1 RIO-GLENCORE DEAL CLOSER THAN EVER WITH PREMIUM AND CEO IN FOCUS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/01/10      2 MONGOLIA'S INFLATION DOWN TO 7.5 PCT IN DECEMBER 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/10      3 MONGOLIA ENERGY FACES MNT 412.3 BILLION TAX LIABILITY AFTER LOSING MONGOLIAN COURT CASE WWW.TIPRANKS.COM  PUBLISHED:2026/01/10      4 NUMBER OF FOREIGN NATIONALS RESIDING FOR OFFICIAL AND PRIVATE PURPOSES UP 7.4% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/10      5 SUSTAINABILITY RELATED REPORTING: READINESS ASSESSMENT MONGOLIA REPORT WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/01/10      6 GOVERNMENT TO FORMALLY APPROACH RIO TINTO, OYU TOLGOI TO SAFEGUARD NATIONAL INTEREST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      7 NON-COMPLIANT ADVERTISING BILLBOARDS TO BE REMOVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      8 FROM TORONTO, CANADA TO PHU QUOC, VIETNAM: MONGOLIA’S BOLD 2026 AVIATION EXPANSION INCLUDES NEW FLIGHTS, VISA-FREE TRAVEL, AND AIRPORT UPGRADES! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/09      9 MONGOLIA TO MARK 820TH ANNIVERSARY OF THE GREAT MONGOL EMPIRE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      10 PARLIAMENT SUPPORTS SOLAR GER INITIATIVE UNDER NEW REGULATORY REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      GLENCORE, RIO TINTO КОМПАНИУД НЭГДЭХ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/10     Н.НАРАНБААТАР: ЭНЭ ОНД НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭГ 90 САЯ ТОННД БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/10     УЛААНБААТАРТ ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ХОЁР ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, УСАН ХАНГАМЖИЙГ 80 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     ХУУЛЬ БУС ЭЗЭМШИЛД БАЙСАН 15 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ НИЙСЛЭЛД БУЦААН АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     МОНГОЛ УЛСАД 37 097 ГАДААД ИРГЭН ОРШИН СУУХ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     ҮСХ: 12 ДУГААР САРЫН ИНФЛЯЦ 7.5 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     2026 ОНД НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИХ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     ДУЛААНЫ ТАРИФ НЭМЭГДҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙГ ХОЙШЛУУЛЖ, 2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС НЭМНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     НИЙГМИЙН ДААТГАЛЫН ӨР ТӨЛБӨРТ ТООЦОЖ, "КАПИТАЛ" БАНКНААС ХУРААСАН ХӨРӨНГИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     НИЙСЛЭЛИЙН 19 БАЙРШИЛД 11.7 КМ АВТО ЗАМЫН БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/08    

Glencore, Rio Tinto компаниуд нэгдэх хэлэлцээ хийж байна www.itoim.mn

"Glencore" болон "Rio Tinto" компаниуд нэгдэх, эсвэл нэг нь нөгөөгөө худалдан авах боломжийн талаар анхан шатны хэлэлцээ эхлүүлж байгаагаа зарлалаа. Хэрэв хэлэлцээр амжилттай болбол зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 207 тэрбум ам.доллар хүрсэн, дэлхийн хамгийн том уул уурхайн компани бий болох юм.
Энэ нь хоёр компанийн хооронд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд яригдаж буй хоёр дахь удаагийн хэлэлцээ юм. Glencore 2024 оны сүүлээр Rio Tinto-д анх санал тавьсан боловч тухайн үед тохиролцоонд хүрээгүй байна. Одоогийн хэлэлцээ нь компаниудын бизнесийн зарим хэсэг, эсвэл бүхэлд нь нэгтгэх хувилбаруудыг хамарч байгаа бөгөөд боломжит шийдлүүдийн нэг нь Rio Tinto компани Glencore-ийг бүхэлд нь хувьцаагаар худалдан авах хэлбэр юм.
Зах зээлийн үнэлгээгээрээ Rio Tinto ойролцоогоор 142 тэрбум ам.доллар хүрдэг бол Glencore 65 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Хоёр компанийг нэгтгэн, өр зээлийг нь тооцвол нийт үнэлгээ 260 тэрбум ам.доллароос давна гэж шинжээчид үзэж байна.
Glencore “Rio Tinto-той бизнесийнхээ зарим эсвэл бүх хэсгийг нэгтгэх боломжийн талаар анхан шатны хэлэлцээ хийж байгаагаа баталж байна. Үүнд Rio Tinto болон Glencore-ийн хооронд хувьцаагаар солилцох нэгдэл ч багтаж магадгүй” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
Швейцарийн уул уурхай, худалдааны компани болох Glencore-ийн зүгээс, аливаа хэлцэл нь шүүхийн зөвшөөрөлтэйгээр Rio Tinto Glencore-ийг худалдан авах хэлбэрээр хэрэгжинэ гэж нэмж тайлбарласан байна. Одоогоор хэлцлийн нөхцөл эцэслэгдээгүй бөгөөд тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Энэхүү мэдээ гарсны дараа АНУ-д бүртгэлтэй Glencore-ийн хувьцааны үнэ 6 хувиар өссөн бол Rio Tinto-ийн хувьцаа 0.6 хувиар буурсан байна.
Их Британийн худалдан авах журмын дагуу "Rio Tinto" компани хоёрдугаар сарын 5-ны дотор Glencore-д албан ёсны санал тавих эсвэл хэлцлээс татгалзах ёстой.
Эх сурвалжуудын мэдээлснээр, хоёр компани 2025 оны эцсээр дахин хэлэлцээг сэргээжээ. Энэ хооронд Rio Tinto удирдлагын түвшинд өөрчлөлт хийж, шинэ гүйцэтгэх захирал Саймон Троттын удирдлага дор үндсэн бус хөрөнгөө цөөлж, илүү үр ашигтай бүтэцтэй болох бодлого баримталж байна. Мөн хоёр компани хоёулаа дэлхий даяар ногоон эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор ирээдүйд эрэлт нь өсөх төлөвтэй зэсийн үйлдвэрлэлд илүү анхаарал хандуулж эхлээд байна.
By
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-01-10