1 MUNKHSUKH SUKHBAATAR APPOINTED AS OYU TOLGOI CHIEF EXECUTIVE OFFICER WWW.EN.MININGINSIGHT.MN  PUBLISHED:2025/11/26      2 MONGOLIA EMBRACES FOREIGN CAPITAL WWW.IFRE.COM PUBLISHED:2025/11/26      3 THERMAL POWER PLANT 5 TARGETS CLEANER AIR, RELIABLE ENERGY FOR ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/26      4 MONGOLIA, CHINA TO COOPERATE IN ANIMAL-DERIVED RAW MATERIAL PROCESSING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/26      5 MONGOLIA ELECTED TO UNESCO WORLD HERITAGE COMMITTEE FOR 2025-2029 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/11/26      6 GIEWS COUNTRY BRIEF: MONGOLIA 25-NOVEMBER-2025 WWW.RELIEFWEB.INT PUBLISHED:2025/11/26      7 ULAANBAATAR RECEIVES 2,200-4,400 TONS OF SEMI-COKE FUEL DAILY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/26      8 UNAUTHORIZED PARKING FACILITY DISMANTLED WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/11/25      9 AT COP30, MONGOLIA ONE OF THE ONLY COUNTRIES WITHOUT A PAVILION WWW.EARTHJOURNALISM.NET  PUBLISHED:2025/11/25      10 LOCAL EQUESTRIAN PREPARES FOR 1,000-KILOMETER MONGOL DERBY RACE ACROSS MONGOLIA WWW.KBZK.COM PUBLISHED:2025/11/25      "ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР С.МӨНХСҮХИЙГ ТОМИЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ХАГАС КОКСОН ТҮЛШИНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖАА 226 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙДААР Ж.ЭНХБАЯРЫГ, ХХААХҮ-ИЙН САЙДААР М.БАДАМСҮРЭНГ ТОМИЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ЗАСГИЙН ГАЗАРТ ГОЛ НЭРИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН, МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ГААЛИЙН ТАТВАР ТОГТООХ ЭРХ ОЛГОХЫГ ДЭМЖИВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     МОРИНГИЙН ДАВААНД ӨДӨРТ 1500 ТН ХОГ ШАТААЖ, 35 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     ЭРЭЭН ХОТЫН ГААЛИЙН ТАЛБАЙД 8000 ТОНН, “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН ҮЙЛДВЭРТ 35 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ НӨӨЦӨЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25     УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 13.663 БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/25    

Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний хариу гарчээ www.itoim.mn

БНХАУ-аас нийлүүлж буй хагас коксон түлшинд хоёр улсын итгэмжлэгдсэн лабораториор тогтмол шинжилгээ хийлгэж, иргэдийн хэрэгцээнд нийлүүлж буй. Үйлдвэрлэгчээс гадна Эрээн хотод БНХАУ-ын итгэмжлэгдсэн CCIC лабораторийн шинжилгээг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж байна. Мөн Улаанбаатар хотод Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэдэг.
Эдгээр шинжилгээний нэг болох Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд хийлгэсэн шинжилгээний дүгнэлт гарлаа. Тавантолгой түлш компани 09 болон 11 дүгээр сард таван удаа түлшний дээж хүргүүлж, шинжилгээ хийлгэсэн байна.
Дүгнэлтийг харьцуулах зорилгоор 2025 оны 09 дүгээр сард айл өрхүүдэд борлуулсан мидлингийн шахмал түлшинд мөн шинжилгээ хийжээ.
Шинжилгээний дүгнэлт:
✅БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас коксон түлшний дэгдэмхий бодис, хүхэр, чийг, бат бөхийн үзүүлэлт нь “Сайжруулсан хатуу түлш. MNS5679:2025” стандартын шаардлагыг хангаж байна.
✅Мидлингийн түлштэй харьцуулахад дэгдэмхий бодис 1.8-2.0 дахин бага, хүхэр 1.5-2.0 дахин бага байгаа нь агаарт ялгарах хүхэрлэг хийг 2 дахин, PM2.5, РМ10 нарийн ширхэгт тоосонцорын хэмжээг тодорхой хувиар бууруулахаар байна.
✅Чийг нь мидлингийн түлшнээс 2-59 хувиар, үнслэг нь 8-19 хувиар, илчлэг нь 3-17 хувиар бага байна.
✅Энгийн зууханд шатаасан хагас коксон түлшний үнсийг дахин шатааж, жингийн алдагдлыг тодорхойлоход 1.7% байгаа нь хагас коксон түлш харьцангуй бүрэн шатсаныг харуулж байна



Нийтэлсэн огноо2025-11-26