1 FORMER RIO BOSS JACQUES CALLED TO GIVE EVIDENCE TO MONGOLIAN INQUIRY WWW.AFR.COM PUBLISHED:2025/11/18      2 MEETING BETWEEN MIKHAIL MISHUSTIN AND PRIME MINISTER OF MONGOLIA GOMBOJAVYN ZANDANSHATAR WWW.GOVERNMENT.RU  PUBLISHED:2025/11/18      3 WOOL, CASHMERE INDUSTRY EXPORT POTENTIAL: USD 1 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/18      4 TMK LAYS DOWN NEW MONGOLIAN DAILY GAS RECORD WWW.BRISBANETIMES.COM.AU PUBLISHED:2025/11/18      5 MONGOLIAN AND RUSSIAN PRIME MINISTERS HOLD HIGH-LEVEL TALKS IN MOSCOW WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/18      6 MONGOLIA’S MPP TAPS UCHRAL NYAM-OSOR AS CHAIR WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/11/18      7 PRIME MINISTER, RIO TINTO COPPER CHIEF HOLD TALKS ON OYU TOLGOI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/18      8 WASTE-TO-ENERGY PLANT TO GENERATE 35 MW ANNUALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/18      9 MONGOLIA'S GDP UP 5.9 PCT IN Q3 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/17      10 AMBASSADOR REMARKS FOR 250TH BIRTHDAY OF THE U.S. MARINE CORPS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/17      RIO TINTO-ГИЙН ЗАХИРАЛ АСАН ЖАН СЕБЬЯАСТАН ЖАК ӨӨР ХЭД ХЭДЭН АЛБАН ТУШААЛТНЫГ МОНГОЛД ДУУДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     Д.ГАНХУЯГ: AI КАМЕРЫН ИЖ БҮРЭН СИСТЕМЭЭР ИРЭХ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ ЭХЭЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     Б.БАСАНДОРЖ: НҮХЭН ЖОРЛОН АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОХИРДОЛ ТАРХААЖ, АЮУЛТАЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     ОХУ-ААС МОНГОЛД НИЙЛҮҮЛЭХ ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ЭРС НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     ЗАМ ХААЖ, ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ ЗОГСООХ ӨРГӨДӨЛ ГАРГАЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     БАГАНУУРЫН БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ 61054.7 САЯ КВТ.ЦАГ ЭРЧИМ ХҮЧИЙГ ТӨВИЙН СИСТЕМД НИЙЛҮҮЛЛЭЭ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2025/11/18     Д.ДАВААБАЯР: ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ТӨЛӨВЛӨСНӨӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ЕРӨНХИЙ САЙД “РИО ТИНТО” КОМПАНИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭР ЖИЛД 35 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17    

Д.Ганхуяг: AI камерын иж бүрэн системээр ирэх нэгдүгээр сарын 1-нээс торгууль ногдуулж эхэлнэ www.itoim.mn

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуягаас цаг үеийн зарим асуултад хариулт авлаа.
-102 аппликэйшны тусламжтайгаар иргэд зөрчлийн мэдээллийг илгээдэг болсон. Өнөөдрийн байдлаар иргэдээс хэр их зөрчил илгээсэн байна вэ?
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлийг арилгах, түүний шалтгаан нөхцөлийг арилгаж үр дүнтэй санал санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах зохицуулалт тусгагдсан байдаг. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайдын хамтарсан журмаар иргэдийг урамшуулах тогтолцоог тодорхой журамласан.
Тус журам нь зөвхөн замын хөдөлгөөний зөрчлийн талаарх мэдээллийг биш харин аливаа байгууллага, аж ахуйн нэгжид гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлийг арилгах, түүнийг таслан зогсоох үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тохиолдолд урамшуулал олгох боломжийг бүрдүүлсэн зохицуулалттай.
Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Цагдаагийн байгууллага 102 аппликэйшныг ашиглан иргэдээс мэдээлэл хүлээн авч, зөрчлийн талаарх гомдлыг боловсруулан хариуцлага тооцож ажиллаж байна.
Арваннэгдүгээр сарын 1-нээс хойш 102 аппликэйшнаар дамжин нийт 84,000 зөрчил бүртгэгджээ.
-AI камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний зөрчлийг хянах тухай яригдаж байгаа. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?
-2024 оны нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтын ажиллагааг эхлүүлээд байна. Эдгээр камерууд нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох технологитой юм.
Одоогоор улсын дугаарын хязгаарлалтыг шалгах камерын ажиллагаа эхэлсэн байгаа. Энэхүү камер нь тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх зэрэг зөрчлүүдийг илрүүлэх чадвартай.
Камерын иж бүрэн системийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хүчин чадлаар ажиллуулахаар төлөвлөж байна. Одоо туршилтын хугацаа үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс торгууль ногдуулж эхэлнэ.
-Тэгш сондгой дугаарын зохицуулалтыг цаашид хэвийн үргэлжлүүлэх талаар иргэдээс санал асуулга авч байсан. Та энэхүү зохицуулалтын талаар мэдээлэл өгнө үү?
-Тэгш, сондгой дугаарын хөдөлгөөний зохицуулалтын талаар ямар нэгэн санал асуулгыг манай байгууллагаас явуулаагүй. Энэ төрлийн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гарсан тохиолдолд Тээврийн цагдаагийн алба хууль, журмын хүрээнд хэрэгжилтийг ханган ажиллах болно.
-”Шар дарцаг” аяны хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газар хамтран явган зорчигч, ялангуяа хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Шар дарцаг” аяныг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Учир нь энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдийн тоо өсөх хандлагатай байгаа нь санаа зовоох үзүүлэлт болсон.
Статистик мэдээллээр, эхний 10 сарын хугацаанд зам тээврийн ослын улмаас 917 хүүхэд гэмтэж бэртсэн бөгөөд 60 хүүхэд амь насаа алдсан нь харамсалтай тоо юм. Иймээс хүүхэд өртсөн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх зорилгоор тус аяныг хэрэгжүүлж байна.
“Шар дарцаг” аяны хүрээнд гэрлэн дохиогүй гарцын орчим шар өнгийн анхааруулах дарцгууд байрлуулагдсан. Бага насны хүүхдүүд гарцан дээр ирээд эдгээр дарцгийг баруун гараар өргөн жолооч нарт анхааруулга өгөхийн зэрэгцээ зам хөндлөн гарахдаа илүү аюулгүй байдлыг хангах зориулалттай. Энэхүү арга хэмжээ тодорхой үр дүн гаргаж эхлээд байна.
Шар дарцаг нь зөвхөн хүүхдэд бус, оройн цагаар зам гарч буй насанд хүрсэн иргэд ч хэрэглэх боломжтой. 25×30 см хэмжээтэй, цацруулагчтай тул 150-200 метрийн зайд тээврийн хэрэгсэлд тод харагдахаар хийгдсэн.
-Сүүлийн үед цас их орсноос үүдэж хальтаргаа, гулгаа ихэссэн. Үүнтэй холбоотой зам тээврийн осол хэр их бүртгэгдэж байна вэ?
-Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар цас их орж, цасан бүрхүүл тогтсонтой холбоотойгоор хальтиргаа, гулгаа үүссэн. Нийслэлд энэ амралтын өдрүүдэд л гэхэд 400 гаруй зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн нь энгийн өдрүүдийн 250–300 дуудлагаас даруй хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Ийм нөхцөлд иргэд, жолооч нарт замын нөхцөл байдалд тохируулан хурдыг бууруулж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
Мөн орон нутгийн замд ноцтой ослууд нэмэгдэж байгаа тул орон нутгийг зорих гэж буй иргэд тухайн аймаг, сумын цаг агаарын нөхцөл байдал, зам даваа хаалттай эсэх мэдээллийг заавал баталгаатай эх сурвалжаас авч, үнэн бодит мэдээлэлд үндэслэн аяллаа төлөвлөх хэрэгтэй.
Цаг агаарын нөхцөл хүндэрсэн бүс рүү аль болох зорчихгүй байхыг, зайлшгүй зорчих шаардлагатай бол бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг эрсдэл өндөртэй зорчигчдыг авч явахгүй байхыг зөвлөж байна. Мөн баталгаажаагүй албан ёсоор зөвшөөрөгдөөгүй дөт зам ашиглахгүй байх, гол, нуур, цөөрмийн царцсан усан дээгүүр зорчихгүй байх нь эрсдэлийг бууруулах чухал алхам юм.
By
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-11-18