Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.663 болжээ www.eguur.mn
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 24-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.663 болжээ.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,638, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт 6 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 4 хүн, хөдөө орон нутагт 2 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрээр 7 хүн эмчлүүлж байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5117 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3176, 5-9 насны 1770 хүүхэд, 15-19 насны 1733 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Нийтэлсэн огноо2025-11-25





