1 DIRECT COOPERATION TO BE ESTABLISHED WITH MAJOR GLOBAL TECH COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/29      2 ‘EU DAY 2026’ TO BE HELD IN LOCAL AREA FOR THE FIRST TIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/29      3 CHINA BEGINS CONSTRUCTION OF 4 GW RENEWABLE TRANSMISSION PROJECT IN INNER MONGOLIA WWW.ALCIRCLE.COM PUBLISHED:2026/04/29      4 BURYATIA WANTS TO IMPORT 5,000 TONS OF MEAT AND FROZEN BULL SEMEN FROM MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/29      5 REAL WAGE GROWTH LAGS BEHIND NOMINAL GAINS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/29      6 LOWER THE PRESSURE INSTEAD OF CLOSING BUSINESS ACCOUNTS! WWW.UBPOST.MN  PUBLISHED:2026/04/29      7 BANK OF MONGOLIA TO SUPPORT COMMERCIAL BANKS SECURING LONG-TERM FOREIGN FUNDING WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/29      8 UNDP, GEF, AND GOVERNMENT OF MONGOLIA LAUNCH GREEN AND INCLUSIVE CITIES INITIATIVE TO TRANSFORM URBAN DEVELOPMENT WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/04/29      9 JADE GAS HOLDINGS SECURES KEY APPROVAL FOR MONGOLIAN GAS PRODUCTION LICENCE WWW.SMALLCAPS.COM.AU PUBLISHED:2026/04/28      10 MARKET ENTERING SHORT-TERM STABLE GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/28      С.НАРАНЦОГТ: ГАДНЫН БАНК ОРЖ ИРЛЭЭ ГЭЭД МОНГОЛ СҮЙРЧИХГҮЙ, БИД ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     МАХНЫ ҮНЭ 24 ХУВИАР ӨСӨЖ, ИНФЛЯЦЫГ ХӨӨРӨГДӨВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     Ж.МЭНДСАЙХАН: НӨАТ-ЫН БОСГЫГ 400 САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭЖ, ИМПОРТЛОГЧДЫН НӨАТ ТӨЛӨХ ХУГАЦААГ ХОЁР САРААР ХОЙШЛУУЛЖ ТООЦДОГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ БАГАСГАЖ, ТӨЛБӨРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ЭНТОНИ БЛИНКЕНД ХҮРСЭН МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААРХ ЗАХИДАЛД ЯМАР АГУУЛГУУД ТУСГАЖ БАЙВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     Б.ДАВААДАЛАЙ: 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГАА ӨВЛҮҮЛЖ ҮЛДЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ТАЗ: 2025 ОНД 13284 ХҮН ТӨРИЙН АЛБАНААС ГАРСАН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     Г.ЭНХТАЙВАН: БАНКУУД ГАДНААС УРТ ХУГАЦААТАЙ ЭХ ҮҮСВЭР ТАТВАЛ МОНГОЛБАНК ДЭМЖИНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Англи хэлний мэргэшлийн төв”-ийг МУИС-д нээлээ www.montsame.mn

Монгол Улсын Боловсролын Яам, МУИС, АНУ-ын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй “Англи хэлний мэргэшлийн төв”-ийг өнөөдөр МУИС дээр албан ёсоор нээлээ.
Монгол Улс, АНУ хамтран “Англи хэлний төгөлдөршил” санаачилгыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Үүнийг бодит ажил болгон англи хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд тус төвийн үйл ажиллагаа чиглэх юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон Боловсролын яамны 2024-2028 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил ажээ. 
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган төвийг нээж үг хэлэхдээ, "Монгол Улс англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгохоо 2023 онд зарласан. Бид энэ өөрчлөлтийг сайшаан дэмжиж, бодит ажлууд хийж байна. Англи хэлний мэргэшлийн төв нь хоёр улсын англи хэлний сургалтыг дэмжих санаачилгын гол хэсэг юм. Энэ төвд Фулбрайтын англи хэлний туслах багш нар, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд болон бусад сурган хүмүүжүүлэгч хамтран төрөл бүрийн хөтөлбөрийг зохион байгуулна. Мэргэшлийн төвийг манай улсын Засгийн газраас санхүүжүүлж байгаа бөгөөд төвөөр дамжуулан сурган хүмүүжүүлэгчдийг ур чадвар, мэдлэгийг дээшлүүлж, нөөц бололцоогоор ханган инновац, боловсролыг дэмжинэ. Цаашлаад монголчуудыг олон улсын хөдөлмөрийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болгоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолсон юм.
МУИС-ийн дэргэдэх Англи хэлний мэргэшлийн төвийн захирал Б.Отгонтуяа  ярихдаа, “Энэхүү төв нь үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Ахлах сургууль болон их, дээд сургуулийн багш нар, энэ мэргэжлээр сурч буй оюутнууд болон төрийн албан хаагчдын англи хэлний чадавхыг сайжруулахад анхаарна. Цахим болон танхимын сургалтын хөтөлбөрийг боловсруулж өнгөрсөн гурван сараас туршилтын сургалтыг эхлүүлсэн нь үр дүнтэй болсон. Фулбрайтын англи хэлний туслах багш нар, энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд болон их, дээд сургуулийн багш нар сургагч багшаар ажиллана. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, багш нарыг дотоод болон гадаадад богино, урт хугацааны сургалтад хамруулахаар төлөвлөж байна” гэв.
Тус төв Монголын ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудын англи хэлний багш нарыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд академик англи хэлний сургалт, арга зүйн семинар, ярианы хичээл зэргийг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 200 гаруй монгол багшийг сургалтад хамруулаад байгаа аж.



Нийтэлсэн огноо2025-06-13