Гадаад худалдааны ашиг оны дүнгээр 4.4 тэрбум ам.доллар хүрч, 5.3 хувиар өслөө www.eguur.mn
2025 оны 12 дугаар сард Монгол Улсын экспортолсон бараа, бүтээгдэхүүний хэмжээ сарын дүнгээр хамгийн өндөр өсөлттэй гарлаа. Өнгөрсөн оны 12 дугаар сард нийт экспортын үнийн дүн бараг хоёр тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна.
Түүнчлэн гадаад худалдааны ашиг 857.5 сая ам.доллар хүрсэн нь 2016 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр ашигтай сар байсныг онцолж болохоор байгаа юм. Оны дүнгээр гадаад худалдааны ашиг 4.4 тэрбум ам.доллар хүрч, 2024 оноос 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт барааны эргэлт бага зэрэг буурсан ч гадаад худалдааны тэнцэл өссөн эерэг үзүүлэлттэй байна. 2025 оны нийт экспортын 74 хувийг нүүрс болон зэсийн экспорт дангаар бүрдүүлж буй юм. Харин чулуун нүүрсний экспорт 2025 оны эцэст 83.9 сая тонн хүрч, өмнөх оноос 5.6 хувиар өссөн. 12 дугаар сард 10 сая гаруй тонн нүүрс экспортолсон ч жилийн нийт орлогын хэмжээ эрс буурч, 5.77 тэрбум ам.доллар болжээ. Эхний хагаст сард дунджаар 6.3 сая тонн нүүрс экспортолж байсан бол оны сүүлийн хагаст 8.7 сая тонн болж, эрчимжсэн билээ.
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2026-01-12





