Урьдчилан захиалга өгсөн 260 иргэнийг хоёр тэрбум төгрөгөөр хохироожээ www.gogo.mn
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан, баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн урьдчилсан захиалга авчээ. Бусдад нийт 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулж залилсан болохыг тогтоосон байна.
Иймд иргэд Та бүхэн орон сууц захиалгаар худалдан авах нь ашиглалтад орсон байр худалдан авахаас илүү эрсдэлтэйг анхаарч, барилга барьж буй компанийн найдвартай байдлыг шалгаж, дараах зүйлсийг заавал нягтлаарай.
Үүнд: Улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, өмнө нь ямар төслүүд амжилттай хэрэгжүүлж, хугацаандаа ашиглалтад оруулсан болох, шүүхийн өр төлбөртэй эсэх, барилгын зөвшөөрөл баримт бичгүүд бүрэн эсэхийг нягталж шалгасны үндсэн гэрээ байгуулж, энэ чиглэлийн мэргэшсэн иргэн, хуулийн этгээдэд хандаж, эрсдэлээс сэргийлээрэй.
Нийтэлсэн огноо2026-01-11





