1 MONGOLIA’S PRESIDENT VETOES EFFORT TO UNSEAT PM WWW.ALJAZEERA.COM PUBLISHED:2025/10/21      2 MONGOLIA’S POLITICAL WRANGLING SPARKS A CONSTITUTIONAL CRISIS WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/10/21      3 TPP V TO SUPPLY POWER FOR 100,000 HOMES AND HEAT FOR 40,000 HOUSEHOLDS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/21      4 CONSTITUTIONAL COURT TO RULE ON LEGALITY OF PRIME MINISTER’S DISMISSAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/21      5 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT DECLINES BY 3.6 PCT IN Q1-Q3 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/21      6 MONGOLIA, CZECH REPUBLIC TO COOPERATE IN MEGA PROJECTS WWW.AZERTAG.AZ  PUBLISHED:2025/10/21      7 TWELVE MICRO PARKS TO BE BUILT ACROSS EIGHT DISTRICTS OF ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/21      8 MONGOLIAN PRIME MINISTER STEPS DOWN AFTER FOUR MONTHS WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/10/17      9 MONGOLIA’S RATING UPGRADED TO B1 BY MOODY’S ON STABLE GROWTH WWW.INVESTING.COM PUBLISHED:2025/10/17      10 QATAR AND MONGOLIA TALK ENVIRONMENTAL CO-OPERATION AHEAD OF UN DESERTIFICATION SUMMIT WWW.GULF-TIMES.COM PUBLISHED:2025/10/17      Г.ДАМДИННЯМ: ШАТАХУУНЫ ТАСАЛДАЛ ӨНӨӨДРӨӨС ХЭВИЙН БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛД ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭТ ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ 100 МЯНГАН ӨРХ, ААН-ИЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР, 40 МЯНГАН ӨРХИЙГ ДУЛААНААР ХАНГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     БҮРТГЭЛТЭЙ 280,000 ААН-ЭЭС 118,000 НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, 16,000 НЬ ТАТВАРЫН ӨРТЭЙ ТУЛ ДАНСАА ХААЛГААД БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЖ, НАЙМАН ДҮҮРЭГТ 12 БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     ДАМБАДАРЖААД 1973 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 3618 ТӨГРӨГ БУЮУ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНДЭЭ ХҮРЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ШАТ АХИЖ “B1, ТОГТВОРТОЙ" БОЛСНЫГ МҮҮДИЗ ЗАРЛАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/17     ГАДААДЫН 23.8 МЯНГАН ИРГЭН МОНГОЛД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/17     ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫН ЦАХИМ СИСТЕМИЙГ ШИНЭЧИЛЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/17    

Бүртгэлтэй 280,000 ААН-ээс 118,000 нь үйл ажиллагаа явуулж, 16,000 нь татварын өртэй тул дансаа хаалгаад байна www.eguur.mn

Бүртгэлтэй 280,000 ААН-ийн ердөө 40 гаруй хувь нь буюу 118,000 нь үйл ажиллагаа явуулж байна.
16,000 нь татварын өрнөөс болж дансаа хаалгаад байна.
ААН-үүдийн талаар 2023 оноос хойш судалгаа хийгдээгүйн дээр МҮХАҮТ-д нэг нь ч гомдол гаргаагүй байна.
Дэлгэрэнгүй:
Статистикийн байгууллагаас 2024 оны сүүлээр нийт 108,378 ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг мэдээлэл гаргажээ.
ҮСХ-ны 1212.mn сайтаас авсан мэдээллээр
Хамгийн их нь буюу 41 мянга нь худалдааны салбарынх байна. Түүний дараа бусад салбарынх 11 мянга, барилга дэд бүтцийнх 9 мянга, борлуулалтынх 7,6 мянга байгаа гэжээ.
-280 мянган ААН бүртгэлтэй байгаагаас ердөө 40 хувь буюу 118 мянга нь л үйл ажиллагаа явуулж байна-
Харин бидэнд олдсон мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын байдлаар нийт 281,516 ААН бүртгэлтэй байгаагаас ердөө дөчин хувь нь буюу 118,156 нь үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн мэдээллийг хэлбэрээр нь дараах байдлаар ангилбал:
Хамгийн их нь хязгаарлагдмал хариуцлагатай компани байна. Дараа нь холбоо, хоршоо, хуулийн этгээдий эрхгүй байгууллага, нөхөрлөл гэхчлэн.
-Нийт 16,159 ААН дансаа хаалгаад байна-
2025 оны есдүгээр сарын байдлаар нийт 16,159 аж ахуй нэгж татварын байгууллагад дансаа хаалгасан бодит дүр зурагтай байна. Үүнээс нийслэл дүүргийн татварын албад 11,498, аймгийн татварын албад 4,661 ААН-ийн дансыг хаажээ.
Дансаа хаалгасан хувшийн хэвшлүүдийн татварын нийт өр 1 тэрбум 868 сая төгрөг. Үүний 1,7 тэрбум нь нийслэлийн татварын албад цуглуулах мөнгө аж. 148 сая нь орон нутгийнх.
Тэгэхээр жин дарж буй тоог авч үзвэл нийслэлд аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахад илүү хүндрэлтэй байгаа гэсэн үг юм.
Татварын байгууллага татварын өрөө авахын тулд Татварын ерөнхий хуулийн 55.2.2 дахь заалтыг ашигладаг. Тус заалт нь, татварын өртэй татвар төлөгчөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулах гэсэн байдаг.
Дансаа хаалгасан ААН уг нь МҮХАҮТ-д хандах учиртай юм байна. Хачирхалтай нь, нэг ч аж ахуй нэг МҮХАҮТ-д хандаж, ямар нэгэн гомдол гаргаагүй байгаа гэлээ. Бизнесийн орчны судалгааг МҮХАҮТ хоёр жил тутамд хийдэг. Хамгийн сүүлд 2023 онд хийжээ. Одоо энэ онд хийж буй аж.
-ААН-ийн төлдөг татварын хэмжээ-
Чингэхлээр татварын дарамтыг давж дийлнэ гэдэг ААН-үүдийн хувьд том даваа болчхоод байна. Татварын Ерөнхий хуульд зааснаар Монгол Улс 30 төрлийн татвар авдаг. Төсвийн орлогод татварын орлого ихэнх хувийг эзэлдэг. Монгол Улсын төсөв ба ААН-ийн татвар ямар байдгийг харъя л даа. Хувийн хэвшлүүд голчлон ААНОАТ болон НӨАТ улсад төлдөг. Мөн ажилчдын нийгмийн даатгалын 12,5 хувийг төлдөг.
Төсвийн татварын орлого 2025 оны эхний хагас жилд 12.2 их наяд болж, өмнөх оныхоос 1.1 их наядаар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Аж ажуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) нь орлогын албан татварын дийлэнх буюу 71.4%‑ийг бүрдүүлдэг гэсэн мэдээлэл байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) жилийн төсөвт 2023 онд жишээ нь 4.5 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Төр засаг сайд, даргын суудал булаацалдаад завгүй гүйлдэж байхад бор зүрхээрээ гүрийж байгаа хувийн хэвшлүүд нь татварын өрөнд сөхөрч үүд, хаалгаа хаасаар байна. Засгийн газар нь тогтоворгүй, улс төр нь ороо бусгаа, татварын орчин таатай бус, хувийн хэвшлийг хянан хавчдаг, төр бүх салбарт оролцож гар дүрдэг гээд тоочоод байвал олон зовлон бий.



Нийтэлсэн огноо2025-10-21