1 MONGOLIA’S PRESIDENT VETOES EFFORT TO UNSEAT PM WWW.ALJAZEERA.COM PUBLISHED:2025/10/21      2 MONGOLIA’S POLITICAL WRANGLING SPARKS A CONSTITUTIONAL CRISIS WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/10/21      3 TPP V TO SUPPLY POWER FOR 100,000 HOMES AND HEAT FOR 40,000 HOUSEHOLDS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/21      4 CONSTITUTIONAL COURT TO RULE ON LEGALITY OF PRIME MINISTER’S DISMISSAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/21      5 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT DECLINES BY 3.6 PCT IN Q1-Q3 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/21      6 MONGOLIA, CZECH REPUBLIC TO COOPERATE IN MEGA PROJECTS WWW.AZERTAG.AZ  PUBLISHED:2025/10/21      7 TWELVE MICRO PARKS TO BE BUILT ACROSS EIGHT DISTRICTS OF ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/21      8 MONGOLIAN PRIME MINISTER STEPS DOWN AFTER FOUR MONTHS WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/10/17      9 MONGOLIA’S RATING UPGRADED TO B1 BY MOODY’S ON STABLE GROWTH WWW.INVESTING.COM PUBLISHED:2025/10/17      10 QATAR AND MONGOLIA TALK ENVIRONMENTAL CO-OPERATION AHEAD OF UN DESERTIFICATION SUMMIT WWW.GULF-TIMES.COM PUBLISHED:2025/10/17      Г.ДАМДИННЯМ: ШАТАХУУНЫ ТАСАЛДАЛ ӨНӨӨДРӨӨС ХЭВИЙН БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛД ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭТ ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ 100 МЯНГАН ӨРХ, ААН-ИЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР, 40 МЯНГАН ӨРХИЙГ ДУЛААНААР ХАНГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     БҮРТГЭЛТЭЙ 280,000 ААН-ЭЭС 118,000 НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, 16,000 НЬ ТАТВАРЫН ӨРТЭЙ ТУЛ ДАНСАА ХААЛГААД БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЖ, НАЙМАН ДҮҮРЭГТ 12 БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     ДАМБАДАРЖААД 1973 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 3618 ТӨГРӨГ БУЮУ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНДЭЭ ХҮРЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ШАТ АХИЖ “B1, ТОГТВОРТОЙ" БОЛСНЫГ МҮҮДИЗ ЗАРЛАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/17     ГАДААДЫН 23.8 МЯНГАН ИРГЭН МОНГОЛД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/17     ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫН ЦАХИМ СИСТЕМИЙГ ШИНЭЧИЛЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/17    

Г.Дамдинням: Шатахууны тасалдал өнөөдрөөс хэвийн болно www.itoim.mn

Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн "орон нутгуудад шатахуун тасарлаа, хомсдолд орлоо” гэх мэдээлэл гарч эхэлсэн. Харин есдүгээр сараас нийслэлийн зарим ШТС АИ-92 бензингүй болж, түгээлт хийхгүй байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд харагдах болоод буй. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуунгүй болсон түгээгүүрийн газруудад хангалт хийхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "ОХУ-аас гол шатахууны импортоо авдаг үйлдвэр засвартай байсан тул сарын хугацаанд шатахууны тал дээр бэрхшээлтэй байлаа. Бид өөр үйлдвэрүүдээс татах, БНХАУ-аас авах гээд олон арга хэмжээ авч ямартай ч тасалдуулахгүйгээр асуудлаа шийдээд авсан. Харин энэ сарын 15-нд үйлдвэрийн засвар нь дууссан тул хоногт нийлүүлэх шатахууны хэмжээ хангалттай хэмжээнд хүрсэн. Манай улсын шатахууны хоногийн хэрэгцээ 2000 тонн байдаг. Сүүлийн дөрвөн хоног нийлүүлэлт эрс нэмэгдсэн. Амралтын өдрүүдэд шатахууны агуулахууд, гааль, хяналтын байгууллагууд амардаг ч сүүлийн 14 хоног оочир дараалал, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой агуулахуудыг ажиллах чиглэл өгч ажиллуулсан.  Өнгөрсөн амралтын өдрүүдээр ихэнх компани инженер техникийн ажилчдыг амраасан байна. 
Өнөөдөр шатахуун түгээх станцуудыг захаас нь цэнэглээд явна. Оросын холбооны улсаас боломжоороо ачилтуудыг хийж байна.
Яг одоо Толгойт өртөөнд 65 вагон АИ-92 автобензин бууж байна. Хотод үүссэн дараалал бол цаг зуурын асуудал. Шатахууны тасалдал өнөөдрийн дотор зүгээр болно. Орон нутгийн хангалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Агуулах, савтай л болох хэрэгтэй байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан 3-6 сарын шатахууны нөөцөө хадгалдаг савтай болъё гэдэг зорилгоо биелүүлэх ёстой.  Энэ асуудлыг цогцоор нь шийдэхэд 1,5 тэрбум ам.доллар шаардлагатай. Бид нэг сарын хэрэгцээгээ хангах хэмжээний эх үүсвэрээ хадгалж чаддаг савыг барих хөнгөлөлттэй зээлүүдийг ААН-үүддээ өгч шуурхай бариулахаар зорьж байна. Төсөв шийдэгдвэл 1-1,5 жилийн дотор л барихаар юм байна. Нөгөө талдаа хэрэглээ ч жилдээ 20 хувь өсөөд байдаг” гэлээ.
By
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-10-21