Монгол Улсын гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 4.7 тэрбум ам.доллароор өсөөд байна www.eguur.mn
Монгол Улсын гадаад өр 2025 оны III улирлын эцэст 40.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.7 тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 805.2 сая ам.доллароор өссөн байна.
Улсын нийт гадаад өр 2025 оны 3-р улирлын эцэст өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.6 тэрбум ам.доллароор, төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.5 тэрбум ам.доллароор, Засгийн газрын гадаад өр 549.9 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Нийт гадаад өрийн 18.3 тэрбум ам.доллар нь төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.4 тэрбум ам.доллар нь төв банкных, 8.5 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.
Засгийн газрын нийт өр 2025 оны III улирлын эцэст 35.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.8 их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 175.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Харин Засгийн газрын гадаад өр 2025 оны III улирлын эцэст өмнөх оны мөн үеэс 4.1 их наяд болж, дотоод өр 764.1 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Харин Засгийн газрын өрийн баталгаа 29.5 тэрбум төгрөгөөр буурчээ.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-12-19





