1 WHAT IS DRIVING CLOSER JAPAN-MONGOLIA TIES? WWW.THEDIPLOMAT.MN PUBLISHED:2025/09/19      2 INFRASTRUCTURE CONSTRUCTION CONTINUES AT HUNNU CITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/19      3 MONGOLIAN ENVOY LAUDS PM MODI’S LEADERSHIP, HAILS INDIA’S GROWING STATURE IN WORLD WWW.OMMCOMNEWS.COM  PUBLISHED:2025/09/19      4 SONSY PARTNERS WITH TUNED GLOBAL TO LAUNCH MONGOLIA’S FIRST WORLD-CLASS MUSIC APP WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/19      5 DEPRESSION IDENTIFIED AS LEADING CAUSE OF WORK INABILITY WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/09/19      6 MONETARY POLICY RATE MAINTAINED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      7 BUURULJUUT POWER PLANT’S SECOND UNIT SET FOR DECEMBER 2025 COMMISSIONING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      8 CAPITAL MARKETS MONGOLIA ANNOUNCES MONGOLIA INVESTMENT FORUM: LONDON 2025 AT THE LONDON STOCK EXCHANGE WWW.NEWSFILECORP.COM PUBLISHED:2025/09/18      9 REMARKS OF AMBASSADOR RICHARD L. BUANGAN AT THE UNMISS SENDOFF CEREMONY FOR MONGOLIAN PEACEKEEPERS TO SOUTH SUDAN WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/09/18      10 DEMARCUS COUSINS TO PLAY AGAIN IN THE MONGOLIAN LEAGUE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      О.НОМИНЧИМЭГ: БҮХ ТӨРЛИЙН ТАМХИЙГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ОРУУЛЖ ИРЭХ, 21 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮНД ТАМХИ БОРЛУУЛАХГҮЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     СЗХ: “ГОВЬ” КОМПАНИ ХХК БОЛОХ АЛБАН ЁСНЫ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭЭГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ЗАСГИЙН ГАЗРЫН 80 МЯНГАН ӨРХИЙГ ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     МОНГОЛООС 115 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ ХАМГИЙН БАГА СУДЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН БҮТЭН ОЛДВОРЫГ ИЛРҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЦААНА КОМПАНИ ХООРОНДЫН ГЭРЭЭГ АЛДАГДАЛТАЙ БАЙГУУЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ИРГЭДЭЭС 45,2 ТЭРБУМЫГ ЗАЛИЛСАН "БЭЛТЭС МӨРӨН" ХХК-ИЙН 9 ХҮНД ОНООСОН 2-12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     Г.ЗАНДАНШАТАР: 1.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ГАДААДАД 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ХАДГАЛУУЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     З.ЦОГТГЭРЭЛ: БАГШ НАРЫН ЦАЛИНГ 3.5 САЯ ТӨГРӨГ БОЛГОХЫГ ШААРДАЖ ОРОН ДАЯАР ЖАГСАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     МОНГОЛ, САУДЫН АРАБЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18    

СЗХ: “Говь” компани ХХК болох албан ёсны хүсэлт ирүүлээгүй www.itoim.mn

Санхүүгийн зохицуулах хороонд есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар “Говь” ХК-аас компанийн хэлбэрээ өөрчлөх буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болохтой холбоотой албан ёсны хүсэлт болон холбогдох баримт бичгийг ирүүлээгүй байна.
Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10-д тус тус заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөөгүй, хувьцааны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргаагүй байхад аливаа хувьцаат компани хэлбэрээ ХХК болгох болон хувьцааг компанид эргүүлэн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.
Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 2025.09.12-ны өдрийн 1/3429 тоот албан бичгээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-д дараах үүрэг даалгаварыг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Үүнд:
•  Компанийн хэлбэрийг өөрчлөхтэй холбоотой гарсан хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, компанийг өөрчлөх төсөл, дүрмийн шинэчилсэн найруулга, аудит, хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, эргүүлэн худалдан авах хувьцааны ханш, буцаан худалдан авахаар төлөвлөсөн ажиллагаа зэрэг нь холбогдох хууль, журмын шаардлага хангасан болон жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг тэргүүн ээлжид хамгаалагдсан эсэхийг бүрэн тогтоох;
•  Хувьцаа эзэмшигчдийн хувьцааг эргүүлэн худалдаж авах ханшийг тогтоосон шийдвэр, түүний үндэслэл болсон аудит болон хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь бодит, үнэн зөв эсэх, тухайн ханш нь зах зээлийн үнэлгээнд нийцээгүй буюу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн, эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдээгүй тохиолдолд үнэт цаасны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргахгүй байхыг тус тус хүргүүлсэн.
Мөн тус хорооноос 2025.09.16-ны өдрийн 3/3469 тоот албан бичгээр “Говь” ХК-д хувьцаагаа эргүүлэн худалдан авахтай холбоотой нийтэд мэдээлсэн санал авах ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлээд байна. Иймд ”Говь” ХК-ийн хувьцааны нээлттэй арилжаа хөрөнгийн биржээр хуулийн дагуу хэвийн үргэлжилж байгааг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

 



Нийтэлсэн огноо2025-09-19