1 MONGOLIA’S COAL: RECORD VOLUMES, TOUGH PRICES — 2025 REVIEW & 2026 OUTLOOK WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/01/20      2 EXPORTS OF COMBED CASHMERE REACH USD 330 MILLION UNDER THE 'WHITE GOLD”' MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/20      3 LOCAL LEADERS AGREE ON DECENTRALIZATION AND REFORM PRIORITIES FOR 2026 WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/20      4 PRIME MINISTER OF MONGOLIA TO ATTEND WORLD ECONOMIC FORUM ANNUAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/19      5 MONEY SUPPLY RISES BY 8.7 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/19      6 MONGOLIAN PM G.ZANDANSHATAR RESPONDS TO CITIZENS IN LIVE ON-AIR Q&A WWW.NEWS.MN PUBLISHED:2026/01/19      7 IN ULAANBAATAR, CITIZENS OF MONGOLIA AND SOUTH KOREA ARRESTED FOR ORGANIZING ONLINE GAMBLING WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/19      8 LONG-TERM AGREEMENT TO BE CONCLUDED TO INCREASE FUEL SUPPLIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/19      9 CONCLUSION REACHED TO CONSTRUCT MULTI-LEVEL INTERCHANGES AT FIVE LOCATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/19      10 AVERAGE NEW HOUSE PRICES IN MONGOLIA'S CAPITAL UP 10.8 PCT IN DECEMBER 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/19      С.ШААРИЙБУУГИЙН ЭСРЭГ ДАВЖ ЗААЛДСАН МАЛАЙЗЫН ЗАСГИЙН ГАЗАР ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, ХОЛБООНЫ ШҮҮХЭД ХАНДАХ НАЙДВАР ҮЛДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/20     НЕОСИТИ ХОТХОН ДУЛААН ХАНГАМЖАА БИЕ ДААСАН ЭХ ҮҮСВЭРЭЭС ШИЙДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/20     2026 ОНД АЯЛАХ ОРНУУДЫН ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛС НЭРЛЭГДСЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/20     ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ ХЯЗГААРЛАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     ЭНЭ ОНД ХОЁР БАЙРШИЛД ОЛОН НИЙТИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     “ЦАГААН АЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД САМНАСАН НООЛУУРЫН ЭКСПОРТ 330 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     2025 ОНД МОНГОЛ УЛС 27 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ГАДААД ХУДАЛДАА ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19     2026 ОНД МОНГОЛ УЛСЫГ ЗЭС "АВАРНА" WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/19    

С.Шаарийбуугийн эсрэг давж заалдсан Малайзын Засгийн газар ялалт байгуулж, Холбооны шүүхэд хандах найдвар үлдлээ www.eguur.mn

2006 онд Малайзын тухайн үеийн Ерөнхий сайд асан Нажиб Разак болон бусад албан тушаалтнуудын дор байсан хоёр хамгаалагчийн гарт амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн ар гэр Малайзын Засгийн газраас хохиролын нөхөн төлбөр нэхэмжилсэн билээ. Малайзын давж заалдах шатны шүүх Засгийн газрын гомдлыг хүлээн авснаар талийгаачийн гэр бүл ялагдал хүлээж байна.
Давж заалдах шатны шүүх Засгийн газраас гаргасан хүсэлтийг хүлээн авч, 18 жилийн өмнө эхлүүлсэн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон талаар шүүгч Мунианди Каньяппан нэгдүгээр сарын 20-нд цахим хурлаар аа мэдэгдэв.
Энэхүү шийдвэр нь Монгол эмэгтэйн онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэргийн дараа эхэлсэн шүүхийн маргаан Малайзын дээд шатны шүүх болох Холбооны шүүхэд хүрч болзошгүйг харуулж байна. Ш.Алтантуяагийн ар гэрийг төлөөлж буй өмгөөлөгч Санжит Каур Део хэлэхдээ цаашид Холбооны шүүхэд давж заалдахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Абдул Разак нь Малайз улсад 2002 онд Францын төрийн өмчит компанитай шумбагч онгоц худалдан авах гэрээ байгуулахад зуучилж оролцсон хүн бөгөөд гурван шүүгчээс бүрдсэн шүүх бүрэлдэхүүн Алтантуяагийн найз залуу гэгддэг байсан Абдул Разак Багиндагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг ар гэрт нь нөхөн төлбөр төлөхийг хэвээр үлдээлээ.
Нажибын зөвлөхөөр ажиллаж байсан Абдул Разак уг шийдвэрт дахин давж заалдах эсэх талаар тайлбар өгөх хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна. Шумбагч онгоцны хэлцэл хийгдэх үед Нажиб Батлан хамгаалахын сайд байсан бөгөөд уг хэлцэл одоо Малайз болон Францад авлигын хэргээр шалгагдаж буй.
Нажиб болон Малайзын бусад өндөр албан тушаалтны хамгаалалтад ажиллаж байсан нууц албаны хоёр цагдаа болох Азила Хадри, Сирул Азхар Умар нар Алтантуяаг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ч аллагын шалтгаан албан ёсоор тогтоогдоогүй хэвээр байгаа.
Хэрэгт оролцоогүй хэмээн мэдүүлсээр ирсэн Абдул Разак аллагад хамжигчаар татагдсан ч улмаар цагаатгагдсан. Харин уг хоёр цагдаа цаазаар авах ял сонссон юм.
Сирул Австрали руу оргон зайлсан бөгөөд Малайз улс цаазын ялыг хадгалж байгаа тул Австрали түүнийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан. Азила Малайзад хоригдож байгаа бөгөөд Засгийн газар нь 2023 онд заавал оноодог цаазын ялыг халсантай холбоотойгоор түүний ялыг 40 жилийн хорих ялаар сольжээ.
Азила өмнө нь тангарагтай мэдүүлэг өгч, бүх насаар хоригдох ялын хүсэлт гаргахдаа Алтантуяаг хөнөөх тушаалыг Нажиб өгсөн гэж мэдүүлсэн байдаг.
Нажиб Алтантуяагийн үхэлд өөрийг нь холбоотой гэх бүх ойлголтуудыг тууштай няцаасаар ирсэн бөгөөд түүнд ял тулгагдаагүй, шүүхийн аль ч шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдоогүй юм. 2022 онд шүүх Малайзын Засгийн газар, Абдул Разак болон нууц албаны хоёр цагдааг Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт хамтран хариуцлага хүлээх ёстой гэж тогтоосон.
Гэвч талууд нөхөн төлбөрөө төлөөгүй тул ар гэр нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан юм. 2025 онд шүүгч Засгийн газар болон Абдул Разак нарыг тус бүр 4.7 сая ринггитийн нөхөн төлбөр төлж, давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал уг мөнгийг байршуулж хадгалахыг үүрэг болгосон.
Харин нэгдүгээр сарын 20-ны энэхүү шийдвэрийн үр дүнд Засгийн газрын эсрэг гаргасан нэхэмжлэл хэрэгсэхгүй болж, Абдул Разакын төлөх нөхөн төлбөрийн хэмжээ багасч 1.14 сая ринггит болж буурч байна.
Нажиб одоогоор 1MDB сангийн хэрэгтэй холбоотойгоор эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгагдан Малайзад хоригдож байна. Уг сан нь олон тив дамнасан, олон тэрбум ам.долларын дуулиан дагуулсан хэрэг.
Түүний ялыг 2025 онд зургаан жил болгон багасгасан. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард Нажибт 1MDB-тэй холбоотой нэмэлт хэргүүдээр 15 жилийн хорих ял оноож, 11.4 тэрбум ринггитийн (3.6 тэрбум сингапур доллар) торгууль ногдуулсан бөгөөд одоог хэр тэр өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр байгаа.
Өнгөрсөн аравдугаар сард Малайзын шүүх Алтантуяагийн аав, доктор С.Шаарийбууд Азилагийн тангарагтай мэдүүлгийн агуулгыг мөрдөн шалгахыг эрх баригчдаас шаардах шүүхийн хяналтын ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон юм.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: THE STRAITS TIMES

 



Нийтэлсэн огноо2026-01-20