Манай улс он гарснаас хойш 56 мянган тонн мах экспортолжээ www.eagle.mn
Манай улс ОХУ, Япон, БНХАУ, Узбекстан, Казахстан, Тажикстан улсад адууны мах экспортолж байгаа гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ. 2024 онд 25 мянган тонн буюу 93.7 сая ам.долларын адууны мах экспортод гаргажээ.
Хонь, ямааны махыг Азербажейн, Иран, Ирак, Катар, Хонконг, Узбекстан, Армен, Вьетнам, Эмират, Оман, Кувейт, БНАСАУ-д 14.9 мянган тонн буюу 62.2 сая ам.долларын мах гаргажээ.
Үхрийн махыг Узбекстан, дайвар бүтээгдэхүүнийг Азербажейн, Ирак, Япон, БНСУ, Австри, Испани, Нидерланд, Итали улсад экспортолж байна.
Адууны мах экспортлох зөвшөөрөл авсан 14, хонь, ямааны мах экспортлох зөвшөөрөл авсан 18, үхрийн мах экспортлох зөвшөөрөл авсан нэг, дайвар бүтээгдэхүүн мах экспортлох зөвшөөрөл авсан 12, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох зөвшөөрөл авсан 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
Энэ онд 56 мянган тонн мах экспортолжээ. Оны эцэс гэхэд 120 гаруй мянган тонн мах экспортолно гэж тооцсон байна.
Нийтэлсэн огноо2025-11-04





