Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсөв www.eagle.mn
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 онд урьдчилсан гүйцэтгэлээр 52.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөгөөр өслөө.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 910.8 тэрбум төгрөг, боловсруулах салбар 833.7 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 онд урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөг болж өсөхөд металлын хүдэр олборлолтын салбар 10.2 их наяд төгрөг, бусад ашигт малтмал олборлолтын салбар 162.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт чулуун нүүрс, хүрэн нүүрс, цэвэршүүлээгүй алт, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.3-62.8 хувиар өсжээ. Харин цайрын баяжмал, газрын тос, мөнгөний баяжмал 1.2-38.9 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-01-28





