Нийслэлийн усны хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сард хэрэгжиж дуусна www.eagle.mn
Монгол Улсын Засгийн газар АНУ-ын "Мянганы сорилтын корпорац" нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий "II Компакт" гэрээг байгуулсан юм. Тус гэрээний хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл” ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна. Төслийн хүрээнд:
Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл,
Хаягдал усыг дахин боловсруулах төсөл,
Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн харилцан уялдаа бүхий төслүүд хэрэгжүүлж байна.
Уг төсөл нь Монголд хот суурин газрыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, Туул голд нийлүүлэгдэх саарал усны хэмжээг багасгана гэдгийг албаныхан онцолж байна.
Нийтэлсэн огноо2026-02-06





