Хагас коксон шахмал түлшийг өнөөдрөөс борлуулж эхэллээ www.itoim.mn
Нийслэлийн 7 дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээс шахмал түлш болон хагас коксон шахмал түлшний 2475 тонн бүтээгдэхүүний захиалга ирсэн байна. Үүнээс 1535 тонн нь мидлингэн шахмал түлш байгаа бол 940 тонн нь хагас коксон түлшний захиалга байна.
Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд хэрэглэгчдэд 5000 төгрөгөөр худалдаалагдана. Хэрэглэгчдийн зүгээс “Хотула” апп болон “Сайн” карт, Иргэний үнэмлэхний QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой.
Нийтэлсэн огноо2025-10-09