1 FORMER RIO BOSS JACQUES CALLED TO GIVE EVIDENCE TO MONGOLIAN INQUIRY WWW.AFR.COM PUBLISHED:2025/11/18      2 MEETING BETWEEN MIKHAIL MISHUSTIN AND PRIME MINISTER OF MONGOLIA GOMBOJAVYN ZANDANSHATAR WWW.GOVERNMENT.RU  PUBLISHED:2025/11/18      3 WOOL, CASHMERE INDUSTRY EXPORT POTENTIAL: USD 1 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/18      4 TMK LAYS DOWN NEW MONGOLIAN DAILY GAS RECORD WWW.BRISBANETIMES.COM.AU PUBLISHED:2025/11/18      5 MONGOLIAN AND RUSSIAN PRIME MINISTERS HOLD HIGH-LEVEL TALKS IN MOSCOW WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/18      6 MONGOLIA’S MPP TAPS UCHRAL NYAM-OSOR AS CHAIR WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/11/18      7 PRIME MINISTER, RIO TINTO COPPER CHIEF HOLD TALKS ON OYU TOLGOI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/18      8 WASTE-TO-ENERGY PLANT TO GENERATE 35 MW ANNUALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/18      9 MONGOLIA'S GDP UP 5.9 PCT IN Q3 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/17      10 AMBASSADOR REMARKS FOR 250TH BIRTHDAY OF THE U.S. MARINE CORPS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/17      RIO TINTO-ГИЙН ЗАХИРАЛ АСАН ЖАН СЕБЬЯАСТАН ЖАК ӨӨР ХЭД ХЭДЭН АЛБАН ТУШААЛТНЫГ МОНГОЛД ДУУДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     Д.ГАНХУЯГ: AI КАМЕРЫН ИЖ БҮРЭН СИСТЕМЭЭР ИРЭХ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ ЭХЭЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     Б.БАСАНДОРЖ: НҮХЭН ЖОРЛОН АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОХИРДОЛ ТАРХААЖ, АЮУЛТАЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     ОХУ-ААС МОНГОЛД НИЙЛҮҮЛЭХ ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ЭРС НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     ЗАМ ХААЖ, ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ ЗОГСООХ ӨРГӨДӨЛ ГАРГАЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     БАГАНУУРЫН БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ 61054.7 САЯ КВТ.ЦАГ ЭРЧИМ ХҮЧИЙГ ТӨВИЙН СИСТЕМД НИЙЛҮҮЛЛЭЭ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2025/11/18     Д.ДАВААБАЯР: ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ТӨЛӨВЛӨСНӨӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ЕРӨНХИЙ САЙД “РИО ТИНТО” КОМПАНИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭР ЖИЛД 35 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17    

Б.Басандорж: Нүхэн жорлон асар их хэмжээний бохирдол тархааж, аюултай орчныг бий болгож байна www.itoim.mn

Монголын жорлонгийн холбоо, Усны газраас Дэлхийн жорлонгийн өдөрт зориулсан "Нүхэн жорлонгоосоо салцгаая" сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
Монголын жорлонгийн холбооны ерөнхийлөгч, доктор Б.Басандорж: 2020 онд Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудаа батлахдаа зургаадугаар зорилгын 6.2-т ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэж, 2030 он гэхэд нийт хүн амын 90 хувийг шаардлага хангасан жорлонтой болгоно гэж зорьсон. Гэтэл өнөөдөр бодит байдал огт өөр байна. Манай улсын хүн амын 40 хувь нь орон сууцанд амьдарч байгаа ч үлдсэн 60 хувь нь гэр хороололд, үндсэндээ нүхэн жорлонтой хэвээр амьдарч байна. Монгол Улсад зөвхөн нүхэн жорлонтой холбоотойгоор өдөрт 5.25 сая тонн шингэн, 1.4 сая тонн өтгөн хаягдал хөрс, усанд шууд шингэж байна. Энэ бол агаарын бохирдлоос ч дутахгүй, үндэсний хэмжээний том гамшиг гэдгийг тоо баримт харуулж байна.
Нийт 900 гаруй мянган айл өрхөөс 780 мянга нь ил задгай нүхэн жорлон ашигладаг гэх боловч, судалгааны тоо баримтууд хоорондоо их зөрүүтэй. Айл өрхүүд модон жорлонгоо “байгаа юмыг байгаагаар нь” гэж хүлээн зөвшөөрсөөр ирсэн ч, үнэн хэрэгтээ 3-6 метрийн гүнд, 10-15 метрийн хүрээнд асар их хэмжээний бохирдол тархаж, өөрсдөө аюултай орчныг бий болгосоор байна.
Ариун цэврийн байгууламж ямар чухал болохыг дэлхий нийт ойлгосон учраас НҮБ жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг “Дэлхийн жорлонгийн өдөр” болгон зарласан. 2025 онд энэ өдрийг “Өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцийн ариун цэврийн байгууламж” уриан дор тэмдэглэж байна.
Монгол Улсын хүн амын 68 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж ашиглаж байна. Ингэснээр хөрсний бохирдол, усны бохирдол, халдварт өвчний гол эх үүсвэр болно. Гэр хорооллын өрхүүдийн нүхэн жорлон хөрсөнд нянгийн бохирдол үүсгэдэг тул гүний ус, гадаргын усанд шууд нөлөөлдөг. Улаанбаатарын гэр хороололд амьдарч буй 200 мянга гаруй өрхийн 80 хувь нь шаардлага хангахгүй жорлонтой, нийтдээ 144,992 нүхэн жорлон бүртгэгджээ.
Хөрсний бохирдол нь бидний амьсгалж буй агаарт тархаж байгааг судлаачид анхааруулж байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд нэгдсэн менежмент, тохирсон технологи, инноваци, стандарт нэвтрүүлэх шаардлагатай. Хамгийн гол нь иргэдийн өөрсдийн оролцоо, хандлагын өөрчлөлт чухал. Нүхэн жорлонгоосоо салах гарц нь бидний нийтлэг ухамсар, хамтын оролцоо юм.
By
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-11-18