1 UNAUTHORIZED PARKING FACILITY DISMANTLED WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/11/25      2 AT COP30, MONGOLIA ONE OF THE ONLY COUNTRIES WITHOUT A PAVILION WWW.EARTHJOURNALISM.NET  PUBLISHED:2025/11/25      3 LOCAL EQUESTRIAN PREPARES FOR 1,000-KILOMETER MONGOL DERBY RACE ACROSS MONGOLIA WWW.KBZK.COM PUBLISHED:2025/11/25      4 INDIA AND MONGOLIA FORGE A NEW ENERGY AXIS WWW.NATIONALINTEREST.ORG PUBLISHED:2025/11/25      5 TEHRAN CELEBRATES MONGOLIAN NATIONAL PRIDE DAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/25      6 MONGOLIA, SWITZERLAND SIGN CLIMATE AGREEMENT AT COP 30 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/25      7 OSCE STRENGTHENS MONGOLIA’S CAPACITIES TO ADDRESS CORRUPTION AND MONEY-LAUNDERING RISKS LINKED TO VIRTUAL ASSETS WWW.OSCE.ORG PUBLISHED:2025/11/25      8 GDP PER WORKER REACHES MNT 6.2 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/24      9 THIS WEDNESDAY IS PUBLIC HOLIDAY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/24      10 SILK WAY STAR WINNER FROM MONGOLIA PLANS TO RELEASE A SONG IN KAZAKH WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/11/24      МОРИНГИЙН ДАВААНД ӨДӨРТ 1500 ТН ХОГ ШАТААЖ, 35 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     ЭРЭЭН ХОТЫН ГААЛИЙН ТАЛБАЙД 8000 ТОНН, “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН ҮЙЛДВЭРТ 35 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ НӨӨЦӨЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 13.663 БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     ЦЕГ: БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙГ АШИГЛАН ЗАЛИЛАХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН 28 НЭР ТӨРЛИЙН ТУСГАЙ БОЛОН ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМЖУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     С.НАРАНЦОГТЫГ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     ДЦС-5 ТӨСӨЛД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     "ОЮУТОЛГОЙ"-Н СОНСГОЛД ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ САРЫН 4-НИЙГ ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/24     АН: 74,389 КОМПАНИ 6.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/24     ЦЕГ: ДАНСАА БУСДАД АШИГЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/24    

Морингийн даваанд өдөрт 1500 тн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барина www.gogo.mn

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Энэхүү төсөл нь хогийг булшлах, байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологийг үе шаттай халж, орчин үеийн дэвшилтэт шийдэлд суурилсан хог боловсруулах, эрчим хүч гарган авах цогц системийг нэвтрүүлнэ.
Төслийг БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-тай хамтран, зураг төсөл боловсруулах, барих, санхүүжүүлэх, ашиглах, шилжүүлэх загвараар (DBFOM) хэрэгжүүлэх бөгөөд ашиглалт, засвар үйлчилгээ, удирдлагын бүх ажиллагааг иж бүрэн хариуцах нөхцөлтэй юм.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12-р хороо, Морингийн давааны 10 га газарт барихаар төлөвлөсөн энэхүү үйлдвэр нь өдөрт 1500 тн хүртэл хог хаягдлыг шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд энэ нь ойролцоогоор 2333 өрхийг цахилгаанаар хангана.
Мөн төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих, шүүрүүлт, нэвчилт, бохирдлын хяналтын системийг шинэчлэх зэрэг байгаль орчныг хамгаалах томоохон арга хэмжээнүүдийг багтаажээ.
Төслийн хүрээнд хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах инженерийн шийдлүүдийг нэвтрүүлэхээс гадна хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахивар нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог үе шаттайгаар сайжруулах зорилт тавьжээ.
Одоогоор төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд нийт 158 нэгж талбараас 101-ийг чөлөөлж, 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Газар чөлөөлөлт хийгдэж дууссанаар үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ.
Төслийн үр дүнд хогоос үүсэх хүлэмжийн хий болон үнэрт бодисын ялгарал буурч, нийт 2333 яндан болон нүхэн жорлонг устгах замаар орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Мөн хог булшлах газрыг нөхөн сэргээж, дахин ашиглалтад оруулах нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: НЗДТГ



Нийтэлсэн огноо2025-11-25