1 ASIAN BATTERY METALS COMPLETES MONGOLIA ACQUISITION AND COMMENCES DRILLING WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/04/22      2 CABINET SUSPENDS TUUL EXPRESSWAY PROJECT AMID PUBLIC CONCERNS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/22      3 KAZAKHSTAN TO ESTABLISH CONSULATE IN BAYAN-ULGII, LAUNCH DIRECT FLIGHTS TO OSKEMEN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/22      4 15,000 PIT LATRINES TO BE ELIMINATED UNDER “SELBE 20-MINUTE CITY” PROJECT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/22      5 CHINA’S FREE TRADE ZONE EXPANDS TO 23 WITH INNER MONGOLIA ADDITION WWW.CHINA-BRIEFING.COM PUBLISHED:2026/04/22      6 MONGOLIA TURNING DATA SILOS INTO COST-EFFICIENT GOVERNANCE TOOLS WWW.GOVINSIDER.ASIA PUBLISHED:2026/04/22      7 WASTE ANIMAL BONES PROCESSED INTO ORGANIC FERTILIZER, FEED, AND RAW MATERIAL FOR AVIATION DIESEL FUEL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/22      8 KAZAKHSTAN AND MONGOLIA AGREE TO BUILD DIRECT ROAD CONNECTING TWO COUNTRIES WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/04/22      9 KAZAKHSTAN AND MONGOLIA SIGN 19 AGREEMENTS AT BUSINESS FORUM IN ASTANA WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/04/22      10 MONGOLIA TO BUY $6.7 MILLION IN RAILCARS FROM KAZAKHSTAN WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/04/22      Б.БАТЦЭЦЭГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМТАЙ ХОЛБООТОЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ ДУУСТАЛ ТӨСЛИЙГ ЗОГСООНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     ЗАСГИЙН ГАЗРЫН ЗОГСООСОН ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛД 500 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИД ОЛГОЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     “ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ТАЛБАЙН ҮНСИЙГ ЗӨӨЖ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     ЗАСГИЙН ГАЗАР "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" ТӨСЛИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     КАЗАХСТАНТАЙ ГАЗРЫН ТОС, ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТРАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     "ЧИНГИС ХААН БАНК”, “КАПИТАЛ БАНК”-ААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     РИО ТИНТО: ОЮУ ТОЛГОЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ НЭМЭГДСЭН НЬ ТӨМРИЙН ХҮДРИЙН ТАСАЛДЛЫГ НӨХЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     С.АМАРСАЙХАН: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, ЗУРГААН ҮЕ ШАТЫГ НЭГ БОЛГОН БУУРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     ЗҮЙ БУС АВИРЛАЖ, ЦАГДААГ ҮЛ ТООСОН БНХАУ-ЫН ИРГЭДИЙГ ТОРГОЖ, БАРИВЧИЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     Л.ЭНХ-АМГАЛАН: ХУВЬСАХ ЗАРДЛЫН ШИНЭ ТОГТОЛЦООГ БАТЛУУЛЖ, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ДАХИН ЦАЛИН ЯРИХГҮЙ БАЙХ ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хагас коксон шахмал түлшний борлуулалт эхэлсэн ч хүрэлцээ муу байна www.itoim.mn

Нийслэлд хагас коксон шахмал түлшийг 2025 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн худалдаанд гаргана гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн. Гэвч бодит байдалд шинэ төрлийн түлшийг аравдугаар сарын 9-нөөс борлуулж эхэлжээ. Иргэдийн хэрэглээ, түлшний чанар болон шаталт, хүртээмжийн талаар байр суурийг тодруулахаар 32-ын тойргийн түлш борлуулах цэг дээр 11:00 цагийн орчимд очсон юм. 
Биднийг очих үед түлш борлуулах цэг дээр түлш байгаагүй бөгөөд хажуугийн дэлгүүрийн ажилтнаас тодруулахад тухайн өдрийн түлш ирээгүй байв. Тэрээр “Түлш ирэхэд тогтсон цагийн хуваарь гэж байхгүй. Түлш хэдийд ч ирж магадгүй, ирсэн даруйдаа нэг цаг хүрэхгүй хугацаанд дуусдаг. Иргэд хэзээ ирэхийг нь мэдэхгүй болохоор худгийн ажилтанд утасны дугаараа өгөөд, ирвэл хэлээрэй гээд явцгаадаг. Зарим нь бүр түлш хэзээ ирэхийг хүлээгээд манаж суудаг” гэлээ. 
Хагас коксон түлшний талаар иргэдийн байр суурь харилцан адилгүй байв. Зарим нь “Шинэ түлш шаталт сайтай, үнэр багатай, дулаан барилт сайн байна. Хагас коксон шахмал түлш нэг уут нь 5000 төгрөг, өмнөх нь 3750 төгрөг байсан. Гэхдээ чанар дагаж үнэ нэмэгдсэн гэж бодож байна” гэж байв. Харин нөгөө хэсэг нь “Шинэ түлш сайн шатахгүй, үнэр ихтэй, өмнөх сайжруулсан түлшээ хэрэглэж байсан нь дээр. Үнэ нь ч арай хямд” гэж хэллээ. Уулзсан иргэдийн дийлэнх нь “Түлш олдохгүй байна” гэсэн юм. Түлш борлуулах цэгүүд хаана, хэзээ, хэдэн цагт ажиллаж байгаа нь тодорхойгүй, олон хүн хэд хэдэн удаа түлшээ авч чадалгүй буцсан байна. Зарим нь “Арай гэж хэдэн уут авсан” хэмээн хэлэв. Түлш борлуулагчид хагас коксон шахмал түлшийг өмнөх сайжруулсан түлштэй адил аргаар түлэх ёстой гэх заавар өгч байгаа аж.
Ихэнх иргэдийн гэрт угаарын хий мэдрэгч нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд зарим нь саяхан гарсан шинэ төрлийн дөрвөлжин угаарын хий мэдрэгчийг авч суурилуулсан байна. Гэсэн ч хагас коксон шахмал түлшний найрлага, шаталтын технологи, ялгарах утаа зэрэг тодорхой мэдээлэл иргэдэд хүрээгүй байна. Түлшний хүрэлцээ муу байгаа тул зарим айл мод түлж, цаг агаар хүйтэрч, ес эхлэх үеэр түлш авах бодолтой байгаа юм. Тэд “Ойр орчмын хүмүүсийн туршлага, саналд үндэслэж түлшээ сонгоно. Хэрэв хагас коксон шахмал түлш сайн бол хэрэглэнэ, үгүй бол хуучнаа хэрэглэнэ” гэж байв.
Шинэ төрлийн түлш нэвтрүүлж байгаа энэ үед иргэдэд зориулсан тодорхой мэдээлэл хангалтгүй хэвээр байна. Мэргэжлийн байгууллагууд түлшний чанар, шаталтын горим, хэрэглээний зааварчилгааг илүү тодорхой, хүртээмжтэй хүргэх шаардлагатай байна. Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед түлшний хомсдол үргэлжилсээр байвал иргэдийн амьдралд хүнд нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа юм.
By
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-10-16