1 UNAUTHORIZED PARKING FACILITY DISMANTLED WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/11/25      2 AT COP30, MONGOLIA ONE OF THE ONLY COUNTRIES WITHOUT A PAVILION WWW.EARTHJOURNALISM.NET  PUBLISHED:2025/11/25      3 LOCAL EQUESTRIAN PREPARES FOR 1,000-KILOMETER MONGOL DERBY RACE ACROSS MONGOLIA WWW.KBZK.COM PUBLISHED:2025/11/25      4 INDIA AND MONGOLIA FORGE A NEW ENERGY AXIS WWW.NATIONALINTEREST.ORG PUBLISHED:2025/11/25      5 TEHRAN CELEBRATES MONGOLIAN NATIONAL PRIDE DAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/25      6 MONGOLIA, SWITZERLAND SIGN CLIMATE AGREEMENT AT COP 30 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/25      7 OSCE STRENGTHENS MONGOLIA’S CAPACITIES TO ADDRESS CORRUPTION AND MONEY-LAUNDERING RISKS LINKED TO VIRTUAL ASSETS WWW.OSCE.ORG PUBLISHED:2025/11/25      8 GDP PER WORKER REACHES MNT 6.2 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/24      9 THIS WEDNESDAY IS PUBLIC HOLIDAY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/24      10 SILK WAY STAR WINNER FROM MONGOLIA PLANS TO RELEASE A SONG IN KAZAKH WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/11/24      МОРИНГИЙН ДАВААНД ӨДӨРТ 1500 ТН ХОГ ШАТААЖ, 35 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     ЭРЭЭН ХОТЫН ГААЛИЙН ТАЛБАЙД 8000 ТОНН, “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН ҮЙЛДВЭРТ 35 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ НӨӨЦӨЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 13.663 БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     ЦЕГ: БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙГ АШИГЛАН ЗАЛИЛАХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН 28 НЭР ТӨРЛИЙН ТУСГАЙ БОЛОН ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМЖУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     С.НАРАНЦОГТЫГ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     ДЦС-5 ТӨСӨЛД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     "ОЮУТОЛГОЙ"-Н СОНСГОЛД ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ САРЫН 4-НИЙГ ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/24     АН: 74,389 КОМПАНИ 6.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/24     ЦЕГ: ДАНСАА БУСДАД АШИГЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/24    

Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцөлжээ www.gogo.mn

Нийслэлчүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжинэ. Хагас коксон түлш бол нүүрсийг 500-700 хэмийн өндөр температурт нэрж гаргаж авдаг, цэвэршүүлсэн түлш бөгөөд хатуу түлшний хувьд хамгийн цэвэр түлшинд тооцогддог.
Энэ онд нийслэлийн иргэдийн хэрэглээнд зориулан БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг худалдан авахаар гэрээлсэн. Одоогоор 90 гаруй мянган тонн хагас коксон шахмал түлшийг нийлүүлжээ.
Үүнээс “Тавантолгой түлш” компани 76 мянган тонныг савлан, нийслэлчүүдийн хэрэглээнд нийлүүлсэн бол өнөөдрийн байдлаар 35 мянга орчим тонн хагас коксон шахмал түлшийг нөөцлөөд байна. 
БНХАУ-ын “Shaanxi Coal Chemical Group”-ийн “Вужоу салбар” компанийн үйл ажиллагаа хариуцсан менежер Ян Жиан Лун хэлэхдээ, Шэньмү хотын үйлдвэрээс өдөр бүр 1-2 цуваа хагас коксон шахмал түлшийг бид Эрээн хотын гаалийн хяналтын талбайд хүргэж байна.
Манай үйлдвэр одоогоор нийт 12 үйлдвэрлэлийн шугамтай ажиллаж байгаа бөгөөд Монголд хүйтний эрч нэмэгдэж, тээвэрлэлтийн тоо хэмжээ өсөхөд шугамын тоо, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Үйлдвэрлэлийн шугам тус бүрт мэргэжлийн технологичид ажиллаж, түлшний горим, стандартыг хатуу мөрддөг. Бид гэрээний дагуу үлдэгдэл түлшийг 3 сарын хугацаанд буюу 2026 оны 3 дугаар сард нийлүүлж дуусгана.
Энэхүү төслөөр анх удаа Монголын өргөн царигийн төмөр замаар нийлүүлэлт хийгдсэн учраас бичиг баримт бүрдүүлэлт, гаалийн тал дээр тодорхой хэмжээний хүндрэл үүсэж, эхэндээ цаг хугацаа алдах зүйл байсан ч одоо бүх ажил жигдэрсэн. Тээвэрлэлт хэвийн горимоор саадгүй явж байна гэв.
Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн хагас коксон түлш тээвэрлэн хүргэгдэж байна.
Хагас коксон шахмал түлшийг бүрэн хэрэглээнд нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээг хоёр дахин бууруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Өөрөөр хэлбэл, хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй харьцуулахад агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах боломжтой. Тэгвэл хагас коксон шахмал түлшний техникийн шаардлагыг олон улсын стандартын дагуу хатуу тогтоожээ.
Энэ хүрээндээ Монгол Улс, БНХАУ-ын дундын лаборатори буюу хөндлөнгийн итгэмжлэгдсэн лаборатори CCIC түлшний чанарын хяналтыг тогтмол хийдэг байна.
Лабораторийн шинжилгээгээр хагас коксон шахмал түлшний чийглэгийн хэмжээ 6 хувиас бага, үнсний хэмжээ 20 хувиас бага, дэгдэмхий бодисын гарц 12 хувиас бага, илчлэгийн доод хэмжээ 5500-аас дээш, хүхрийн хэмжээ 0.5 хувиас бага байгааг нотолно.
Энэхүү хөдлөнгийн лабораторийн шинжилгээний үр дүнг үндэслэж гаалийн бүрдүүлэлт хийж, улмаар түлш Эрээний гаалийн хяналтаар нэвтэрдэг байна. Монголын талд очоод мөн Монголын гаалийн лабораториос дээж авч, хяналт тавьдаг буюу хэд хэдэн үе шаттай хяналтаар хагас коксон түлшийг иргэд хүлээн авч, хэрэглэдэг аж.
Өнөөдрийг хүртэл 90 мянга гаруй тонн хагас коксон шахмал түлшийг өргөн царигаар БНХАУ-аас тээвэрлэн хүлээж авч байгаа онцлогтой. Энэ талаар Замын-Үүд өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Өлзийбат “Замын-Үүд өртөөнөөс хувийн хэвшлийн дөрвөн байгууллага вагон тээвэрлэлтэд оролцож байна. Манай байгууллагын зүгээс Эрээн өртөөнөөс ачааг бичиг баримтын дагуу хүлээн авч, хурдан шуурхай нэвтрүүлэхэд анхаарч ажилладаг.
Улмаар ачааг төмөр замын ачаа боловсруулалтад оруулж, тээвэр жуучийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийсний дараа орон нутгийн бичиг баримтаар Баян өртөө рүү тээвэрлэдэг.
Цаг хугацааны хувьд Замын-Үүд өртөөгөөр орж ирсэн ачаанд гаалийн бүрдүүлэлт хийсний дараа 4-5 цаг дотор нэвтрүүлж, Замын-Үүдээс Баян өртөө хүртэл 24 цаг, Баян өртөөнд буулгалтын үйл ажиллагаанд 24-48 цаг зарцуулж, Баян өртөөнөөс Чойр өртөө рүү нэг хоногт тээвэрлэж, ачилтыг 2-3 хоногт хийж, нэг заставын бүтэн эргэлт ойролцоогоор 5-7 хоногт хийгдэж байгаа”-г онцлов
Өнөөдөр Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн хагас коксон түлшний нөөц бүрдсэн бол “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн нөөц бүрдэж, Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн түлш тээвэрлэн хүргэгдэж байна.
Түлшний тээвэрлэлт болон чанарт хөндлөнгийн лаборатори, хоёр улсын хариуцсан хүмүүс хяналтыг үе шат болгонд тавьж ажиллаж байна. Хятад улсын талаас 2026 оны 3 сард нийт 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг саадгүй тээвэрлэж дуусгахаа мэдэгдлээ.
Эх сурвалж: НЗДТГ



Нийтэлсэн огноо2025-11-25