1 WHAT IS DRIVING CLOSER JAPAN-MONGOLIA TIES? WWW.THEDIPLOMAT.MN PUBLISHED:2025/09/19      2 INFRASTRUCTURE CONSTRUCTION CONTINUES AT HUNNU CITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/19      3 MONGOLIAN ENVOY LAUDS PM MODI’S LEADERSHIP, HAILS INDIA’S GROWING STATURE IN WORLD WWW.OMMCOMNEWS.COM  PUBLISHED:2025/09/19      4 SONSY PARTNERS WITH TUNED GLOBAL TO LAUNCH MONGOLIA’S FIRST WORLD-CLASS MUSIC APP WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/19      5 DEPRESSION IDENTIFIED AS LEADING CAUSE OF WORK INABILITY WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/09/19      6 MONETARY POLICY RATE MAINTAINED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      7 BUURULJUUT POWER PLANT’S SECOND UNIT SET FOR DECEMBER 2025 COMMISSIONING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      8 CAPITAL MARKETS MONGOLIA ANNOUNCES MONGOLIA INVESTMENT FORUM: LONDON 2025 AT THE LONDON STOCK EXCHANGE WWW.NEWSFILECORP.COM PUBLISHED:2025/09/18      9 REMARKS OF AMBASSADOR RICHARD L. BUANGAN AT THE UNMISS SENDOFF CEREMONY FOR MONGOLIAN PEACEKEEPERS TO SOUTH SUDAN WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/09/18      10 DEMARCUS COUSINS TO PLAY AGAIN IN THE MONGOLIAN LEAGUE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      СЗХ: “ГОВЬ” КОМПАНИ ХХК БОЛОХ АЛБАН ЁСНЫ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭЭГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ЗАСГИЙН ГАЗРЫН 80 МЯНГАН ӨРХИЙГ ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     МОНГОЛООС 115 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ ХАМГИЙН БАГА СУДЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН БҮТЭН ОЛДВОРЫГ ИЛРҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЦААНА КОМПАНИ ХООРОНДЫН ГЭРЭЭГ АЛДАГДАЛТАЙ БАЙГУУЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ИРГЭДЭЭС 45,2 ТЭРБУМЫГ ЗАЛИЛСАН "БЭЛТЭС МӨРӨН" ХХК-ИЙН 9 ХҮНД ОНООСОН 2-12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     Г.ЗАНДАНШАТАР: 1.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ГАДААДАД 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ХАДГАЛУУЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     З.ЦОГТГЭРЭЛ: БАГШ НАРЫН ЦАЛИНГ 3.5 САЯ ТӨГРӨГ БОЛГОХЫГ ШААРДАЖ ОРОН ДАЯАР ЖАГСАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     МОНГОЛ, САУДЫН АРАБЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     БАГАНУУРЫН БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ ТӨВИЙН СИСТЕМД 48.7 САЯ КВТ.ЦАГ ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЭЭД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18    

Монголоос 115 сая жилийн настай хамгийн бага судлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан бүтэн олдворыг илрүүллээ www.eguur.mn

Палеонтологичдын баг Монгол Улсад малтлага хийх үеэрээ домогт бөмбөгөр /цул/гавалтай үлэг гүрвэлийн бүрэн хадгалагдсан чулуужсан олдворыг илрүүлжээ. Судалгааны багийг Монголын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн сулдаач, доктор Ц.Чинзориг ахалсан бөгөөд энэхүү төгс бүтэн араг ясыг Монголын Зүүн Говийн сав газарт байрлах Хүрэн Дух хэмээх газраас илрүүлсэн байна. Уг бүс нутаг нь эрт цагт нуур, хадан цохиогоор хүрээлэгдсэн байжээ.
Эрдэмтдийн тогтоосноор уг олдвор нь Завацефал ринбүүчи хэмээн нэрлэгдсэн урьд нь мэдэгдээгүй шинэ зүйл пахицефалозаврынх бөгөөд ойролцоогоор 108–115 сая жилийн настай гэж “Nature” сэтгүүлд Лхагва гарагт нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дурдсан байна.
Хоёр хөлтэй, өвс ургамлаар хооллодог, зузаан бөмбөгөр хэлбэрийн гавлын ястай пахицефалозавр (pachycephalosaur) хэмээх үлэг гүрвэлүүд нь хамгийн өвөрмөц атлаа хамгийн бага судлагдсан бүлгүүдийн нэг юм.
Говь цөлийн хаднаас ил гарсан чулуужсан олдвор нь энэ төрлийн хамгийн эртний бөгөөд бүрэн хадгалагдсан олдвор болж, тэдгээрийн талаарх ойлголтыг өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулахаар байна.
Энэ төрөл нь жижиг биетэй, урт хөлтэй, богино жижиг сарвуутай бөгөөд хэмжээний хувьд Герман хоньч нохойтой ойролцоо байжээ. Өмнө нь пахицефалозаврын чулуужсан үлдэгдэл маш ховор олддог байсан ба ихэвчлэн зөвхөн гавлын хэсэг нь хадгалагдсан байдаг. Харин Завацефалегийн олдвор харьцангуй бүрэн бүтэн олдсон нь энэ төрлийн үлэг гүрвэлийн анатомийн анхны цогц мэдээллийг өгч байна. Мөн энэ нь пахицефалозаврын хамгийн эртний олдвор бөгөөд өмнө мэдэгдэж байснаас даруй 15 сая жилийн өмнөх цаг хугацаанд хамаарагдаж буйгаараа онцлог.
Завацефалегийн энэхүү олдвор нь үхэх үедээ хоёр настай байсан бөгөөд бие гүйцсэн үлэг гүрвэл хараахан болж чадаагүй байсан ч гавлын дээд зузаан яснаас бүрдэх бөмбөгөр хэлбэрийн бүтэц нь аль хэдийн сайн хөгжсөн байжээ. Энэ онцлог нь дараагийн үеийн пахицефалозавруудаас бага зэрэг ялгаатай буюу  Завацефалед бөмбөгөр хэсгийг гол төлөв нэг яс бүрдүүлдэг байсан бол дараах төрөл зүйлүүдэд хоёр яснаас голчлон бүрддэг болжээ. Мөн гавлын ар хэсэг болон бөмбөгөр хэсгийг тойруулсан жижиг өргөс, товгоруудаар хамгаалагдсан байна.
Судлаачид тухайн үлэг гүрвэлийн насыг мөчний ясанд үүссэн “өсөлтийн цагираг”-ийг судлан тогтоосон бөгөөд энэ нь модны жилийн цагиргуудтай ижил зарчмаар үүсдэг. Ингэснээр пахицефалозаврын гавлын бөмбөгөр хэзээ бүрэн хөгждөг болохыг тогтоосон анхны судалгаа болжээ.
Гавлын бөмбөгөрийн үүрэг одоо ч эрдэмтдийн дунд маргаантай хэвээр байна. Зарим таамаглалаар тэд уулын хонины адил хоорондоо мөргөлдөж, давамгай байдлаа харуулах эсвэл хосоо олохын төлөө өрсөлддөг байсан гэж үздэг. Хойд Каролинагийн Улсын Их Сургууль болон Байгалийн Шинжлэх Ухааны Музейн палеонтологич, судалгааны зохиогч Линдсей Занно хэлэхдээ “Эдгээр динозаврын гавлын бөмбөгөр бүтэц нь махчин амьтдаас хамгаалах, эсвэл дулааны зохицуулалт хийх үүрэгтэй байгаагүй. Харин нийгмийн болон нөхөн үржихүйн зан үйлтэй холбоотой буюу гол төлөв хосоо булаалдах, анхаарал татах зорилготой байсан бололтой” гэжээ.
Бүрэн хөгжсөн бөмбөгөр гавалтай залуу пахицефалозаврууд нас бие гүйцэхээс өмнө ч нийгмийн болон нөхөн үржлийн зан үйлд оролцдог байсныг харуулж байна. Томоохон төрлийн пахицефалозаврууд, тухайлбал Хойд Америкт амьдарч байсан төрөл нь нас бие гүйцсэн үедээ 4.3 метр (14 фут) хүртэл урт болж чаддаг байсан бол Завацефале харьцангуй жижиг буюу тал орчимд нь хүрдэг байсан.
Завацефале амьдарч байсан орчин нь нуур цөөрмүүдтэй хөндий, хадан цохиогоор хүрээлэгдсэн газар байсан бөгөөд тэнд бусад өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдийн үлдэгдэл, мөн загас, яст мэлхий, матрын төрлийн амьтдын олдворууд илэрчээ.
“Завацефале” гэдэг нэр нь эхлэл гэсэн Төвөд үг болон толгой гэсэн Латин үгийг нэгтгэсэн бөгөөд энэ нь бөмбөгөр гавалтай үлэг гүрвэлийн хамгийн эртний төлөөлөл болохыг илэрхийлж байгаа юм. Чулуужсан олдворын хэвлийн хэсгээс “гастролит” буюу ургамал бутлахад хэрэглэгддэг ходоодны хүчил чулуужиж хадгалагдан үлдсэн байв.
Занно хэлэхдээ, “Өмнө нь бид зөвхөн тэдний бат бөх гавлын бөмбөгөр хэсгийг л олдог байсан. Үлдсэн араг ясны мэдээлэл маш хомс тул сарвууны бүтэц, хоол боловсруулах системийн үйл ажиллагаа, мөн гавлын бөмбөгөр хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг мэдэх боломжгүй байлаа. Завацефалегийн Монголоос олдсон бүтэн олдвор энэ бүхнийг тайлбарлах чухал түлхүүр болж байна” гэжээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Asia One, New Scientist, New York Times



Нийтэлсэн огноо2025-09-19