1 WHAT IS DRIVING CLOSER JAPAN-MONGOLIA TIES? WWW.THEDIPLOMAT.MN PUBLISHED:2025/09/19      2 INFRASTRUCTURE CONSTRUCTION CONTINUES AT HUNNU CITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/19      3 MONGOLIAN ENVOY LAUDS PM MODI’S LEADERSHIP, HAILS INDIA’S GROWING STATURE IN WORLD WWW.OMMCOMNEWS.COM  PUBLISHED:2025/09/19      4 SONSY PARTNERS WITH TUNED GLOBAL TO LAUNCH MONGOLIA’S FIRST WORLD-CLASS MUSIC APP WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/19      5 DEPRESSION IDENTIFIED AS LEADING CAUSE OF WORK INABILITY WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/09/19      6 MONETARY POLICY RATE MAINTAINED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      7 BUURULJUUT POWER PLANT’S SECOND UNIT SET FOR DECEMBER 2025 COMMISSIONING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      8 CAPITAL MARKETS MONGOLIA ANNOUNCES MONGOLIA INVESTMENT FORUM: LONDON 2025 AT THE LONDON STOCK EXCHANGE WWW.NEWSFILECORP.COM PUBLISHED:2025/09/18      9 REMARKS OF AMBASSADOR RICHARD L. BUANGAN AT THE UNMISS SENDOFF CEREMONY FOR MONGOLIAN PEACEKEEPERS TO SOUTH SUDAN WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/09/18      10 DEMARCUS COUSINS TO PLAY AGAIN IN THE MONGOLIAN LEAGUE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ГЭРЭЭГ ШАЛГАХ УИХ-ЫН ТҮР ХОРОО БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     О.НОМИНЧИМЭГ: БҮХ ТӨРЛИЙН ТАМХИЙГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ОРУУЛЖ ИРЭХ, 21 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮНД ТАМХИ БОРЛУУЛАХГҮЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     СЗХ: “ГОВЬ” КОМПАНИ ХХК БОЛОХ АЛБАН ЁСНЫ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭЭГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ЗАСГИЙН ГАЗРЫН 80 МЯНГАН ӨРХИЙГ ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     МОНГОЛООС 115 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ ХАМГИЙН БАГА СУДЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН БҮТЭН ОЛДВОРЫГ ИЛРҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЦААНА КОМПАНИ ХООРОНДЫН ГЭРЭЭГ АЛДАГДАЛТАЙ БАЙГУУЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ИРГЭДЭЭС 45,2 ТЭРБУМЫГ ЗАЛИЛСАН "БЭЛТЭС МӨРӨН" ХХК-ИЙН 9 ХҮНД ОНООСОН 2-12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     Г.ЗАНДАНШАТАР: 1.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ГАДААДАД 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ХАДГАЛУУЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     З.ЦОГТГЭРЭЛ: БАГШ НАРЫН ЦАЛИНГ 3.5 САЯ ТӨГРӨГ БОЛГОХЫГ ШААРДАЖ ОРОН ДАЯАР ЖАГСАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     МОНГОЛ, САУДЫН АРАБЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18    

Засгийн газар хоорондын төмөр замын хил холболтын хэлэлцээрийн цаана компани хоорондын гэрээг алдагдалтай байгуулжээ www.itoim.mn

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 16 жил гацаад байсан Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг хийж, түүхэн гавьяа байгуулж байсан нь саяхан. Тэгвэл Засгийн газар нь унаад хоёрхон сар болж байхад түүхэн гэрээний цаадах “но” ил болж байна. Хэдий 20 шахам жил гацсан төмөр замын хил холболтын ажлыг эхлүүлсэн нь сайшаалтай ч 16 жил нүүрсний үнээ хамгийн доод үнээр нийлүүлэх гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийжээ.
Монгол төрийн алдаатай бодлогоос үүдэж 20 шахам жил гацаад, ашиглалтад оруулж чадаагүй төмөр замын хил холболтыг хийхийн тулд БНХАУ-ын талын тавьсан “Гурвыг цогцоор” гэсэн шаардлагыг манай Засгийн газар хүлээн авч гэрээ байгуулсан. Үүний хүрээнд төмөр зам холбох, нүүрс олборлох, нийлүүлэх гэрээг хамтад нь хийсэн. "Гурвыг цогцоор" гэрээний төмөр замын хил холбох гэрээг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан бол нүүрс олборлох, тээвэрлэх, борлуулах гэрээг “Чайна Энержи” болон “Эрдэнэс Тавантолгой” компани хооронд байгуулсан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар компани хооронд байгуулсан гэрээндээ “но” оруулжээ.
Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа “Хил холболтын асуудал УИХ-аар шийдэгдсэн, УИХ-ын тогтоолтой асуудал. Гэхдээ чөтгөр детальд байдаг. Хил холбох нь зарчмын хувьд зөв. Хоёр улсын гэрээгээр шийдэгдэж байгаа асуудал. Харин аж ахуйн нэгж хоорондын гэрээ хэлэлцээрээр үнэ ханш тохирсон нь тусдаа асуудал. Аливаа зүйлийг ялгаж, салгаж харахгүй бол нийтэд нь харлуулдаг, эсвэл нийтэд нь цайруулдаг энэ асуудалд зохицохгүй. УИХ-аас өргөн барьсан тогтоол дээр олон улсын стандартын дагуу, олон улсын аудитаар хянагдаж явах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
"Гурвыг цогцоор" гэрээний хүрээнд нүүрсний үнийг одоогийнхоос 40 хувиар доогуур буюу тонн тутмыг нь 50 ам.доллараар 16 жил нийлүүлэх гэрээ хийсэн мэдээлэл олон нийтэд ил болохтой зэрэгцээд тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан сайд нар мэдээлэл хийж, өөрсдийгөө хамгаалж байгаа. Гэхдээ тус гэрээг байгуулахдаа ҮАБЗ-д гурван удаа танилцуулж, намын бүлгүүд болон УИХ-аар хэлэлцүүлэхдээ нүүрсний үнийн талаар огт мэдээлэл өгөөгүй талаар УИХ-ын гишүүд ч хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар УИХ-аас гэрээ байгуулах эрхээ авснаас бус ямар дүнгээр 16 жилийн хугацаанд нүүрсээ борлуулах, ямар үнээр нийлүүлэх талаар мэдээлэлгүй 58-р тогтоолыг батлуулсанн гэсэн үг. Тийм ч учраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар компани хооронд байгуулсан гэрээний цаана олон "но"-гоо нуужээ. БНХАУ-д хөнгөлөлттэй үнээр нүүрс экспортлох, Тавантолгойн Онч хараад, Бортолгой хоёр ордыг 16 жилээр "Чайна Энержи" компанид олборлуулах, БНХАУ-ын компаниудаар барилгын ажлыг гүйцэтгүүлэх гэх мэт үүргийг хүлээсэн. Ингэхдээ 16 жилийн хугацаанд 250 сая тонн нүүрс экспортлох бөгөөд үүний 55 хувь нь коксжих нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн байгаа юм. Үнийн тухайд одоогийн биржээр борлуулж байгаа үнээс 40 ам.доллароор хямдаар нийлүүлэх бөгөөд үүний уршгаар 16 жилийн хугацаанд Монгол Улс 10 сая ам.долларын алдагдал хүлээхээр байгаа аж. Хэдийгээр 16 жил гацсан төмөр замын хил холболтыг хийх нь улсын эдийн засагт чухал ч Засгийн газар хооронд байгуулсан гэрээний халхавчинд аж ахуй нэгж хооронд байгуулсан гэрээний "но"-гоо нуусан.
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээний асуудал олон нийтэд ил болж байгаа учраас УИХ-ын зарим гишүүд ажлын хэсэг байгуулж, "Гурвыг цогцоор" гэрээг шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Ажлын хэсэг байгуулж, дээрх гэрээг шалгах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Мэдээж хэрэг олон жил гацсан төмөр замын хил холболтыг гэрээгээ цуцлахгүй, харин энэ гэрээний ард Монгол Улсад ашиггүй ямар зүйл заалт багтсаныг нягтлах нь зүйн хэрэг.



Нийтэлсэн огноо2025-09-19