA-MONGOLIA CROSS-BORDER RAILWAY COMPLETES T-BEAM INSTALLATION WWW.CEIC.COM PUBLISHED:2026/06/17      8 BUDGET REVENUE UP BY MNT 2.1 TRILLION IN FIRST FIVE MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      9 NATIONAL MEDICINE TESTING LABORATORY INAUGURATED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      10 15,000+ HECTARES OF LAND REHABILITATED OVER PAST FIVE YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/16      ГУРВАН БАЯНЫ ХӨНДИЙД УРАНЫ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Г.ДАМДИННЯМ: ОЮУ ТОЛГОЙН ТЭЭВРИЙГ ЗОГСООВОЛ ӨДӨРТ 5 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТАСАРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЛИЙГ "ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ" БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Т.ДАВААДАЛАЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ 1 САРААР СУНГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     НӨХӨН СЭРГЭЭЛТ НЭРИЙН ДООР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     ЗГ: ЭРДЭНЭС МОНГОЛЫГ "ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН" НЭГДЭЛ БОЛГОЖ, 14 ТӨК-ИЙГ ТАТАН БУУЛГАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     КСАВЬЕ СЭН МАРТЭН ТИЙЕ: МОНГОЛ УЛС УРАН ҮЙЛДВЭРЛЭГЧ ТОМООХОН ОРНУУДЫН НЭГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     ОЮУ ТОЛГОЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛЖ, ЗАМ ХААСАН ИРГЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     100 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ЭЛДЭВ” САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВЫГ ТАВИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     МОНГОЛ УЛС ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Н.Учрал: 21 аймаг, нийслэлд ямар нэг төлбөр, хураамж, татвар нэмэхийг хориглолоо www.eagle.mn

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээллийг өглөө.
Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын сангийн сайдын мэдээллийг сонслоо. Олон улсын худалдааны дайн Трампын тарифтай холбоотойгоор үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал дээр арга хэмжээ авахыг Ерөнхий сайдын зүгээс холбогдох сайд нарт өглөө.
Монгол Улс бол төрийн байгууламжийн хүрээнд нэгдмэл улс энэ ч утгаараа 21 аймаг, нийслэлд ямар нэг төлбөр, хураамж, татвар нэмэгдүүлэхийг Засгийн газрын шийдвэрээр хориглож байна. Тиймээс цаашдаа УИХ-д өргөн мэдүүлэх хууль тогтоомжуудыг дагалдуулаад татвар, төлбөр нэмдэг бүх төрлийн төлбөр, хураамж нэмдэг байдлыг зогсоох шийдвэр гаргасан.
Манай улсын экспортын бүтээгдэхүүний голлох хувийг нүүрс, төмрийн хүдэр эзэлдэг. Харин дэлхийн зах дээл дээр болж буй худалдааны дайн Трампын тарифтай холбоотойгоор экспортын бүтээгдэхүүний үнэ унаж байна. Ийм цаг үед бид цаашид шаардлагагүй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлуудыг түр хугацаанд царцаах хэрэглээгээ хумих тодорхой бодлого чиглэлүүдийг авч хэрэгжүүлнэ. Тиймээс төсвийн хүрээнд зохицуулалт хийж явахаар шийдвэрлэлээ.
Мөн Монголбанкны зүгээс бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар мэдээлэл хийхдээ дулааны үнийг нэмэх Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэр гарсныг Монголбанкны ерөнхийлөгч мэдээлсэн. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад Эрчим хүчний зохицуулах хорооноос гарсан шийдвэрийг хойшлуулах арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас үүрэг даалгавар өгч байна. Цаашид бид экспортын гарцыг нэмэгдүүлж, биржийн хуульд өөрчлөлт оруулах, экспортын бүтээгдэхүүнүүдийг боомтоор гаргах, орц гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна. Ард иргэдийн зүгээс ямар нэг үнэ, татвар нэмэгдүүлэх тал дээр санаа зовох зүйлгүй. Засгийн газар цаашид үнэ, татвар нэмдэг шийдвэрүүдийг хориглох шийдвэр гаргасан” гэв.



Нийтэлсэн огноо2025-03-13