1 ULAN BATOR AND G7 COUNTRIES SIGN STRATEGIC AGREEMENT WWW.ASIANEWS.IT  PUBLISHED:2025/12/19      2 TRACKING RUSSIAN DISINFORMATION IN MONGOLIA WWW.AKADEMIE.DW.COM PUBLISHED:2025/12/19      3 ‘GOVERNMENT TO SUPPORT BUSINESS FREEDOM, GUARANTEE PROTECTION OF PRIVATE PROPERTY’ WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/19      4 WORKING GROUP RECOVERS MNT 22 BILLION TO PROTECT STATE ASSETS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/19      5 A STOLEN DINOSAUR SKELETON RETURNS HOME WWW.BBC.CO.UK PUBLISHED:2025/12/19      6 ANCIENT BURIAL SITES DISCOVERED DURING GEOLOGICAL SURVEYS IN MONGOLIA WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/12/19      7 E-MART OPENS SIXTH STORE IN MONGOLIA WWW.BUSINESSKOREA.CO.KR PUBLISHED:2025/12/19      8 CHINA AND MONGOLIA ARE BATTLING TO CONTROL MASSIVE DUST STORMS WWW.THECONVERSATION.COM PUBLISHED:2025/12/18      9 BANK OF MONGOLIA KEEPS POLICY RATE UNCHANGED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      10 UK-FUNDED PROJECT TO BOOST ENGLISH SKILLS IN REMOTE AREAS OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/17      ШИНЖЭЭЧИД: ЗЭСИЙН ХОМСДОЛ 2026 ОНООС БОДИТ АСУУДАЛ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/19     МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР 40.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 4.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ӨСӨӨД БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/19     МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛОГДСОН С.НАРАНЦОГТ ТАМГАА ГАРДАЖ АВЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/19     УИХ 21 УЛСАД ШИНЭЭР ЭЛЧИН САЙД ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/19     АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ ХАЯГДАЛ УСЫГ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЦЭЭНДЭЭ АШИГЛАЖ ЭХЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/19     “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 577 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/19     ДУНД АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ИРЭХ ДАВАА ГАРГААС ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/19     НЭТФЛИКСИЙН “МОНГОЛД ТАВТАЙ МОРИЛ” ТУСГАЙ ДУГААР ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/18     ХАЛАЛ АРГААР БЭЛТГЭСЭН МАХЫГ КАТАР УЛСАД ЭКСПОРТЛОХОД ХАМТАРНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/18     БНСУ-Д ХУУРАМЧ ИЕН СОЛИХИЙГ ЗАВДСАН МОНГОЛ ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/18    

Амгалан дулааны станц хаягдал усыг технологийн хэрэгцээндээ ашиглаж эхлэв www.montsame.mn

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсад анх удаа үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглах бодит шийдэл хэрэгжиж эхэлснийг БОУАӨЯ мэдээлэв.
Тус яамны санаачилга, хүсэлтийн дагуу Дэлхийн банкны 2030 Усны нөөцийн бүлэг нь 2020–2024 онд БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлийн сангийн санхүүжилтээр судалгаа хийж, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд ашиглах нь техник, байгаль орчны хувьд боломжтойг баталгаажуулж судалжээ. Ингэснээр М-Си-Эс Кока-Кола ХХК 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаараа хоёр байгууламжийн хооронд 2.5 км урт шугам хоолой, нэмэлт тоног төхөөрөмжийг суурилуулж, Амгалан дулааны станц ТӨХК-д албан ёсоор хүлээлгэн өглөө.
БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр манай улсад хаягдал усыг дахин ашиглах шийдлийг бодит ажил болгож, байгаль, орчныг хамгаалахад төр хувийн хэвшлийн хамтарсан анхны жишиг төслийг хэрэгжүүлсэн Амгалан дулааны станц, М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олон, удирдлагууд, төсөл хэрэгжүүлэх боломжоор хангасан Дэлхийн банкинд талархал илэрхийлэв.
Төслийн үр дүнд Амгалан дулааны станцын усны хэрэглээний 40 хувийг хангах, хоногт 500 м³, жилд 120,000 м³ гүний усыг хэмнэх боломжтой болж байна. Ингэснээр гүний усны нөөцийг хэмнэж, бохирдлыг болон усны хэрэглээний зардлыг багасган, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлээд байна.



Нийтэлсэн огноо2025-12-19