Зам хааж, төрийн өндөр албан тушаалтнуудад давуу эрх олгодгийг зогсоох өргөдөл гаргажээ www.gogo.mn
Иргэн А.Пүрэврагчаа D.Parliament.mn платформ дээр зам хааж хөдөлгөөнийг саатуулж төрийн өндөр албан тушаалтнуудад давуу эрх олгодгийг зогсоох өргөдөл гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Өргөдлийн тайлбар:
Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмж, эрүүл мэнд болон эдийн засагт ноцтой хор хөнөөл учруулж байна. Гэвч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар болон төр, хотын удирдлагууд тээврийн цагдаагийн тусгай зохицуулалтаар зам хаалган, хөдөлгөөний дэглэмийг өөрчилж өөрсдөдөө давуу нөхцөл бүрдүүлэн зорчиж буй нь шударга ёс, эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүй.
Бүх иргэн хуулийн өмнө тэгш байх ёстой. Иймээс төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан зам хаалт, тусгай зохицуулалт, давуу нөхцөлийг өдөр тутмын жирийн хөдөлгөөнд ашиглахыг хориглох эрх зүйн зохицуулалт, хууль гаргахыг шаардаж байна.
Өргөдөл нь 100 мянгаас хүний дэмжлэг авсан тохиолдолд УИХ-ын холбогдох байнгын хорооноос хэлэлцэж, шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах юм.
https://petition.parliament.mn/Detail...
Нийтэлсэн огноо2025-11-18





