1 ICFG SECURES $25 MILLION LOAN FACILITY TO EXPAND MONGOLIA OPERATIONS WWW.INVESTING.COM PUBLISHED:2025/11/04      2 GOVERNMENT PLANS TO EXPAND FUEL RESERVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/04      3 MONGOLIA’S PARLIAMENT MEMBERS’ HOSPITALITY EXPENSES TO BE CUT AS TEACHERS’ AND DOCTORS’ PAY RISES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2025/11/04      4 MONGOLIA ADVANCES DIGITAL TRANSFORMATION WITH “E-BUSINESS 2.0” DEVELOPMENT WORKSHOP WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2025/11/04      5 AIR INDIA SAN FRANCISCO-DELHI FLIGHT LANDS IN MONGOLIA OVER SUSPECTED TECH ISSUE WWW.PUNJABNEWSEXPRESS.COM PUBLISHED:2025/11/04      6 CHINA-MONGOLIA RAILWAY COMPLETES PILE FOUNDATION WORK WITHIN CHINA WWW.CEIC.COM PUBLISHED:2025/11/04      7 SMART PARKING LOTS TO BE BUILT AT 50 PUBLIC LOCATIONS IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/04      8 GERMANY COMMITS EUR 43.1 MILLION TO SUPPORT MONGOLIA’S STRATEGIC REFORM AGENDA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/03      9 ADB TO SUPPORT MONGOLIA IN EXPANDING SOLAR POWER AND GRID STABILITY THROUGH LANDMARK SOLAR AND BATTERY STORAGE PROJECT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/03      10 MONGOLIA TOPS STANDARD CHESS RANKINGS AT 19TH ASIAN SCHOOLS CHAMPIONSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/03      МАНАЙ УЛС ОН ГАРСНААС ХОЙШ 56 МЯНГАН ТОНН МАХ ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/04     МОНГОЛ УЛС, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНДЫН “САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/04     102 АППЛИКЭЙШНЭЭР 72 ЦАГИЙН ДОТОР 12,824 ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ ИРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/04     ЧИНГИС ХААН БАНКАНД БАЙРШУУЛЖ АЛДСАН МӨНГӨНӨӨС 18.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨЛҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/04     ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ: ЭХНИЙ ШАТАНД ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ, ЦААНА НЬ... WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/04     “ОЧИРДАГИНАС” ХХК-ИЙН ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР АЛБАН ЁСООР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/04     САНХҮҮГИЙН БАРИМТЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ, МӨНГӨ УГААСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/04     "24 ЦАГИЙН ДАРАА АЛБАН ЁСООР СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН АЖИЛ ЭХЭЛНЭ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/03     ҮХАҮТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТ РУУ БУЦААВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/03     ШАТАХУУН НӨӨЦЛӨХ САВ НЭМЭГДҮҮЛЭХЭД ААН-ҮҮДЭД 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/03    

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурав www.montsame.mn

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын 475.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэртэй “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т талууд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэх, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, гамшгаас сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлж, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох зорилтуудын хүрээнд 4 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл
Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл - 2 дахь үе нэмэлт санхүүжилт
Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх
Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл багтаж байна.
Төслүүдийг хэрэгжүүлснээр:
Боловсролын салбарт тулгамдаж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж, хүүхэд, багачуудын суралцах орчныг сайжруулах зорилгоор шинээр 31 сургууль, 9 цэцэрлэг барих бөгөөд техникийн болон мэргэжлийн боловсролын чанарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа салбаруудад чиглэсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлнэ.
Улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэн шинэчлэх, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, түргэн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 17 аймгийн нэгдсэн эмнэлэг, 6 сумын эмнэлэг болон осол их гардаг төв зам дагуух болон хилийн боомт орчмын сумдын эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, шинэчлэх ажил хийгдэнэ.
Гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, Онцгой байдлын байгууллагын  гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэх  зорилгоор шинэ тоног төхөөрөмж худалдан авах юм.



Нийтэлсэн огноо2025-11-04