1 SPECIALIZED HOUSING FINANCE BANK TO BE ESTABLISHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      2 179 PATENTS GRANTED IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      3 TURNING MORTGAGE BORROWERS INTO CAPTIVE MARKET FOR ONLY 2 COMPANIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/25      4 MONGOLIA WELCOMES NEARLY 350,000 FOREIGN TOURISTS IN H1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/25      5 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT SHRINKS 2.8 PCT IN 1ST HALF OF YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/25      6 OFFICIAL AGREEMENT REACHED TO OPEN BUSAN PORT TO MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/07/25      7 15TH EDITION OF SILK WAY RALLY CONCLUDES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/25      8 PRESIDENT U.KHURELSUKH BEGINS STATE VISIT TO TAJIKISTAN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/24      9 MONGOLIA RENEWABLE ENERGY 2025: 5 ESSENTIAL STEPS FOR SUCCESS WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/07/24      10 MONGOLIAN BANKING SECTOR'S NET FOREIGN ASSETS DOWN 60.2 PCT IN JUNE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/24      ГАДААДЫН ИРГЭНИЙГ ХҮЛЭЭН АВАХ ИРГЭН, БАЙГУУЛЛАГА ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     БУРХАД ДАЙТАХ ЦАГААР: ЯПОНЫ ЭЗЭН ХААНЫ АЙЛЧЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД WWW.UNREAD.TODAY НИЙТЭЛСЭН:2025/07/25     COP17 БАГА ХУРАЛД ГАДААДЫН 7-10 МЯНГАН ЗОЧИН, ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОНО ГЭЖ ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     А.ЭНХТӨР: ДОРОЙТОЖ БУУРАЙТСАН Ч ЭРГЭЭД УЛСАА БАЙГУУЛЖ, ХӨГЖИЖ ИРСЭН ТҮҮХ БИЙ. "ЧИНГИСИЙН ДАЛАН" ТҮҮХИЙН ШИНЭ ЭРГЭЛТ АВЧИРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСАД ХИЙЖ БУЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 12925 БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     THE TIMES OF CENTRAL ASIA: МОНГОЛ УЛС ТӨВ АЗИЙН ОРНУУДТАЙ ХАРИЛЦААГАА ГҮНЗГИЙРҮҮЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ТАЕКВОНДОГИЙН АЗИЙН АВАРГА ИРЭХ ОНД МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ЯПОНЫ АЛДАРТ ДАСГАЛЖУУЛАГЧ КАЗҮХИТО САКАЙЯ МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ ЗӨВЛӨНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24    

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна www.news.mn

Төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
“Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хамтарсан мэдэгдэл“-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар гарын үсэг зурлаа.Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарт өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо.       
“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,Яамд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах зэргээр мэдээлэл, туршлага солилцож, бусад салбарын яамд, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлнэ.
“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Эрчим хүч, усны нөөцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Эрчим хүч, усны нөөцийн сайд Джума Далера Шофакир,Усны эрчим хүч ашиглах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, урт болон богино хугацааны сургалтад хамруулах, мэргэжилтэн солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэргээр хамтарч ажиллах боломж бүрдлээ. Засгийн газар зүгээс эрчим хүчний салбарт усны эх үүсвэрийн төслүүдийг түлхүү хөгжүүлэхээр зорьж байгаа. Цахилгаан эрчим хүчнийхээ 98 хувийг усан цахилгаан станцаар хангаж, эрчим хүчний бие даасан байдлаа хангах зорилттой Тажикистаны туршлагыг судлах нь чухал ач холбогдолтой юм.
“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Хакимзода Курбон,Хөдөө аж ахуйн салбарын туршлага, нөөц, бололцоог харгалзан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлж, тодорхой чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов. Тухайлбал, ургамал үржүүлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах, үрийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ургамлын өвчин, хортон шавжаас хамгаалах, газрын нөхөн сэргээлт, хөрс усалгааны системийн хамтарсан судалгаа хийх, ургамлын эрүүл ахуйн болон мал эмнэлгийн хяналтыг сайжруулах зэрэг  салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлах, боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн солилцох орчин бүрдлээ.  
“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын харьяа Аялал жуулчлалын хөгжлийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын харьяа Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Джумахонзода Джамшед Джурахон,Аялал жуулчлалын салбарт байгалийн болон соёлын өвийг ирээдүйн баялаг гэж үзэж, тэдгээрийг хамгаалахын зэрэгцээ үр ашигтай, агуулга өндөртэй, таниулан сурталчлах, хөгжүүлэхэд хамтран ажиллах нь чухал гэж үзлээ.  Талууд аялал жуулчлалын хөрөнгө оруулалт болон технологид суурилсан ухаалаг аялал жуулчлалын санаачилгыг харилцан дэмжих, салбарын мэргэжилтнүүд, холбогдох бизнесийн байгууллагын харилцааг өргөжүүлэхээр тохиролцлоо. 
“Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим технологийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Энхбаярын Батшугар, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода,Дижитал эдийн засгийн салбарын зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг, туршлага солилцож, төрийн цахим үйлчилгээг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр туршлага солилцоно.
“Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Онцгой комисс хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Гомбожавын Ариунбуян, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх онцгой комиссын дарга, хурандаа генерал Раджабали Рахмонали,Байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй онцгой нөхцөл байдлыг зохицуулах, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр харилцан туршлага солилцохоор болов. Онцгой байдал, гамшгийн үед ард иргэдэд шуурхай зарлан мэдээлэх системийг бэхжүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтарсан дадлага, сургуулилт зохион байгуулна.  
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний шинжлэх ухааны академи хоорондын санамж бичиг“-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Содномсамбуугийн Дэмбэрэл, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хушвахтзода Кобилджон,Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагаа албан ёсоор эхэллээ. Мэдлэг мэдээлэл солилцох, хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр, хурал семинар зохион байгуулах, эрдэмтэн, судлаачдаа солилцон, шинэ төрлийн хамтарсан судалгааг тогтвортой хөгжүүлнэ.  Байгалийн ухаан, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, түүний дотор жимс, жимсгэний аж ахуй, хүнсний технологийн чиглэлээр илүү хамтран ажиллана.
“Монгол Улсын “И-Монгол” академи болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын “Шифрлэгч төвүүд, төрийн үйлчилгээ, цахим программ хөгжүүлэлт”-ийн компани хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т “И-Монгол” академийн захирал Бавуужавын Мягмарнаран, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода,Олон улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд тулгамдсан асуудлуудыг хамтран судлах, харилцан туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах зэргээр хамтран ажиллана.
“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн судалгааны төв хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн дарга Ганхуягийн Ганболд, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн судалгааны төвийн захирал Усмонзода Хайридин Усмон,Олон улсын харилцаа, дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлын хүрээнд судалгааны ажлын үр дүнг хуваалцах, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, дугуй ширээний уулзалт, академик хэлэлцүүлэг хийх, бүс нутгийн болон олон улсын шинж чанартай арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг боломж бүрдлээ.
“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний музей хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Чингис Хаан Үндэсний музейн захирал Сампилдондовын Чулуун, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний музейн захирал Иброхимзода Зафаршо Сафо нар тус тус гарын үсэг зурлаа.
ЭХ СУРВАЛЖ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар



Нийтэлсэн огноо2025-07-25