1 FAYE STEELE: LIVING IN MONGOLIA HAS TAUGHT ME TO BE PATIENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/12      2 ”CHINGGIS КHAAN" INTERNATIONAL AIRPORT SETS A NEW HISTORIC MILESTONE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/12      3 2 KILLED IN NORTHERN MONGOLIA AS TRUCK FALLS INTO FROZEN LAKE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/12      4 CAPITAL STUDIES MAJOR RENOVATION OF CENTRAL CULTURAL PALACE AFTER 38 YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/12      5 10 UNIVERSITIES IN JAPAN, SOUTH KOREA, MONGOLIA TO ESTABLISH ACADEMIC COMMUNITY TO PROMOTE ICC ACTIVITIES, RULE OF LAW WWW.JAPANNEWS.YOMIURI.CO.JP  PUBLISHED:2026/01/12      6 RIO-GLENCORE DEAL CLOSER THAN EVER WITH PREMIUM AND CEO IN FOCUS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/01/10      7 MONGOLIA'S INFLATION DOWN TO 7.5 PCT IN DECEMBER 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/10      8 MONGOLIA ENERGY FACES MNT 412.3 BILLION TAX LIABILITY AFTER LOSING MONGOLIAN COURT CASE WWW.TIPRANKS.COM  PUBLISHED:2026/01/10      9 NUMBER OF FOREIGN NATIONALS RESIDING FOR OFFICIAL AND PRIVATE PURPOSES UP 7.4% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/10      10 SUSTAINABILITY RELATED REPORTING: READINESS ASSESSMENT MONGOLIA REPORT WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/01/10      ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ 40 ГАРУЙ ХУУЛЬ "ДӨНГӨЛЖ" БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     Х.НЯМБААТАР: ХАГАС КОКС ТҮЛШИЙГ УЛААНБААТАР ХОТООС ГАДНА 330 СУМ, 21 АЙМАГТ АШИГЛАДАГ БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ХҮРТЭЛХ ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 90 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     ФЭЙ СТИЛ: МОНГОЛД АМЬДРАХ НЬ НАДАД ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХЫГ ЗААСАН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     ГАДААД ХУДАЛДААНЫ АШИГ ОНЫ ДҮНГЭЭР 4.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ХҮРЧ, 5.3 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     2026 ОНЫ ХЯТАДЫН НҮҮРСНИЙ БОДЛОГЫН ТӨЛӨВ БА МОНГОЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     Б.ДЭЛГЭРСАЙХАН: ХӨШИГИЙН ХӨНДИЙН ТӨМӨР ЗАМ, НАВИГАЦЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭНЭ ОНД ДУУСГАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/11     УРЬДЧИЛАН ЗАХИАЛГА ӨГСӨН 260 ИРГЭНИЙГ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРООЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/11     GLENCORE, RIO TINTO КОМПАНИУД НЭГДЭХ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/10    

Х.Нямбаатар: Хагас кокс түлшийг Улаанбаатар хотоос гадна 330 сум, 21 аймагт ашигладаг болгоно www.itoim.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Дорноговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар хагас кокс түлштэй холбоотой мэдээлэл өглөө. Хагас кокс түлш хэрэглээд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 30 гаруй хувиар буурсан. Иймд 2026 оны халаалтын улиралтай зэрэгцэн дотооддоо үйлдвэрлэсэн хагас кокс түлш худалдаанд гаргана гэлээ.
Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Ерөнхий сайд нийслэлд 2026 оны халаалтын улирал эхлэхэд Улаанбаатар хот дотооддоо үйлдвэрлэсэн хагас кокс түлш худалдаанд гаргамаар байна гэдэг хатуу үүрэг өгсөн. Ер нь цаашдаа хагас кокс түлш Улаанбаатар хотоор зогсохгүй 330 сум, 21 аймагт ашигладаг болгоно. Нэг зэрэг бүгдийг нь цахилгаан, дулааны станцад холбох цаг хугацаа, санхүүгийн боломж байхгүй байгаа учраас хагас коксын үйлдвэр Монгол Улсад нэн тэргүүний шаардлагатай байна. Багануурын нүүрсний уурхайг түшиглээд Эрдэнэс Тавантолгой компани хагас кокс түлшний үйлдвэр барих бүрэн ТЭЗҮ хийсэн. Энэ ТЭЗҮ-ийн дагуу хэд хэдэн удаагийн дээжүүд Хятадын химийн лабораториудад очиж туршигдаад Багануурын нүүрснээс хагас кокс үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Багануурын хагас кокс түлшний ТЭЗҮ-ийн онцлог нь нэгдүгээр бүтээгдэхүүн нь хагас кокс, дайвар бүтээгдэхүүн нь давирхай, байгалийн хий гарна. Байгалийн хийг нь түшиглэн 24МВт-ын цахилгаан үйлдвэр барина гэсэн ТЭЗҮ байгаа.
Эрдэнэс Монгол компанийн хуучин удирдлага С.Наранцогт бид хэд цаг тулсан үед зах зээл дээрээс хэрхэн мөнгө босгох вэ гээд 2026 оны улсын төсөв батлагдахад нийслэл хотод 275 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг олгоод байна. Энэ 275 тэрбум төгрөг нүүрс баяжуулах үйлдвэрт зарцуулахгүй. Үүний тал нь V цахилгаан станцын Улаанбаатар хотын хүлээх үүргийн мөнгө. Ирэх жил бид тодорхой хэмжээний мөнгө шилжүүлээд V цахилгаан станцад Улаанбаатар хот  үүрэг хүлээхгүй болно. Ингэснээр төр, хувийн түншлэгч V цахилгаан станцыг 2028 оны зун гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Үлдэгдэл орон зайд нь бид Эрдэнэс Монголын Багануурын нүүрсний ордыг түшиглэсэн Улаанбаатар хотын харьяа Багануурын үйлдвэр технологийн паркт суурилсан ТЭЗҮ-ээр үйлдвэр байгуулах хувилбартай байна.
Хагас кокс хэрэглээд Улаанбаатар хотод агаарын бохирдлыг 30 гаруй хувиар бууруулсан. Нэгдүгээр сарын 15-наас Жайкагийн мэргэжилтнүүд ирж Улаанбаатар хотын агаарын бохирдлын нарийвчилсан дүн шинжилгээг хийнэ. Нийт агаарын бохирдлын хэдэн хувь нь гэр хорооллоос, автомашин, уурын зуухнууд, цахилгаан станцууд үүсгэж байна зэргийг хэмжинэ. Магадгүй энэ судалгааны үр дүнг нэгдүгээр сарын сүүлээр олон улсад танилцуулахаар байна.
Өнөөдөр бид Алтанширээт үйлдвэрийн паркийнхантай уулзалт хийж байгаа. Энэ компаниас гадна хувийн хэвшлийн хоёр ч ААН ТЭЗҮ хийсэн болохоор бүгдтэй нь уулзалт хийж, дунд нь хэн хамгийн үнээр Улаанбаатар хотод бидний хэлсэн хугацаанд хагас коксоо нийлүүлэх вэ гэдэгт нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Хагас кокс түлшийг үйлдвэрлэвэл ааруул, ээзгий шиг цэхэрдүү өнгөтэй зүйл гарч ирнэ. Түүнийг шатамхай шинж чанарыг нэмэгдүүлж,  нэг хэвд оруулж, хүчилтөрөгчийн аргаар баяжуулах процесс нь манай зүүн үйлдвэрт явагдана. Тийм учраас аливаа зүйлийг үйлдвэрлэнэ гэдэг амаргүй.
Бид хагас кокс руу шилжих гэж маш эрсдэлтэй алхам хийсэн. Их л зориг гаргасан, ямартай ч үр дүн гарлаа. Бид Хятадаас 1000 гаруй км-ын цаанаас нүүрсээ татаж байгаа. Хүмүүс Хятадын нүүрсээр хордуулах гэж байна. Өөрсдөө нүүрстэй байж дотоодын нүүрсээрээ хангасангүй гэж шүүмжилсэн. Бидэнд нүүрс, химийн үйлдвэр нэг ч байхгүй. Бид хөгжөөгүй, одоо л нүүрс баяжуулах үйлдвэр барих гэж байгаа улс. Газар дороо хүрэн болон чулуун нүүрсний асар их баялагтай орон. Гэвч сүүлийн 30 гаруй жил нэг ч нүүрс, химийн үйлдвэр байтугай дулааны үйлдвэр барьж чадаагүй. Иймд хагас кокс түлш үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг гэдгийг мэдрүүлэхийн тулд зоригтой шилжилт хийсэн. Харамсалтай нь, энэ хооронд тээвэр, логистикийг маш их хүндрэлүүд тохиолдсон. Одоо бид урагшаа хараад дотооддоо нэмүү өртөг шингэсэн үйлдвэрийг босгоё гэж ярьж байна. Бид тогтвортой худалдан авагч байя, та нар өөрсдөө мөнгөө босгоод энэ үйлдвэрийг хий гэж байгаа. Энэ үйлдвэр эхний ээлжид  2026 ондоо багтахгүй. Бидний тооцоогоор эхний ээлжид хагас коксоо аваад бусад хаягдлаа авч чадахгүйгээр хаях технологиор явна байх.
by
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-01-12