Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12925 боллоо www.eagle.mn
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 25-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12925 болжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 154 хүн
Хөнгөн – 25
Дунд – 122
Хүнд – 7 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 12623, гэрээр эмчлүүлж буй 128, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 93022 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4956 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2833, 5-9 насны 1648 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
Нийтэлсэн огноо2025-07-25